Өнгөрөгч баасан (05.27) гаригт нам, эвслүүд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийн баримт, материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр 00.00 цагаар дуусгавар болж буй.
Өнөөдрийн хувьд морин цагаас эхлэн намууд нэр дэвшигчдийнхээ материалыг ээлж дараалан хүргүүлж байна. Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах үйл явцын талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас тодрууллаа.
-Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах үйл явц ямархуу байна вэ?
-Нэр дэвшигчдийн материалыг уржигдраас хүлээн авсан. Хагас сайнд ямар ч нам, эвсэл, бие даагч материал ирүүлээгүй. Өчигдөр нэг нам, нэг эвсэл материалаа хүлээлгэн өгсөн. Сая (12.10 цаг ) МАН нэр дэвшигчдийнхээ материалыг өглөө. Өчигдөр бие даагчдын нэр дэвшүүлэх хугацаа дууссан. Нөгөөдөр бие даан нэр дэвшигчид материалаа хүлээлгэн өгөх хугацаа дуусна. Одоогийн байдлаар 20 орчим бие даан нэр дэвшигч материалаа өгөөд байна. Нам, эвслүүдийн нэр дэвшигчдийн материалыг маргааш, эсвэл нөгөөдөр хурлаар авч хэлэлцэн, үндсэнд нь цэгцэлж дуусгана.
Зургадугаар сарын 6-нд нэр дэвшигчдийг бүртгэх үйл явц үндсэндээ дуусгавар болж буй. Ингээд 7-нд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд нэгдсэн журмаар нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгоно. Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг 4 хувааж нэр дэвшигчдийн материалыг авч байна.
-Нам, эвслүүд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулсан, эсэхийг СЕХ хэрхэн нягтлах вэ?
-Нам, эвслээс ирүүлж буй бичиг баримтыг СЕХ эхний ээлжинд шууд хүлээж авна. Энэ хугацаанд хугацаанд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулаагүй зэрэг гомдол гарвал түүнийг нь хуулийн байгууллага шалгаж, тогтооно. Ер нь шинэ мөрдөж байгаа хуулиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн аливаа үйлдлийг шүүх тогтоохоор буй.
Тиймээс гомдол байгаа бол шүүхэд холбогдох нотолгоо, баримтаа гаргаж өгөн, шүүхээс түүнийг тогтооно гэсэн үг. СЕХ үүнийг нь үндэслэн нэр дэвшигчдийг татах, эсвэл бүртгэхгүй байх шийдвэр гаргана.
-Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл юу вэ. Бүртгээгүй тохиолдолд тухайн нам, эвсэл өөр нэр дэвшигч бүртгүүлэх боломж бий юү?
-Хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг л бид баримтална. Бүрдүүлэх ёстой материалуудын аль нэг дутуу, шаардлага хангахгүй бол СЕХ бүртгэхгүй гэдгээ хэлнэ. Гэхдээ намуудын хувьд хугацаа бий. Зургадугаар сарын 4-нөөс өмнө бидний зүгээс шаардсан материалыг гүйцээж өгч болно. Эсвэл тухайн хүний оронд өөр хүнийг бүртгүүлж болно.
Гэхдээ шинэ хүн бүртгүүлэх гэж байгаа бол хуульд заасны дагуу өмнө нь материалаа өгсөн хүнийг ямар журмаар дэвшүүлэн гаргаж ирсэн, тэр журмын дагуу л тодруулах ёстой. Ингэсэн тохиолдолд 6-ны дотор бүртгүүлэх эрх нь нээлттэй
-МАХН өнгөрөгч 28-ны 02.00 цаг хүртэл хуралдаж нэр дэвшигчдээ тодруулсан гэх мэдээлэл байна. Танайд энэ талаар ямар нэг гомдол ирсэн үү?
-Манайд янз бүрийн гомдол ирсэн юм алга. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллагаар МАХН-ыг СЕХ бүртгээгүй юм шиг яриад байх юм. Ултай, суурьтай зөв мэдээлэх хэрэгтэй байна. Хэн нэгний амаар мэдээлмээргүй байна.
МАХН манайд бүртгүүлэхээр ирээгүй байна. Материаал ирүүлж, албан ёсоор хандаагүй байгаа намыг СЕХ бүртгэхгүй гэж урьдчилж яриад байгаа юм. Тус намын дарга, зарим албан тушаалтны ялтай, эсэхийг бичиг баримтаа ирүүлээгүй байхад урьдчилан тогтоож болохгүй биз дээ.