Бие даагчдын бүртгэл эхэллээ

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2016-05-30 14:25 GMT+8

Сонгууль болоход 30 хоног үлдлээ. Өнөөдрөөс эхлэн УИХ-д бие даан нэр дэвших горилогчид СЕХ-нд бүртгүүлж эхэллээ. 

Сонгуулийн Ерөнхий  Хорооны даргын захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг энэ сарын 28-наас 30-ныг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг, 30-ны өдрөөс зургаадугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авна.

Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авч, хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм. 

Сонгуулийн төв байгууллага нам эвслээс нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор, бие даан нэр дэвшигчийн талаархи баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. (Хуулийн 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсэг)

Өөрөөр хэлбэл ирэх сарын 6-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ эцэслэн шийдвэрлэх юм.  

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 2627 санал өгсөн байна.

Дээшээ