Зүүн, Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал баасан гарагт боллоо. БНХАУ- ын “Нэг бүс, нэг зам” бодлого, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоо зэрэг Ази, Европыг холбох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.
Үүнд Монгол Улс оролцох сонирхлоо илэрхийлж, “Талын зам”-ын төслийг санаачлаад байгаа. Тухайлбал, төмөр болон авто зам, эрчим хүч, байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойн асуудлыг тусгасан. Энэхүү төслийн талаар яриа хэлэлцээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлаар яригдаж магадгүй байгааг шинжээчид онцолж байна.
Зүүн, Хойд Азийн дэд бүтцийг нэгдмэл байдлаар хөгжүүлэхэд тулгарч байгаа бүс нутгийн шинж чанартай бэрхшээл, улс орнуудын зөрчил нэлээд бий. Үүнийг шийдвэрлэх, улс төрийн харилцан ойлголцлыг бий болгоход дэм болгох зорилгоор Монгол Улс Улаанбаатарын яриа хэлэлцээрийг зохион байгуулж байгаа юм.
БНХАУ-ын хувьд “Нэг бүс, нэг зам” бодлогынхоо хүрээнд Ази, Европыг холбосон эдийн засгийн зургаан коридор байгуулах санал гаргаад байгаа юм. Үүний нэг нь Монгол Улстай холбогдож байгаа аж.
Т.Элиса