Монголын Социал Демократ Нам Нийслэлийн сонгуулийн хороог Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.
Тус намынхан 11 нэр дэвшигчийн эрхийн асуудлыг сэргээх, Нийслэлийн сонгуулийн хороог огцруулах асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
МСДН-ийн гишүүн Ж.Сундуйжав Нийслэлийн сонгуулийн хорооны тус намд илгээсэн албан бичгийг танилцуулсан юм.
-”Монголын Социал Демократ намын 2016.05.19-ний өдрийн 16 12 дугаар албан бичгээр тодруулга авах тухай асуудлыг Нийслэлийн сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцээд тус намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно” гэж байгаа юм. Хууль зүйн үндэслэлтэй эсэхийг зөвхөн шүүхийн байгууллага тогтоодог. Энэ албан бичгээр бол Нийслэлийн сонгуулийн хороо шүүх эрх мэдлийг өөр дээрээ авсан гэж бид үзэж байгаа юм.
Цаашлаад “Иймд уг асуудлаар Нийслэлийн захиргааны шүүхэд хандана уу” гэсэн байгаа юм. Гэтэл улс төрийн нам сонгуулийн асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах эрх зүйн орчинтой. Эд нар ямар шүүхэд хандах талаар ч мэдэхгүй байна. Хуулиа мэдэхгүй хүмүүс Нийслэлийн сонгуулийн хороонд ажиллаж байна гэлээ.
Тэд Нийслэлийн сонгуулийн хороог энэ удаагийн орон нутгийн сонгуулийг хууль зөрчсөн, маргаантай байдлаар зохион байгуулах магадлалтай учраас огцруулах шаардлагатай гэж байгаа юм.
Энэ талаар тус намын дарга А.Ганбаатар “Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах болохоос биш нам, иргэдийн сонгох болон сонгогдох эрхийг энэ болно, энэ болохгүй гэж хааж, боодог байгууллага биш. Нийслэлийн сонгуулийн хороотой уулзалтуудыг хийсэн. Тэнд ажиллаж буй хүмүүсийн эрхзүйн мэдлэг маш дорой. Бидэнд ирүүлсэн бичиг баримтыг үзвэл боловсрол нэн нимгэн. Ийм хүмүүс тэнд ажиллаж бидний сонгох, сонгогдох эрхийг шийдвэрлэж байгаа нь хамгийн харамсалтай. Анхны татгалзсан бичиг нь дараа нь ирэхдээ өөр бичиг болоод ирдэг” гэсэн юм.