Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль энэ оны хоёрдугаар сард батлагдсан. Тус хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн анхны хууль гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл энэ удаагийн хэлэлцүүлгээр тус хуулийг хэрхэн хэрэгжүүлэх нэгдсэн ойлголтод хүрэх, журам, үндэсний хөтөлбөрөө боловсруулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.
Үүнээс гадна ирэх зургаадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох асуудал өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг байв.
"Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ бид СЕХ-нд тавьсан байгаа. Сонгох эрх бидэнд тодорхой хэмжээгээр бий. Тухайлбал харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг уншиж, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас 2012 оны сонгуульд бий болсон. Харин сонгогдох эрхийн тухайд бид нар тодорхой заалтууд оруулж амжаагүй. Яагаад гэвэл Сонгуулийн тухай хуульд саналаа өгч амжихаас өмнө батлагдсан байсан" гэж Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-ын гишүүн Б.Чулуунцэцэг хэллээ.
Хамгийн сүүлд гарсан судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах 470 гаруй ТББ бий.
Гэвч үүн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаачилгаар байгуулагдсан, тэдний эрхийг хамгаалдаг ТББ 60 орчим байдаг аж. Харин үлдсэн нь тэдний нэрийг ашиглан ТББ байгуулж, мөнгө завших тохиолдол их байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиолдсон бас нэгэн асуудал болоод буйг энэ хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
"Өмнөх жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийн талаар ярьдаггүй байсан. Харин 2012 оны сонгуулиар бид сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн" гэж Б.Чулуунцэцэг хэлсэн юм.
Өмнөх сонгуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хайрцаганд санал өгдөг байхад тухайн хорооны халамжийн ажилтан харцаараа, үйлдлээрээ нөлөөлөл үзүүлэх тохиолдол гардаг байжээ. Тэгвэл дээрх явуулсан төслийн үр дүнд хаалттайгаар, хараат бусаар саналаа өгдөг болсон юм.
Санал авах байруудыг нэг давхарт төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй нэвтрэх боломжоор хангах зөвлөмжүүдийг бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ын төлөөлөл СЕХ-нд өгчээ.