Өнөөдөр шөнө Ангараг гариг дэлхийд сүүлийн 11 жилд ойртоогүй зайд ойртон ирж, энгийн нүдэнд харагддаг болох гэж байна. Улаан нүдэн гариг дэлхийд 76 сая километр зайд ойртон ирэх бөгөөд энэ үйл явдал зургадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм.
Sky&Telescope сэтгүүлийн эрхлэгч Алан МакРоберт “Нар жаргасны дараа зүгээр л зүүн өмнө зүгт нүдээ бэлчээ, та заавал харна” гэжээ. Зөвхөн улаан нүдэн гаригаар зогсохгүй Санчир гариг ч мөн харагдах аж.
Сансар судлаачдын тайлбарлаж буйгаар 26 сар тутамд Ангараг гариг Дэлхийтэй зэрэгцдэг хэдий ч хоёр гаригийн тойрог замаас шалтгаалан тэр зай нь харилцан адилгүй байдаг юм.
Хамгийн сүүлд 2005 онд хоёр гариг сүүлийн 60,000 жилд ойртоогүй зайд ойртон ирсэн бөгөөд тэр үед 55,36 сая километр зайд ойртож байжээ. Эрдэмтдийн тооцоолсноор 2287 оны наймдугаар сарын 28-ныг хүртэл манай хоёр гариг дахин ийм ойр зайд давхцахгүй.
Энэ удаад шөнийн тэнгэрт Ангараг гариг улбар шар, Санчир гариг цайвар шар өнгөтэй харагдах аж.
Хэрвээ та энэ жилийн үйл явдлыг харж чадахгүй бол 2018 оны долдугаар сарын 31-ний өдөр үүнтэй ижил үйл явдал болох бөгөөд тэр үед Ангараг гариг манай дэлхийтэй 57,28 сая километр ойртох юм байна.
Эх сурвалж: Space