HubSpot нь дижитал маркетингийн хамгийн орчин үеийн чиг хандлага болох инбаунд маркетингийн аргачлалыг анх бий болгосон юм.
Дэлхийн 4 улсад салбартай, мянга гаруй ажилтантай, дэлхий даяар 17 мянга шахам бизнесийн хэрэглэгчтэй, 2 тэрбум шахам ам.долларын үнэлгээтэй өндөр технологийн компани болон өргөжсөн. Бизнесийн програм хангамжийн шийдлүүдийн үнэлгээний тэргүүлэх сайт болох G2 Crowd 2016 оны хамгийн шилдэг маркетингийн автоматжуулалтын шийдлээр HubSpot-ыг шалгаруулсан байдаг.
HubSpot түнш байгууллагыг зэрэглэх программ нь тухайн компани харицагч байгууллагадаа инбаунд маркетингийг үйлчилгээг зөвхөн хүргэснээрээ биш харин хэр өндөр стандарттай гүйцэтгэснээр дүгнэх байдлаар ажилладаг. HubSpot нь хэмжүүрүүд, сар бүрийн тогтмол орлогын түвшин, тогтвортой байдал, программ хангамжийг ашиглах байдал, бодит инбаунд маркетингийн амжилт гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан түнш байгууллагуудаа байршуулан ангилдаг.
Шинэ партнер буюу түнш байгууллага, мөнгөн, алтан, платинум, диамонд гэсэн ангилалтай. Түнш байгууллагууддаа ангилалаасаа хамааран маркетинг, борлуулалт, үйлчилгээнүүдэд нь нэмэлт урамшуулал олгодог.
Silver буюу мөнгөн түнш байгууллага гэдэг нь сар бүр харилцагч байгууллагуудуусаа 2500$-г тогтмол авч ажилладаг байгууллага юм. Gold буюу алтан 4500$ , платинум 15000$ , диамонд 40000$ тус тус харилцагч байгууллагаасаа авдаг гэсэн үг юм.