Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт тавдугаар сарын 13-нд явагджээ.
Анхан шатны шүүгчдийн зөвлөгөөний 81,17 хувийн саналаар Хууль зүйн шинэжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, давж заалдах шатны Шүүгчдийн зөвлөгөөний 99 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун нар улиран сонгогджээ.
Улсын дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нар төлөөлөл болон сонгогдлоо.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 25-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг хүлээн авч үнэмлэх гардуулсан юм.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан анх удаа бие даан байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр дахь бие бүрэлдэхүүн юм.
ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүн тавдугаар сарын 25-нд анхны хуралдаанаа хийж гишүүдийн 100 хувийн саналаар Н.Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгох шийдвэр гаргажээ.