ОХУ-д цаг уурын таатай нөхцөл бүрдсэнээс хамаарч энэ жил ургац хураалт нэмэгдэх төлөвтэй байна. “Pro Zerno” компаниас мэдээлснээр энэ онд ОХУ-ын тариаланчид 109.3 сая тонн ургац хурааж, 2008 оны амжилттай ойртож очно гэсэн хүлээлттэй байгаа ажээ.
ОХУ-ын төв болон өмнөд хэсгийн нутгаар өнгөрсөн өвөл дулаахан байсан болон энэ хавар ихээхэн хэмжээний хур тунадас орсон нь ургацын гарц нэмэгдэхэд нөлөөлөх юм байна. Улмаар Уралын нуруу, Сибирийн бүс нутагт нүүрлэсэн хуурайшилтыг багасгахад нөлөөлж байнах гэж "Pro Zerno”-ийн Ерөнхий захирал Владимир Петриченко мэдэгдлээ.
Энэ онд ОХУ-ын тариаланчид 63.3 сая тонн улаан буудай, 14 сая тонн үр тариа, 17.5 сая тонн арвай хураах төлөвтэй байгаа аж. Энэ нь 63.8 сая тонн ургац хураасан 2008 оны амжилтын дараа орох үзүүлэлт болох төдийгүй өнгөрсөн онд хураасан ургацын хэмжээнээс давж гарч байна.
Их хэмжээний хур тунадас нь ургац хураалтад эерэгээр нөлөөлж байгаа ч газар тариалангийн ажилд саад учруулж, эрдэнэ шишийн талбайд сөргөөр нөлөөлөх талтай байгаа гэж Владимир Петриченко мэдээллээ.
О.Намуун