Сонгуулийн хуульд заасны дагуу нам, эвслүүд өнгөрсөн баасан гарагт багтааж нэр дэвшигчдээ тодруулсан. Харин өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ талаарх материалыг хүлээлгэн өгч дууслаа. Тухайлбал, МАН-ынхан морин цагт ирсэн бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намынхаа нэр дэвшигчдийн материалыг 15.00 цагт хүлээлгэн өгөв.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 76 нэр дэвшигчээ морин цагт амжиж, СЕХ-нд бүртгүүллээ. Манайх нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 27-ны 00.00 цагаас өмнө намын Бага хурлаар тодруулсан. Нэр дэвшигч бүр дээр нууцаар санал хураалт явуулсан.
Сонгуулийн тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлагатай материалыг хуулийн дагуу бүрдүүлж, өглөө. Манай 76 дэвшигчийн хувьд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Учир нь, бид бүх зүйлийг нягтлан шалгаж, хуулийн хугацаандаа багталлаа . СЕХ хуулийн дагуу манай намын 76 нэр дэвшигчийг бүртгэн авч, сонгуульд өрсөлдөх эрхийг нь нээж, өгнө гэдэгт итгэлтэй байна.
Ер нь 2016 оны энэ удаагийн УИХ-ын сонгууль бол хариуцлагатай сонгууль учир МАН хуулийг биелүүлье, хариуцлагатай байя, төрийн байгууллагаас тавьж буй шалгуурыг мөрдөж ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа. Манай 76 нэр дэвшигчийн тал хувь нь үндсэндээ 45-аас доош насны залуучууд. МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтэд шинэ, залуу үедээ боломж олгож, тэднийгээ дэмжиж ажилласан . Янз бүрийн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Өнгөрсөн баасан гарагт АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд нь тодруулж, баримт бичгийг нь мөн хуулийн хүрээнд бүрдүүлсэн. Энэ баримт бичгийг СЕХ-нд хуульд заасан хугацаанд гардуулан өгч байна. Манай 76 нэр дэвшигчийн 30 хувь нь залуучууд” хэмээлээ.
Ц.БОЛДСАЙХАН: ДУТУУ МАТЕРИАЛАА ГҮЙЦЭЭН ӨГЧ БОЛНО
Нэр дэвшигчдийн материалыг хүргүүлж буйтай холбогдуулан СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах үйл явц ямархуу байна вэ?
-Нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн бямба гарагаас эхлэн хүлээн авсан. Эхний өдөр ямар ч нам, эвсэл, бие даагч материал ирүүлээгүй. Ням гарагт нэг нам, нэг эвсэл материалаа хүлээлгэн өгсөн. Бие даагчдын нэр дэвшүүлэх хугацаа өнгөрсөн ням гарагт дууссан. Иймд бие даан нэр дэвшигчид материалаа хүлээлгэн өгөх хугацаа маргааш дуусна. Одоогийн байдлаар 20 орчим бие даагч материалаа өгөөд байна.
-Нам, эвслүүд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулсан, эсэхийг СЕХ хэрхэн шалгах вэ?
-Нам, эвслээс ирүүлж буй бичиг баримтыг СЕХ эхний ээлжинд шууд хүлээж авна. Энэ хугацаанд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулаагүй зэрэг гомдол гарвал түүнийг нь хуулийн байгууллага шалгаж, тогтооно. Ер нь шинэ мөрдөж байгаа хуулиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн аливаа үйлдлийг шүүх тогтооно. Тиймээс гомдол байгаа бол шүүхэд холбогдох нотолгоо, баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. СЕХ шүүхийн шийдвэрт үндэслэн нэр дэвшигчдийг татах, эсвэл бүртгэхгүй байх шийдвэр гаргана.
-Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл юу вэ?
-Хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг л бид баримтална. Бүрдүүлэх ёстой материалуудын аль нэг дутуу, шаардлага хангахгүй бол СЕХ бүртгэхгүй гэдгээ хэлнэ. Гэхдээ намуудын хувьд хугацаа бий.
Зургадугаар сарын 4-нөөс өмнө бидний зүгээс шаардсан материалыг гүйцээн өгч болно. Эсвэл тухайн хүний оронд өөр нэр дэвшигчийг бүртгүүлж болно. Гэхдээ шинээр бүртгүүлэх гэж байгаа бол хуульд заасны дагуу өмнө нь материалаа өгсөн хүнийг ямар журмаар дэвшүүлэн гаргаж ирсэн, тэр журмын дагуу л тодруулах ёстой. Ингэсэн тохиолдолд 6-ны дотор бүртгүүлэх эрх нь нээлттэй.
Б.Тогтох