Хэнтий аймагт сүнс судлаач нэр дэвшжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2016-06-01 15:15 GMT+8
Гэрэл зургийг "Төрөлх Монгол хэл" Facebook хуудаснаас

Хэнтий аймгийн 41-р тойрог буюу Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр сумаас Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, утга зохиолын “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Дамбын Одгэрэл нэр дэвшиж байна.
 
Тэрээр Монголын Дүрслэх урлагийн салбарт бие даасан уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ 1990-2005 онд 13 удаа нээж, Монголын Дүрслэх урлагт анх удаа "Ганц зургийн үзэсгэлэн"-гийн тогтолцоог бий болгогч "Сүнсний сэдэв"-ээр дагнасан анхны уран бүтээлүүдийн туурвигч, "Сүнсний урлагийн онол" хэмээх дүрслэх урлагийн шинэ чиглэлт онолыг үндэслэн тунхаглагч аж.
 
1990-ээд онд Д.Одгэрэл Сүнс, Далд ертөнцийг судалж, зурж бичиж, сүнсний сэдэвт бүтээлүүдээ хэвлэлээр цацаж байсан юм байна.
 
МУНН-аас нэр дэвшиж буй тэрээр Яруу найрагч, Сүнс судлалын академийн тэргүүн, зураач, Зайран гэх мэт олон цолтой аж. 

Эх сурвалж: МУНН

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 261 санал өгсөн байна.

Дээшээ