Хүүхдийн эрхийн төлөө ажилладаг олон улсын байгууллагуудаас бүрддэг Хүүхдийн эрхийн багийн гишүүдээс Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Монголын нийт эхчүүд, хүүхдүүдэд баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ л өдөр улс орон даяараа эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл болон бодлого тодорхойлогчид хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай билээ. Энэ өдөр хүүхдүүдээ баярлуулахын зэрэгцээ хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулах өдөр юм. Монгол Улс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр ахиц гаргаж буйг онцлох ёстой. Сүүлийн 25 жилийн хугацаанд нялхас, бага насны хүүхдийн болон эхийн эндэгдлийг үлэмж бууруулж чадсан.
1990-2014 онд бага боловсролын хамран сургалтын жин 75%-с 96%-д хүрсэн. 1990 оноос хойш 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2\3-р буурсан. 2003 оноос хойш эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 109.5-с 42.6 болж буурсан. Энэ бол хоосон тоо баримт биш. Нэг хүүхдийг ч гэсэн өвчнөөс хамгаалж, нэг хүүхдийг ч гэсэн эндэгдлээс аварч, нэг хүүхдийг ч гэсэн сургуульд сургаж, нэг хүүхдийг ч гэсэн хүчирхийллээс хамгаална гэдэг бол том амжилт.
2016 оны 2-р сарын 5-нд Монгол Улсын Их хурал Хүүхэд хамгааллын бие даасан хуулийг баталж гаргасан нь хүүхэд бүрийн хамгаалагдах эрхийг хангахад томоохон алхам болж, аливаа хүчирхийлэл, мөлжлөг, бие махбодын болон сэтгэл санааны шийтгэл амссан болон өртөх эрсдэлд байгаа хүүхдэд хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүллээ.
Хүүхэд бүр аливаа хүчирхийллээс хамгаалагдах үндсэн эрхтэй. Гэвч өнөөдөр Монгол Улсад олон хүүхэд хүчирхийлэл, мөлжлөг, дарамтад өртөж, зарим нь өртөх эрсдэлд байна. Бид үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
2016 оны 9-р сараас Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлснээр хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэл бүхий хүүхдүүдэд хамгааллын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Эдгээрийг хэрэгжүүлэхэд оролцох бүх талууд болон тэдгээрийн үүрэг хариуцлагыг хуулинд тодорхой заасан нь нэн чухал алхам юм. Хүүхдийг зүй зохистой аргаар хүмүүжүүлэх, хамгаалах, хөгжих боломжоор хангах нь эцэг эхийн эн тэргүүний үүрэг гэдгийг тодорхой зааж, хэрэв энэ үүргээ биелүүлэх чадваргүй болон боломжгүй бол хүүхдийг төрийн халамжинд авахаар заасан.
Хүүхэд хамгааллын хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг гэр бүлд нь, сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчинд, халамж, асрамжийн төв, хэвлэл мэдээлэллийн болон цахим зэрэг бүх орчинд хориглосон. Түүнчлэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй байгааг таамагласан, мэдсэн бол холбогдох газарт заавал мэдээлэх үүрэг бүхий хүмүүсийг хуулинд зааж өгсөн.
Хүүхдүүд аливаа хүчирхийлэл, мөлжлөгт өртөх олон шалтгаан байдаг бөгөөд үүний хор уршиг насан туршынх нь сэтгэцийн болон бие бялдрын эрүүл мэнд, хөгжил, сайн сайханд нь сөргөөр нөлөөлдөг аюултай. Тиймээс Хүүхэд хамгааллын хуулийг тогтвортой хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой.
Хүүхдийн нөхцөл, аж байдал нь тухайн нийгмийнхээ толь нь байдаг.
Хүүхдийн эрхийн багийн гишүүн байгууллагууд Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллага болон түншүүдтэйгээ хамтран Хүүхэд хамгааллын хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй ажиллах болно.
Хүүхэд багачууд маань аюулгүй орчинд жаргалтай байг!
Хүүхдийн эрхийн баг