NHL (Үндэсний хоккейн лиг)-ийн улирал шувтрах шатандаа орлоо. Одоо хоккей сонирхогчдыг зөвхөн шигшээ тоглолт л хүлээж байна. Энэ удаагийн финалын онцлог нь Сан Хосэ Шааркс аваргын төлөө анх удаа тоглох болсон явдал юм. Тэртээ 1991 онд энэ баг анх NHL-д мэндэлж байжээ. Тэр цагаас хойш 25 жилийн хугацаанд анх удаа бүсийн аварга болж байгаа нь энэ.
Шийдвэрлэх 6 дахь тоглолтыг тэд өөрсдийн болгож чадсан. Тоглолт эхлүүт Жо Павелски гоолдон ялалтын эхийг тавьсан. Улмаар Жо Ворд дабл хийснээр тоглолтыг бүр ч ашигтайгаар эргүүлж орхисон. Жоонас Донской 4-0 болгосны дараа өрсөлдөгч баг болох Ст Луис Блюзийн Владимир Тарсенко 4-2 болгож ойртуулсан ч Логан Кауче хоосон хаалганд хийснээр бүх зүйл тодорхой болсон юм.
Кауче энэ тоглолтод 2 дамжуулалтыг мөн өгснөөр багийнхаа тоглолтод үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Хэрэв энэ тоглолтод ялж чадаагүй бол байдал тун хүндрэх байв. Блюзчүүд сэтгэл зүйн давуу байдлыг олж авахаас гадна бас талбай дээрээ фэнүүдийнхээ өмнө тоглох байсан нь байдлыг маш амаргүй болгох байлаа.
Шүгэл дуугарсны дараа тэд эгээ л хүүхэд мэт хөөрөлдөн байлаа. Бүр яг л Стэнлийн цомыг авсан мэт байсан гээч. Тоглогчид талбай дээр тэврэлдэж ахуйд үзэгчдийн суудлаас “Бид цомыг хүсч байна” хэмээн хашгиралдан байлаа. Тэдэнд хожигдсон Ст Луист энэ тоглолт маш хүнд туссан нь тоглогчдын царайнаас илт. Ахлагч Давид Бакес “Маш их өвдөж байна” хэмээн байдлыг нуусангүй. Тэд түүхэн боломжийг ашиглаж чадсангүй. Хамгийн сүүлд 1970 онд л финалд шалгарч байжээ.
Аварга загаснуудын өрсөлдөгч багаар аль баг гарах нь тун бүрхэг байв. Оцон шувуунууд болон Аянгын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсөн юм. Энэ 2 багийн цувралд ялсан тал нь голдуу 4 гоол хийж хожоод байсан. Өнгөрсөн Мягмар гаригт Тампа Бэй Лайтнин Оцон шувуунуудын талбайд цаг сунган барин 4-3-аар арайхийн хожсон. Өмнөх тоглолтод нь тэд мөн адил 4-3-аар хожоод байсан.
Мягмар гаригийн тоглолт тэдэнд маш давуу байдлыг авчирсан юм. Цувралын нийт харьцааг 3-2 болгож өөрийн талд эргүүлснээс гадна цувралыг өөрийн болгох боломжтой 6 дахь тоглолтыг гэртээ хийх болсон. Мөн 2 тоглолт дараалан 4-3-аар хожсоноор сэтгэл зүйн хувьд илүү болж ирсэн юм. Энэ хүнд нөхцөлд Питсбург Пингвинз 6 дахь тоглолтыг зочин багийн хувиар хийлээ.
Pittsburgh
6 дахь тоглолт тэдний хувьд Бүх юм эсвэл үхэл гэсэн ямар ч сонголтгүй байлаа. Тэд харин Бүх юмаа гаргаж чадав. 2 дараалан ойрхон хожигдсон нь тэдэнд заавал ялах чин хүслийг өгсөн бололтой. Эзэн баг анхныхаа гоолыг дөнгөж тоглолтын сүүлийн үед хийв. Энэ үед Пингвинз аль хэдийнэ 3 гоол хийчихээд байлаа. Брайан Бойл дахин гоолдон оноог 3-2 болгож ойртуулсан ч эсрэг багийн Брайан Раст 4-2 болгож холдуулаад тэдний мөрөөдлийг эцэслэсэн юм.
Улмаар хоосон хаалганд Ник Бонино хийснээр 5-2-оор хожин цувралыг 3-3 болгож чадсан. Энэ тоглолтын баатар нь яах аргагүй хожсон багийн хаалгач Матт Мюррей байлаа. Ердөө 22-хон настай ч 28 хаалт хийж чадсан түүнийг дасгалжуулагч Майк Салливан магтах үгээ олж ядан байлаа.
Брайан Раст
“Хаалгач гоол алдвал буцаад хэвийн тоглох чадвараа хурдан олдог байх ёстой. Энэ чадварыг эзэмшихэд хэдэн жил шаардагддаг. Гэтэл тэр 22-хон настай байж хэзээний туршлагатай тоглогч шиг байж чадаад байна” хэмээн бүрэн гайхширч байгаагаа нуусангүй. Түүний гайхалтай тайван байдлыг бүгд л хачирхаж байхад хаалгач залуу маань өөрөө дотроо их амбицтай байгаагаа ил гаргасан. “Би мөсөн дээр нэрээ бичүүлэн түүхэнд үлдэхийг хүсч байна” гэж ирээдүйн зорилгоо хэлсэн юм.
6 дахь тоглолтын өмнө байсан нөхцөл байдал энэ тоглолтын дараа яг тэр чигээрээ эсрэг багт ирэв. Шийдвэрлэх 7 дахь тоглолтын өмнө Оцон шувуунууд фаворит болчихоод байлаа. Сэтгэл зүйгээр илүү болсон, гэртээ тоглоно гээд л. Энэ тоглолтод гэхдээ Аянгад ахлагч Стивен Стамкос эргэж ирсэн нь бас ч гэж боломжийг өгч байв. Улирлын турш багаа оноогоор тэргүүлсэн түүнийг дагаад цэргүүд нь урам зориг орох нь мэдээж.
Энэ байдлыг мэдэрч Оцон шувуунуудын ахлагч Сидней Кросби багийнхандаа “Өнөөдөр Стамкос тоглоно, энэ бол биднийг улам хурцлах ёстой” гэж хэлсэн гэдэг. Стамкос өнгөрсөн 3-р сард цусны өвчний улмаас хагалгаанд орж байсан юм. Тэр цагаас хойш анх удаа талбайд гарч байгаа нь энэ.
7 дахь тоглолтод 2 баг тун няхуур тоглолтыг гаргасан гэж болно. Хэт их риск хийхийг аль аль нь үл хүсч, тоглолтыг тун их цэнэж байсан. Эхний үед ганц ч гоол орсонгүй. Алдаа гаргах л юм бол амаргүй болно гэдгийг 2 дасгалжуулагч тооцсон нь мэдээж. 2 дахь үе эхлээд удаагүй байхад залуу довтлогч Брайан Раст гоолдсоноор Оцон шувуунууд тэргүүлж эхлэв. 8 минутын дараа Жонатан Друин тэнцүүлж дөнгөсөн ч ердөө 30 секундын дараа мөнөөх Раст тооны зөрүүг дахиад гаргасан юм.
3-р үед мөн л гоол орсонгүй байснаар Оцон шувуунууд хэдэн хоногийн өмнө боломжгүй мэт санагдаж байсан зүйлийг боломжтой болгох нь тэр. Стамкос цаг дуусахын өмнө 2-2 болгох боломжийг алдсан. Буруутан нь мэдээж нөгөөх Мюррей. Тэр энэ тоглолтод нийтдээ 16 хаалт хийсэн юм.
Ийнхүү Оцон шувуунууд финалд шалгаран үлдсэнээс гадна нэгэн хар цувралаа эцэслэв. 2009 оны финалд Детроитын Улаан жигүүрүүдийг 7 дахь тоглолтод буулгаж авч байсныхаа дараа 3 дараалан 7 дахь тоглолтдоо ялагдаад байсан юм. Тампа Бэй өнгөрсөн жилийн нэгэн адил дахин финалд гарахын төлөө дайралт хийн бараг л орой дээр нь ирээд алдав. Ноднин тэд финалд Чикагогийн Хар харцагуудад дийлдэж байсан.
Аварга загас уу, Оцон шувуунууд уу гэдгийг шийдэх цувралын эхний тоглолт манай цагаар Мягмар гаригийн өглөө явагдана. Цаасан дээр бол Питтсбург илүү харагдаж буй.
Тэдэнд Кросби байна, Малкин том хань болох нь мэдээж. Мөн ирээдүйд том од болох нь нэгэнт тодорхой болсон Раст бий, хаалгач Мюррей хэр чадварлаг болохоо харуулсан. Дөнгөж оны өмнөхөн ажлаа хүлээж авсан Салливан хүчирхэг багийг нэгэнт цогцлоожээ. Гэхдээ тэдний өрсөлдөгчийг басч үл болно. Хөлбөмбөгийг 22 хүн тоглодог гэдгийн адил хоккейд ч мөн ижилхэн л хүмүүс талбайд гарна. Харин ч бусад спортоос ялгаатай нь хоккейд бол 8-аар гарсан баг 1-ээр гарсан багийг хожин цааш шалгарах явдал түлхүү харагддаг билээ. Их л гоё цуврал болно доо.