Өнгөрөгч баасан (05.27) гаригт нам, эвслүүд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийн баримт, материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр 00.00 цагаар дуусгавар болж буй.
Өнөөдрийн хувьд морин цагаас эхлэн намууд нэр дэвшигчдийнхээ материалыг ээлж дараалан хүргүүлж байна.
Ж.МӨНХБАТ: МАНАЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТАЛ ХУВЬ НЬ 45-ААС ДООШ НАСНЫХАН
Тухайлбал, МАН-ын нэр дэвшигчдийн материалыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар авчирсан.
Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Нэр дэвшигч нэг бүрийг нууцаар санал хурааж тодруулсан. Сонгуулийн хууль болон холбогдох журамд заагдсан материалыг хуулийн дагуу бүрдүүлж өгсөн. Манай намаас нэр дэвшүүлсэн 76 хүн ямарваа хууль зөрчсөн зүйл байхгүй. Бүх зүйлийг нягтлан шалгасан. СЕХ нэр дэвшигчдийн маань сонгогдох эрхийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн сонгууль хариуцлагатай сонгууль учраас хууль биелүүлье, хариуцлагатай байя, төрийн байгууллагаас тавьж буй шаардлага, шалгуурыг дагаж ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Манай нэр дэвшигчдийн тал хувь нь 45-аас доош насныхан. Анх удаа УИХ-д нэр дэвшиж байгаа хүн бараг тал хувийг эзэлж байгаа. МАН шинэ, залуу үедээ боломж олгох бодлого баримталсан” гэв.
Ж.СҮХБААТАР: ЯМАР Ч БАЙСАН БАРИМТ БИЧГЭЭ БҮРДҮҮЛЖ ӨГНӨ
Мөн энэ үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Б.Тулга нар СЕХ-ны байранд ирсэн юм. Тэд СЕХ-ны байрны хажууханд буюу Тусгаар тогтнолын талбайд намын даргынхаа ялтайд тооцох хугацааг хүчингүй болгуулахаар нойтон өлсгөлөн зарлаад 57 цаг болж байна.
Энэ үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Манай зарим албан тушаалтанд холбогдох хэргийн ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх яриа бий. СЕХ-нд хүргүүлэх баримт материал дотор цагдаагийн байгууллагаас гаргаж өгөх тодорхойлолт бий. Манай намын удирдлагуудад энэ тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа юм. Уг нь цагдаагийн байгууллага бичилт, тэмдэглэгээ хийх л үүрэгтэй. Гэтэл улс төрийн зорилгоор тодорхойлолтыг нь гаргаж өгөхгүй байна.
УИХ-ын дарга уг асуудлаар АНУ-ын парламентынханд “Цагдаагийн байгууллагын эрхээр сонгуулийн эрхийг хязгаарлана гэдэг нь буруу гэж бодож байна” гэж хэлсэн байна лээ. Сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх загвар маягтад эрүүгийн хэрэг үүсгэн, гэмт хэрэгт шалгагдаж байгаа, эсэх гэсэн зүйл нэмсэн байна лээ. Үндсэн хуульд заагдсанаар Монгол Улсын иргэн шүүхээр гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй бол гэм буруутайд тооцож болохгүй. Хүн ямар зүйлээр сэжиглэгдэж болно. Ер нь сонгуультай холбоотой бүхий л хууль, тогтоомж, журам УИХ-ынбус МАНАН-гийн сонгуульд зориулагдаж байна.
Бид ямар ч байсан баримт бичгээ бүрдүүлж өгнө. Олон улсын байгууллага, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох бүх улс орнуудад уг асуудлаар хандана” гэж байр сууриа илэрхийлсэн.