-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би Монген цогцолбор сургуулийг төгсөөд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2007 онд банкны эдийн засагчаар төгссөн. Намайг ахлах сургуульд байхад монголд коллежийн систем тохирох эсэхийг анх удаа туршсан юм. Үүний ачаар би хоёр мэргэжилтэй болсон. Нэг нь аялал жуулчлалын менежмент, нөгөө нь эдийн засагч. Тэр үед ЕБС-иуд 45 минутаар хичээллэдэг байхад манайх яг л их сургууль шиг 1 цаг 30 минутаар хичээллэдэг байлаа.
-Ажлын гараагаа худалдагчаас эхэлсэн юм билээ.
-Тэгсэн. Миний ажлын туршлага бага биш. Би хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах ажлыг сонгодог. Намайг сорьсон ажилд дуртай. Хамгийн анх татваргүй барааны дэлгүүрт худалдагч болсон. Оросоос ирээд удаагүй байсан юм. Ээж маань Орост докторын зэрэг хамгаалахад би хамт явсан юм. Тэр цагаас хойш би аав, ээжээсээ мөнгө авалгүй биеэ даасан. Их сургуулиа төгсөөд барилгын компанийн маркетингийн албыг ахалсан.
Мөн Инфо 105.5 радио гэж байхад хөтлөгчөөс нь гүйцэтгэх захирал хүртэлх ажлыг хийсэн. Дараа нь Оюутолгой компани олон нийттэй харилцах мэргэжилтэн авах зар өгөхөд 120 орчим хүн өрсөлдөн, би тэнцээд гурван жил ажилласан юм. Удалгүй Францын Арева группт олон нийттэй харилцах албыны даргаар урилгаар ажилласан. Эмийн компанийн үйлдвэрт ажиллагаа эрхэлсэн дэд захирал ч болж үзсэн.
Сүүлийн таван жилд уул уурхайн эдийн засгаар дагнан ажиллаж байна. Би нэг газартаа 1.5-4 жил ажилладаг. Энэ хугацаа хангалттай гэж боддог. Шүүмжлэх хүн тогтвор суурьшил муутай гэх байх. Залуу хүн цаг, нас, боломж байгаа дээр сурах ёстой. Тэр хөгжлийг нь хангах хөшүүрэгтэй ажлыг л хийх хэрэгтэй. Би ажлаасаа халагдаж үзээгүй. Өөрийн саналаар эсвэл урилгаар дараагийн ажилдаа ордог.
-Хувийн бизнестэй биз дээ?
-Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани бий. Заримдаа нэг дор хэд хэдэн ажил хийх тохиолдол байна. Сонгуульт албан тушаал ч бий. Олон улсын ротаригийн гишүүн болоод яг арван жил өнгөрчээ. Өөрөөсөө давж өрөөл бусдад туслах, өөрийгөө хөгжүүлэх нь энэ байгууллагын гол зорилго байдаг. Хүн хөгжиж л улс хөгжинө. Үндсэн зарчим нь ротаригийн клуб улс төр, шашин, бизнесээс ангид байх ёстой. Яагаад гэвэл энэ цэвэр нийгмийн сайн сайхны төлөө ажил. Ер нь бүх ажил өөрийн хүрээнд явах ёстой. Ротари хамгийн эртний, сайн дурын байгууллага. Анх 1905 онд Америкт үүссэн. Үүнээс хойш 111 жил болж байна. Зарчим, үзэл баримтлал, зорилго нь зөв байсан учраас өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байна.