Монголын Социал демократ намаас 17 нэр дэвшигч 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулахаар болсноо мэдэгдлээ.
Ингэхдээ нэр дэвшигчдийнхээ хэтэвчинд биш боловсролд анхаарч сонгосон гэдгийг намын удирдлагууд онцолж байна. Тэд нэр дэвшигчид чанартай байх нь чухал учраас үүнийг гол үзүүлэлтээ болгосон гэв.
Тус намын удирдах дээд байгууллага, улс төрийн зөвлөл хоёр өдөр хуралдан, нэр дэвшигчдээ хэлэлцээд бичиг баримтыг нь өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ. Нэр дэвшигчдийн 35 хувь нь эмэгтэй гишүүд байна. Харин насны дундаж нь 45 байгаа аж. Нийт тойрогт нэр дэвшихээс илүү чанартай нэр дэвшигчдийг дэвшүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байгаа гэдгийг тус намынхан мэдээллээ.
“Өнөөгийн УИХ-ын байдлыг авч үзвэл ихэвчлэн бизнесийн төлөөлөл, улсын толгой байгууллагуудын захирал байсан, эсвэл одоогийн эзэн байна. Зөвхөн бизнесийн төлөөллийн хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагад байж хууль тогтоох нь болдоггүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд яруу тодоор харуулсан.
УИХ-ын бүрэлдэхүүн зохистой харьцааг хадгалах ёстой гэж бид үздэг. Тиймээс манай нэр дэвшигчдийн дунд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн салбарынхан хамгийн зохистой байдлаар бий болгох зорилготойгоор нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон. Бүх салбарын төлөөлөл байна.
Төрийн эрх барих дээд байгууллага илүү оюунлаг, шинжлэх ухаанч байх ёстой. Аливаа нийгмийн асуудлыг шийдэх хууль, тогтоомж гаргахдаа илүү шинжлэх ухаанч, оюунлаг хандах ёстой учраас салбар бүрийн дуу хоолойг тусгаж байх ёстой. Манай нэр дэвшигчдийн 40 хувь нь магистраас дээш эрдмийн зэрэг цолтой. Тодруулбал 7 нэр дэвшигч докторын зэрэгтэй. Гэх мэтчилэн бид энэ шалгуурыг нэгдүгээрт тавьсан.
Нэр дэвшигчийн мэдлэг, чадвар, боловсрол, ажил амьдралын туршлага бол манай гол шалгуур. Түүнээс тэр хүний халаас, хэтэвчний хэмжээ, санхүүгийн боломж бол гурав, дөрөвдүгээр зэргийн шалгуур.
Хэнийг сонгохоо сонгогчид мэднэ. Харин нэгэнт сонгосны дараа мянга уйлаад, муулаад ч нэмэр байхгүй. Тэр хүмүүс төрийн жолоог атгаж, хууль тогтоож, ард түмний хэрхэн, яаж амьдрах зам чигийг зааж явна” гэдгийг тус намын дарга А.Ганбаатар хэлсэн юм.
Тойрог | Аймаг | Нутаг дэвсгэр | Нэр дэвшигч |
37 | Хөвсгөл | Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр сум | Сэрээтэрийн Эрдэнэцэцэг |
47 | Орхон | Мөн аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг | Шагдарсүрэнгийн Төгсбаяр |
49 | Баянзүрх | Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, 2, З, 7, 21, 27 дугаар хороо | Ринчингийн Нарангэрэл |
50 | Баянзүрх | Мөн дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороо | Даваанямын Одончимэг |
51 | Баянзүрх | Мөн дүүргийн 4, 5, 14 дүгээр хороо | Ганзоригийн Халиунаа |
52 | Баянзүрх | Мөн дүүргийн 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо | Чүлтэмийн Энхтөвшин |
53 | Баянзүрх | Мөн дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хороо | Дашдондогийн Ганзориг |
54 | Баянзүрх | Мөн дүүргийн 8, 10, 20, 23, 28 дугаар хороо | Дэнсээхүүгийн Төмөрбаатар |
55 | Хан-Уул, Багахангай | Хан-Уул дүүргийн 1, 2, З, 12 дугаар хороо | Шаравжамцын Болд |
59 | Сүхбаатар, Багануур | Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо | Дамдинсүрэнгийн Амарсайхан |
60 | Сүхбаатар, Багануур | Мөн дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо | Жамбын Сандуйжав |
62 | Сүхбаатар, Багануур | Мөн дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо | Алгаагийн Солонго |
63 | Чингэлтэй, Налайх | Чингэлтэй дүүргийн 1, 2, З, 4, 5, 6 дугаар хороо, Налайх дүүрэг | Адъяагийн Ганбаатар |
64 | Чингэлтэй, Налайх | Мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо | Жамсранжавын Даваадулам |
65 | Чингэлтэй, Налайх | Мөн дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороо | Чүлтэмийн Лхагважав |
66 | Чингэлтэй, Налайх | Мөн дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороо | Чоймболын Баттулга |
75 | Сонгинохайрхан | Мөн дүүргийн 1, 2, 20, 22, 32 дугаар хороо | Хоовзойн Маам |