Энэ сарын 27-ны шөнө Архангай аймагт бие даан нэр дэвшигч Б.Мэндсайханы машинаас 400 хүний гарын үсэг бүхий маягтууд, иргэний үнэмлэх, банкны картууд мөн Аудитын газрын мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлт, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болоод Татварын газрын тодорхойлолт, бусад бичиг баримтыг хулгайлжээ.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 2-р тойрогт Бие даан нэр дэвшигч Б.Мэндсайхан нь Сонгуулийн тухай хуулийн дагуу 801 сонгогчийн гарын үсэг цуглуулах ажлаар нутагтаа явж байх үед нь ийм зүйл тохиолдсон байна.
“Энэ бол санаатай үйлдэл гэж бид хардаж байгаа. Цаашдаа ч ийм ажлууд өрсөлдөгчдийн зүгээс ирэх байх. Сонгуульд өрсөлдөх шинэ залуу үеэ луйвар, дээрмийн башир аргаар дарамталж байгаа нь үйл явдал цагаандаа гарч шинэ үед халаагаа тавьж өгөхгүйн тулд юугаа ч хийхэд бэлэн байгааг харуулж байна” гэж нэр дэвшигчийн менежер ярилаа. Мөн тэд элдэв булхай, луйвраар сонгогчдийн саналыг дээрэмддэг цаг үе өнгөрсөн гэдгийг сануулахын ялдамд шинэ залуу үе ийм башир аргад шантрахгүй гэлээ.
Тэд уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт хянуулахаар болжээ.