-Өнөөдөр тамхигүй өдөр-
Саяхандаа амралтын өдөр хажуудаа хүүхдээ суулгачихаад тамхи баагиулан байгаа аавыг хараад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрсөн. Гурван нас хүрсэн болов уу гэмээр бяцхан хүү машин дотор сааралтан байгаа тамхины утаанд тоох ч үгүй тоглож байв. Төрсөн цагаасаа л тамхины утааг аавтайгаа хамт “уушиглаад” сурчихсан учраас тэр хүү ханиалгах ч үгүй тоглож байгаа нь тэр.
Энэ бол хүүхдийнхээ дэргэд тамхи татдаг аав, ээж, өвөө, эмээ нарын нэг л төлөөлөл.
Битүү машинд хажуудаа хүүхдээ суулгачихаад, нэг гартаа хүүхдээ хөтөлчихөөд, гэр, байшинд гээд зөвхөн өөрийнхөө эрхийг илүүд үзэн тамхи татаж буй хүнд хатуу шийтгэл ногдуулах хэрэгтэй.
Хүүхдээ салхилуулах нэрээр “тамхилуулж”, тэр бүү хэл зугаа цэнгэл болгон тамхи татуулан бичлэг хийж буй ухамсар дорой хүмүүс байсаар байна. Тэд хүүхдийн өөрийгөө хамгаалах чадваргүйг далимдуулан нэг төрлийн хүчирхийлэл үйлдэж байна гэж болно.
Өнөөдөр дэлхийн тамхины эсрэг өдөр. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ. Жил бүрийн энэ өдөр ДЭМБ уриалга гаргаж, тамхины хор уршгийн талаар мэдээллийг хүргэдэг. Харин энэ удаад хүүхдийнхээ хажууд тамхи татах нь ямар хор уршигтай талаар мэдээллийг хүргэж байна.
ХҮҮХДҮҮДИЙН 54 ХУВЬ ГЭРТЭЭ ДАМ ТАМХИДАЛТАД ӨРТДӨГ
2014 онд ДЭМБ-аас хийсэн тамхины хэрэглээний судалгаагаар Монгол Улсад бүх насны эрэгтэйчүүдийн 69.4, эмэгтэйчүүдийн 14.8 нь тамхи татдаг болохыг тогтоожээ.
Мөн насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг. Хоёр хүний нэг нь гэртээ байнгын дам тамхидалтад өртөж, гурван хүн тутмын нэг нь ажлын байран дээрээ дам тамхидалтад өртөж байна гэсэн судалгааны дүнг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан байдаг.
Тамхи татах нь уушгины халдвар болох уушгины хатгалгаа мөн хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ талаар хүмүүс мэдээлэл ихтэй байдаг ч тоодоггүй.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр өдөрт 14.8 мянган хүн тамхины хор уршгаар амиа алддаг. Урьдчилсан тооцооллоор 2020 он гэхэд тамхи нь дэлхий дахинд 10 сая хүнийг үхэлд хүргэх гол шалтгаан болно гэдгийг мэдээлээд байна.
Монголчуудын хувьд насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа байдаг.
ТАМХИ ТАТДАГ ХҮНИЙ ХҮҮХЭД УУШГИНЫ ХАТГАЛГАА, УУШГИНЫ АРХАГ ӨВЧИН ТУСАХ ЭРСДЭЛ ӨНДӨР
Хүүхдийн дэргэд тамхи татах нь тухайн хүүхдийн уушгины хатгалгаа хүндрэх магадлалыг ихэсгэдэг болохыг Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын их сургуулийн доктор, профессор Ким Мулхолланд "Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, бууруулах боломж"-ийн талаарх илтгэлдээ дурдсан.
Тэрээр энэ талаар судалгаа хийсэн. Хатгалгаагаар өвдсөн 1000 хүүхдээс авсан судалгаанаас харвал 20-30 хувь нь гэр хороололд амьдардаг хүүхдүүд, 50 хувь нь гэрт нь тамхи татдаг хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвдсөн байжээ.
Гэртээ эсвэл хүүхдийнхээ дэргэд тамхи татдаг хүн хүүхдүүдээ хорт утаагаар хордуулж, өвчин тусах магадлалыг нь ихэсгэдэг байна. Өөрөөр хэлбэл тамхи татдаг хүний хүүхэд уушгины хатгалгаа, уушгины архаг өвчин тусах магадлал өндөр. Тиймээс хүүхэдтэй холбоотой газруудад тамхи татахгүй байх нь маш чухал.
Улаанбаатарын агаарын бохирдлын түвшин дэлхийд дээгүүрт орж байхад тамхины утаа ч яамай байна аа гэж бодож байж болох юм. Тэгвэл агаарын бохирдлыг та ганцаараа багасгаж чадахгүй ч хүүхдээ өвчнөөс сэргийлэх боломж танд бий гэдгийг ухаарах хэрэгтэй.
Хэдийгээр та тамхи татдаггүй боловч дам тамхидалтад өртсөнөөр өвчлөх эрсдэл
- гэр бүлийн нэг гишүүн тамхи татдаг бол 68.3 хувь,
- хоёр гишүүн тамхи татдаг бол 88.6 хувь, зүрх судасны эмгэг 67.2 хувь, харшил 65.3 хувь, амьсгалын замын өвчин 75 хувиар нэмэгддэг байна.
Тамхинд 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 40 орчим нь хорт хавдар үүсгэдэг болох нь нэгэнт батлагджээ.
Тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна.