Ямар ч компани нийгмийн маркетингийн үйл ажиллагааг амжилттай явуулахын тулд маш тодорхой зорилготой байх ёстой. Гэхдээ тэр зорилго нь богино хугацаанд 100 хувь мөнгөөр ашгаа буцаж хүртэх зорилго байж болдоггүй.
Жишээлбэл, ирэх жил сайн үр жимс авахын тулд хөрсөө сайн бордох, модоо сайн услах л асуудал. Өөрөөр хэлбэл олон нийтийг, ирээдүйн худалдан авагч нараа соён гэгээрүүлэх, далд ухамсарт нь шууд болон шууд бусаар нөлөөлөх шинжлэх ухаан гэж хэлж болно.
Алсын зорилгогүй ямар ч компани, хувь хүн нийгмийн маркетинг гэж хичнээн яриад ч ойлгохгүй. Иймээс бид бүгдээрээ яаж бизнес хийх вэ? гэдгийг бус яах гэж, яг юуны төлөө бизнес хийгээд байгаа юм бэ гэдгээ цаг минут тутам ухамсарлаж чадвал нийгмийн маркетинг нь танай бизнесийг урт хугацаанд тогтвортой амжилт гаргах хамгийн сайн хэрэгсэл байх болно.