Ажилгүй иргэдийн 60 хувийг ид хийж бүтээх буюу 35-аас доош насны залуус эзэлж байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны санал төдийлэн их биш ч хангалттай байсаар байгаа юм.
Эндээс ажил олгогч, горилогч хоёр тал мэдээллээ өгч, авч чадахгүй, эсвэл залуус ажлын байранд тэнцдэггүйгээс ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гарах болов уу. Зөвхөн Хан-Уул дүүргийн хэмжээнд л гэхэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо он гарсаар бараг 20 мянгад дөхөөд байна. Үүний зэрэгцээ тус дүүргийн хэмжээнд энэ сарын байдлаар нийт 840 хүн ямар нэг шалтгаанаар ажлаасаа халагджээ.
Ажлаас халагдсан шалтгааныг харвал дийлэнх нь цомхотголд өртсөн хүмүүс. Энэ тоо цаашид ч нэмэгдэж магадгүй гэнэ. Учир нь компаниуд эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр ажилтнуудынхаа тоог цөөрүүлэх сонирхолтой байна.
Жишээлбэл, “Суруга Монгол” компани ойрын хугацаанд ажилтныхаа тоог 200-гаар цөөрүүлж магадгүй талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г.Буянхүү хэллээ. Тэрбээр “Ажил хайж байгаа хүний тоо өмнөх жилүүдээс харьцангуй их болсон. Хан-Уул дүүргийн хэмжээнд 19000 иргэн идэвхтэй ажил хайж байна.
Бүх салбарыг хамарсан 500 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгож, бүртгэж байна
Уул уурхай, барилга, зам тээврийн салбарын ажил зогсонги байдалтай байгаа нь ажилгүйчүүдийн эгнээг улам тэллээ. Тэрчлэн өнгөрсөн жилүүдэд манай дүүрэгт “Шинэ яармаг”, “Буянт-ухаа 2” гээд хоёр томоохон төсөл хэрэгжсэн.
Үүний дүнд нийт 4500 хүн ажилтай бол. Энэ жилийн хувьд уг хоёр төслийн ажил эхлэхгүй байгаа учир ажил хайж байгаа хүний тоо нэмэгдсэн. Манайд одоогоор 130 орчим нээлттэй ажлын байрны зар байгаагаас АСЕМ-тай холбоотойгоор зочид буудлын ажлын зар ихэнх хувийг эзэлж байна. Гэхдээ англи хэлний шалгууртай учир ажил горилогчдод том бэрхшээл болж байгаа” гэв.
Энэ бол Чингисийн талбайд өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжлэх “Хөдөлмөрийн яармаг”-ийн үеэр авсан мэдээлэл юм. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн хүрээлэнд 48 мянган хүн ажил хайж, бүртгүүлжээ. Түүний 60 хувь нь залуус.
Тэр дундаа 30 хувь нь бүрэн дунд боловсролтой, 20 хувь нь бакалаврын болон техникийн мэргэшилтэй залуучууд ажилгүйчүүдийн эгнээг эзэлж байна. "Хөдөлмөрийн яармагт бүх салбарыг хамарсан 500 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгож, бүртгэж байна. Ялангуяа залууст тохирох ажлын байр их байгаа" хэмээн нийслэлийн Хөдөлмөрийн газрынхан хэлсэн юм.
Энд худалдаа, үйлчилгээ, шатахуун түгээх станц, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал гээд бүх салбарын ажлын байрыг танилцуулж байв. Мөн жуулчны баазад үйлчлэгч, зөөгч, хамгаалагч, барилгын салбарт туслах ажилтан, засал чимэглэлчин гээд улирлын чанартай ажлын байрны эрэлт ч нэлээд байгаа харагдсан. Залуучууд тухайн ажлын байрны нөхцөл хийгээд нэн түрүүнд цалингийн хэмжээг сонирхож анкет бөглөж байсан юм.
Энэхүү хөдөлмөрийн яармаг нь ажлын байранд зуучлахаас гадна мэргэжилгүй залуусыг сургалтад хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зуучлах, тэдний бүтээлийг сурталчлах, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүлгийн зохион байгуулалттай зээл хэрхэн авч болох, бичил бизнес эрхлэх төсөл, хөтөлбөр гээд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос өгч байна. Мөн АСЕМ-ийн зочдод өгөх үндэсний бэлэг дурсгал, худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг танилцуулж байлаа.
Б.Бямбасүрэн