Үндэсний хөрөнгө оруулалтын банк 10 жилийн ойгоо угтсан ”Бяцхан санхүүч NIB” санхүүгийн боловсрол олгох аяныг 3 сарын турш зохион байгуулж, 2016 оны 5-р сарын 29 -ний өдөр хүүхдийн баярт зориулан хаалтын өдөрлөгөө хийлээ.
Энэхүү аяны хүрээнд Ерөнхий Боловсролын 4 Сургуулийн 500 гаруй сурагчдыг хамруулсан санхүүгийн боловсрол олгох 3 үе шаттай сургалт, цуврал нэвтрүүлгийг явуулж, хүүхэд бүрт хуримтлал үүсгэх аргыг бодитоор нь харуулснаараа онцлог болжээ. Тус банк нь энэхүү аяныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж Ерөнхий Боловсролын Сургуулийн хүүхдүүдийг идэвхтэй хамруулан оролцуулахаа дурдлаа.
Түүнчлэн өдөрлөгийн үеэр гар зургийн уралдаан болон Бяцхан санхүүч NIB аянд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд “Бяцхан санхүүч” өргөмжлөл, гарын бэлэг мөнгөн шагнал гардуулан урлагийн тоглолт, дугуй болон роликны уралдааныг зохион байгуулснаар энэ жилийн санхүүгийн боловсрол олгох аяны үйл ажиллагаа өндөрлөлөө.
Аянд хамрагдсан хүүхдүүд болон эцэг эхийн төлөөллийн сэтгэгдлээс хүргэвэл:
Бяцхан санхүүч NIB аянд идэвхтэй оролцсон 1-р сургуулийн 4б ангийн сурагч Э.Хонгор:
Анх манай ангийн хүүхдүүд мөнгөний үнэ цэнийг сайн мэддэггүй дэмий үрчихдэг байсан. Энэ аянд хамрагдсанаар ээж аавынхаа өгсөн мөнгийг яаж зөв зарцуулах вэ, мөнгийг яаж хэмнэх вэ гэдгийг сурсан. Энэ аян их таалагдаж байгаа.
Бяцхан санхүүч NIB аянд идэвхтэй оролцсон ЕБ-н 31-р сургуулийн 4а ангийн сурагч Б.Даваадулам:
Бяцхан санхүүч NIB аяны хүрээнд мөнгөө хадгалж сурсан. Хүүхдүүддээ гэж хэлэхэд аав ээжийнхээ өгсөн мөнгийг хагасыг нь банканд хийж хадгалж байгаарай гэж хэлмээр байна. Би хуримтлуулсан мөнгөөрөө хамгийн түрүүнд гоё үлгэрийн ном авъя гэж бодож байна.
Эцэг эхийн төлөөлөл Б.Нямлхагва:
Хүүхэд маань өмнө нь мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, аав ээжээсээ мөнгө аваад дуртай юмаа аваад иддэг байсан бол одоо хүссэн зүйлээ авахын тулд болж л өгвөл мөнгөө хуримтлуулъя гэсэн зорилготой болсон. Сургалтанд хамрагдахаас өмнө хүүхдийн баяраар юу авахыг хүсэж байна гэсэн судалгаа авсан байсан. Аянд хамрагдсаны дараа шал өөр болсон. Хүсэл, хэрэгцээгээ ялгах чадвартай болсон. Дээрээс нь өдөр тутам хүүхэд өөрөө хуримтлал үүсгэх дадал зуршлыг бодитоор сургаж байгаа нь маш сайн арга хэмжээ болсон гэж үзэж байгаа.