Нийслэлд дулааны шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 10-наас айл өрх, албан байгууллагын халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс хотын төв хэсгийн халуун усыг хаах юм байна.
Тухайлбал, өнөөдрөөс зургадугаар сарын 10 хүртэл Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, Баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, Атар Өргөө, Хан- Уул дүүргийн эмнэлгийн халуун усыг хязгаарлахаар болжээ.
Харин хязгаарлалт хийсэн байршлуудын халуун ус хэзээ ирэх хуваарийг доор танилцуулъя. Энэ сарын 31-нд 2, 3, 4 дүгээр хороолол, Төмөр замын эмнэлэг, Вокзал, Төмөр замын удирдах газар, Барилгын коллеж орчим, зургадугаар сарын 4-нд Улаанбаатар рашаан сувилал, Зайсан, Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх хүрээлэн, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, ХӨСҮТ, Жуковын музей, Сүнжингранд, БХЯ, 16 дугаар хорооллын орчмын хязгаарлалтыг зогсооно.
Харин зургадугаар 6-нд Соёлж, ЗЦГ, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13 дугаар хороолол, Бөхийн өргөө, СЭЗДС, Хоёрдугаар эмнэлэг, 15 дугаар хороолол, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, Эко хотхон орчмыг халуун усаар хангаж эхэлнэ.