Гадаад хэргийн яам нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дауны хам шинжтэй хүүхдүүдийг баярлуулах зорилгоор "Хүүхэд бүр хөөрхөн" уриатай өдөрлөгийг Чойжин ламын сүм музей болон Нүүдлийн зурган өгүүлэмж сантай хамтран зохион байгууллаа.
Тус өдөрлөгт дауны хам шинжтэй 20 гаруй хүүхэд, эцэг эх нарынхаа хамт оролцсон юм. Хүүхдүүд Чойжин ламын сүм музейг үнэ төлбөргүй үзэхээс гадна музейн үзмэрүүдийг зурж, баримлын шавраар урлах зэргээр хамтдаа хөгжилдлөө.
Мөн тус арга хэмжээний үеэр Нүүдлийн зурган өгүүлэмж сангийн Монгол контент ХХК-тай хамтран гаргаж буй Монгол өв соёлыг харуулсан “Бумбардай” комик цувралыг хүүхэд бүрт бэлэглэлээ.
"Манай сан жил бүр хүүхдийн баяр болон бусад хүүхэдтэй холбоотой бүхий л арга хэмжээг тохиолдуулан өөрсдийн гаргасан номнуудаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд хандивладаг. Өнгөрсөн хугацаанд бид 15 мянга гаруй ном хандивласан. Энэ удаад Гадаад хэргийн яамны тавьсан саналын дагуу "Бумбардай" цувралаа дауны хам шинжтэй хүүхдүүдэд бэлэглэлээ. Ялангуяа дауны хам шинжтэй хүүхдүүдэд зурган ном бэлэглэх нь тухайн хүүхдийн сэтгэлгээ болон бүтээлч байдлыг хөгжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Одоогийн байдлаар бид 30 мянган хувь "Бумбардай" цувралыг зах зээлд гаргаад байна. Бидний гаргаж байгаа номнууд үүнээс илүү олон хүүхдэд хүрээсэй гэж хүсдэг.
Бид зургадугаар сарын нэгэнд захын хороололд амьдардаг, эмзэг бүлгийн хүүхдүүдэд "Бумбардай" цувралаа бэлэглэнэ" хэмээн тус сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр хэллээ.