Өнөөдөр олимпийн анхны аварга, хос медальтан Найдангийн Түвшинбаярын энэ хорвоод мэндэлсэн өдөр.
1984 оны энэ өдөр олимпийн аварга маань Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон төрсөн.
Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н. Түвшинбаяр 2002 онд 16 настайдаа өсвөр бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон түүхтэй.
Аймагтаа Эрдэнэ-Очир багшийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирж "Аварга" дээд сургуулийн босго давж Халиуны Болдбаатарын шавь болсон нь хожмоо Монгол түмнийхээ бахархал болох эхлэлийг тавьжээ.
Монгол зон олны 44 жил хүлээсэн алтан медалийн анхлан эх орондоо авчирсан олимпийн аварга маань Лондонгийн олимпод дахин финалдаж дэлхийн шилдгээ батлан хошой медальтай болсон билээ.
Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр аваргадаа төрсөн өдрийн мэнд хүргэе.