МҮОХ-ны Ерөнхийлөгч, доктор Д. Загдсүрэн ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны дарга, улсын аварга Гунаажавын Эрхэмбаярыг олимпийн “Алтан очир” одонгоор шагналаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, хурандаа цолтой, 38 настай Г.Эрхэмбаяр нь 1989 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2011 оны улсын наадамд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэн арслан, 2013 онд 9 давж түрүүлэн аварга цол тус тус хүртсэн билээ.
Түүнчлэн жюү жицү барилдааны төрлөөр тив, дэлхийн хошой аварга цолтой. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо нь чөлөөт бөх, жүдо, байт харваа, хүндийг өргөлт, сагсан бөмбөг, волейбол, буудлага, тэшүүр, шагайн харваа, үндэсний бөхийн төрлөөр 30 шахам тамирчдыг дэмжиж ажилладаг юм хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.