Сургуулийн өмнөх насны хүүхдийн танин мэдэхүй, ёс суртахуунд зөв төлөвшил, нийгэм, ахуй, экологийн зөв соёл, дадлыг бий болгох агуулгыг багтаасан "Маамуу" цуврал бүтээлч ном багачуудын гарт хүрч байна.
"Монгол Контент" ХХК "Нарлаг Улаанбаатар Ротари Клуб" болон "Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг"-тэй хамтран "Маамуу" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. "Маамуу" төслийн хүрээнд бид "Бүүвэй аялъя" бүүвэйн дууны шинэ цахим цомог гаргасан бол энэ удаад хүүхэд аав ээж, эмээ өвөө, ах эгчтэйгээ хамтдаа уншиж, бүтээлчээр ажиллах бүтээлч номоо өргөн барьж байна.
"Таамигийн гутал" нэртэй анхны дугаартаа хүүхдийн өсөж төрсөн орчин бусдаасаа өөр хэдий ч энэ байдлаараа бусдад гадуурхагдаж, өмссөн хувцсаараа ялгагдаж болохгүй гэдгийг нас сэтгэхүйд нь тохирсон агуулга, зураглалаар ойлгуулахыг зорьжээ. Мөн гэр бүлийнхээ хамтаар хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх будах, өөрийн бүтээлээ хийхэд нь туслах цаасаар нааж урлах даалгаврууд багтсан билээ.
Энэхүү төслийн талаар "Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг"-ийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал:
"Монгол Контент" ХХК-тай төрснөөс тав хүртэлх насны хүүхдэд чиглэсэн "Маамуу" төсөлд хамтран ажиллаж байна. Манай байгууллага энэ насны хүүхдүүд хөгжлийн ямар онцлогтой байдаг, ямар ур чадвар, мэдлэг төлөвшиж, сэтгэлзүй, эрүүл мэндийн бүх хөгжлийн үе шатуудын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бага насны хүүхдэд зориулсан бүтээл хийхэд нь зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
Төрснөөс тав хүртэлх насны хүүхдүүд хөгжлийн хамгийн оргил үе дээрээ явж байдаг. Асар хурдацтай хөгжиж байдаг энэ үед нь нэмэлт дэмжлэг өгвөл хөгжлийн үе шатыг улам хурдасгах юм. Энэ үед цэцэрлэгээр дамжуулж хүүхэд хөгжихөөс гадна эцэг эх, хүрээлэн байгаа орчин тухайн хүүхдийн харьцаж байгаа хүн болон амьгүй зүйлс хүүхдийн хөгжилд нөлөөлж байдаг. Энэ талаас гаргаж буй дуу, ном зохиолд хүүхдийн хөгжлийг дэмжихэд илүү анхаарах зорилготой оролцож байна" гэлээ.
Тэрээр эцэг эхчүүдэд зөвлөхдөө:
"Боломжтой бол хүүхдээ өвөр дээрээ суулгаад номоо харуулж уншвал илүү ач холбогдолтой байдаг. Зурагт ном уншиж өгснөөр хүүхэд өнгө дүрс танихаас гадна үсэгнүүдээ хараагаараа таньж эхэлдэг. Энэ нь бичиг үсэг сурахаас өмнө бэлтгэл болж, үсэг таних, тоо таних, тооны цаана байгаа агуулгыг ойлгох бэлтгэл болдог.
Мөн хурууны ажиллагаа жижиг булчингийн ажиллагаа сайн хөгжвөл бичих чадвар түргэн тогтдог. Хэдэн настайд жижиг булчингууд хөгжиж байдаг тэрийг дагаад хүүхдийн дуу тоглоом, ном зохиол дээр арга зүйн талаас нь зөвлөгөө өгч байна" гэлээ.
"Нарлаг Улаанбаатар Ротари Клуб"-ын 2016-2017 оны Ерөнхийлөгч Х.Ариунгоо:
"Нарлаг Улаанбаатар Ротари Клуб" нь олон улсын Ротари байгууллагын гишүүн бөгөөд эх хүүхдийн эрүүл мэнд, боловсрол зэрэг чиглэлийн төсөл хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага юм.
Бид цаашид Тамир, Номт, Сэлбэ, Нийслэл Ротари клубууд, гадаадын Ротари клубууд, бусад хамтрагч байгууллагуудтай хамтран Маамуу бүтээлийг харааны, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргэхийн тулд аудио ном бүтээх, брайль үсгээр хэвлэх, дохионы хэл бүхий видео хэлбэрт хөрвүүлэн холбогдох түгээх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан номын сангуудыг тохижуулахаар холбогдох ТББ-тай холбогдон ажиллаж байна. Төслийн нэг чухал элемент нь гэр бүл, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд хандсан бага насны хүүхдийн боловсрол, хөгжилтэй холбоотой сургалт, лекцийн арга хэмжээг зохион байгуулах юм.