Одоо бичих гэж буй үгсийнхээ төлөө би урьдчилаад уншигчдаасаа хүлцэл өчье. Учир нь олон хүн намайг хүний эрхэнд халдахаар санаархлаа хэмээн зүхэж магадгүй л байх. Гэхдээ уншигч та дараах зүрх зүсэм олон баримтыг уншаад, авах гээхийн ухаанаар хандах буй за.
Би 2005 онд ээж болсон юм. Төрсний дараах тасагт шилжээд байтал хажуугийн өрөөнд 40 эргэм насны нэг эмэгтэй байв. Эмнэлэг даяар зөвхөн түүнд анхаарал хандуулж байлаа. Тэр эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй учраас тэр. Дөнгөж төрсөн хүүхдээ уйлаад байхаар нь нудраад авсан гэж эмч, сувилагч нар түүний талаар ярилцана. Тэр бүү хэл, хажуугийнхаа ээжүүдийг айлгаж, ална тална хэмээн хашгичсанаас болоод тэр өрөөний эмэгтэйчүүд өөр тасаг руу шилжицгээсэн юм. “Хууль үйлчилдэггүй” хүний халдлагад өртөхийг хэн хүсэх вэ дээ. Нэгдүгээр амаржих газрын Төрсний дараах тасгийн хана нь шилэн, хажуугийн өрөөн дэх хүмүүс харагддаг даа. Би тэр цонхоор өнөөх эмэгтэйг бүхэл өдөржин ажиглаж суудаг болов. Эмч, сувилагч нар надад “Хүүхдээ гэмтээчих гээд байна. Эвгүй байдал ажиглагдвал бушуухан биднийг дуудаарай” гэж захисан учраас тэр. Төрөөд нэг хоносных нь дараа түүний хөхөнд сүү орсон байв. Гэвч тэр хүүхдээ хөхүүлэх ёстойг ойлгохгүй, зүгээр л мөөмөө дараад, ёолж суусан. Эмч нар нэг хонуулаад түүнд хүүхдийг нь өгөхөө больчихсон юм.
Тэр эмэгтэйд ирэх эргэлтийг хэлэх юм биш. Алим, жимс, “Кока кола”, бас бууз. Төрсөн хүн ийм хоол идэж болохгүйг хэлсэн сувилагч түүнд зодуулахаа шахаад гарч зугтсан юм даа. Ямар ч байсан эргээд ирэх гэр бүл байгаа нь сайн хэрэг. Гэхдээ “Тэр нөхөргүй, хүүхдийнхээ аавыг өөрөө ч мэдэхгүй юм билээ” гэж эмч, сувилагч нар жиг жуг хийж байлаа. Би тэр эмэгтэйн хүүхдийг ерөөсөө мартдаггүй юм. Ирээдүй нь хэрхсэн бол гэхээс санаа зовдог. Эсэн мэнд байвал хүүтэй минь яг адилхан, бага ангиа төгсөөд, эрдмийн баяр тэмдэглэн, улсын шалгалт өгч яваа. Гэхдээ эмч нар түүний хүүхдийн эрүүл мэндэд үнэхээр санаа зовж байсан юм. Түүн шиг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хүүхэд төрүүлээд, дараа нь егүүтгэсэн нь олон.
Төв аймгийн Батсүмбэр суманд 2014 оны хавар олныг хирдхийлгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. “Төрсөн эх нь гурван настай охиныхоо толгойг биенээс нь салгачихаад, сугандаа хавчуулан, сумын төвөөр хээв нэг алхаж явсан. Түүний санаанд багтамгүй энэ үйлдлийг харсан хүмүүс цочролд орж, бие давхар нэг эмэгтэй ухаан алдаж унаад, хэсэгтээ л шокноос гараагүй” гэж хүмүүс ярилцдаг. Энэ хэргийг үйлдсэн Ж тус сумын “Үдлэг” багийн нэг айлд малчнаар ажиллахаар очсон байж. Ингээд тэр айлдаа нэг хоноод л маргааш нь дээрх хэргийг үйлдсэн юм. Түүнийг сэтгэц мэдрэлийн эмгэгтэй болохыг хэрэг гарсны дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн тогтоож байв.
Цагдаагийн байгууллагад ажилладаг нэг танилаасаа сонссон бас нэг аймшигт хэргийг сануулъя. Гурван хүүхэдтэй айлын нөхөр хоёр томыгоо аваад танилындаа очихоор гарчээ. Нэг их удалгүй буцаад иртэл эхнэр нь бага хүүхдийнхээ толгойг биенээс нь салгаад, буцаагаад оёчихсон байж. Энэ хэрэг 2000 оны эхээр гарсан юм. Эмэгтэй цагдаад мэдүүлэхдээ “Миний хийсэн үйлдэл бүрийг нэг хүн хажуугаас зааж өгсөн. Тэр хүний хэлсэн бүхнийг би биелүүлсэн” гэх утгатай мэдүүлэг өгч байв. Тэр эмэгтэй одоо Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж буй.
Бас нэг жишээ. Та бидний нэрлэж заншсанаар Баянзүрх хүнсний захын орчимд нэг эмэгтэй хар бор ажил хийж амь зуудаг юм. Тэр заримдаа ганц нэгээр явж байгаа охид, эмэгтэйчүүдийн идэж яваа мөхөөлдсийг булааж, тэр хавийнхаа тэнэмэл гэх 10 орчим насны хөвгүүдтэй нийлэн замаар яваа хүмүүс рүү ус шүршиж шоглодог. 40 орчим насны, гурван хүүхэдтэй эмэгтэйн хийх үйлдэл энэ мөн үү. Тэр ганц, хоёр насны зөрүүтэй хүүхдүүдээ гудамжаар дагуулж явахдаа томыг нь хөтлөөд, дундхыгаа цаасан хайрцагт хийж өшиглөөд, багыгаа тэвэрч явдаг (заримдаа бага хүүхэд нь явган хүний зам дээр мөлхөж яваа харагддаг). Ямар ч эх хүн хүүхдээ ингэж авч явна гэдэг хэвийн үзэгдэл биш байлтай. Тэгээд нэг буланд очиж суугаад, хайрцаг доторх хүүхдээ гаргаж, гурвууланг нь зэрэгцүүлэн суулгаад, өнөөх хайрцгаа өмнөө тавин өглөг гуйдаг.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд хоёр настай хүүгийнхээ хоолойг зүсэж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны сүүлчээр гарсан. 36 настай Д гэдэг эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ. Тэрбээр хүүхдээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн дээ.
27 настай А гэдэг эмэгтэй ихэр нярайгаа хөнөөхийг завдаад Хүүхдийн төв сувиллын эмч нарт баригдсан. Тэрбээр 25 хоногтой ихрүүдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэх гэж байсан юм. Энэ хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Ийм хүмүүс хүүхэд гаргаад л байг уу. Би тэднийг буруутгах гээгүй юм шүү. Хүний язгуур эрхээ эдлэхэд саад хийх эрх хэнд ч байхгүй. Гэхдээ улсын хөгжил, хүн амын эрүүл мэнд, Монгол Улсын гэрэлт ирээдүй болох хүүхдүүд ийм их эрсдэл дунд ямар иргэн болон төлөвших бол гэдэг бодох л зүйл шүү. Тэд бэртэж гэмтсэн ч амьд мэнд үлдээд насанд хүрлээ гэж бодъё. Ирээдүйгээ өөдрөгөөр харах сэтгэлийн хат, зөв бодол, хүн чанар, нинжин сэтгэл тэдэнд байх болов уу. Ээж нь багад нь хаяад явсан Г гэдэг хүү 16 настайдаа хүн амины, дээрмийн хэргээр 2011 онд 15 жил хорих ял шийтгүүлж байсан юм шүү. Тэр хүү 20 настай бүсгүйг хөнөөгөөд, цогцсыг нь жалганд шатаасан байв.
Сэтгэцийн эмгэгтэй болсон нь мэдээж тэдний буруу биш л дээ. Гэхдээ тэдний нийгмийн өмнө хүлээх хариуцлага нь жирийн хүмүүсийнхээс арай ондоо. Ядаж л ийм хүмүүсээ байнга халамжилж, хянаж байх төрөлжсөн төв манайд хэд байдаг билээ. Тэд үр хүүхдээ хүний дайтай асарч, хамгаалаад өсгөж чадах болов уу. Тэгэхээр ийм хүмүүсээ бид яах вэ. Техник технологи хөгжсөн энэ үед мэс засал хийлгүйгээр эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй болгодог болсныг сонсож байсан юм. Насан туршид нь биш юм аа гэхэд тодорхой хугацаагаар бие давхар болохоос сэргийлж болно шүү дээ. Харин түүнийх нь хугацаа дуусахаар эрүүл мэндийн үзлэг хийгээд төрүүлсэн хүүхдийг нь түүнтэй хамтран халамжлаад явах гэр бүлийн хүн байгаа тохиолдолд дараагийн хамгаалалт хийхийг зогсоодог байж болно биз дээ.
Архины хамааралтай болсон, хөдөлмөр эрхэлдэггүй, орц хонгил, траншейнд хоног төөрүүлдэг эмэгтэйчүүд олон байдаг. Тэд нялх хүүхдээ тэврээд согтуу гуйвж явахыг хараад танд ганц сайн алгадаад хаячихмаар санагддаггүй гэж үү. Тэд бол дээр хэлсэн шиг сэтгэцийн эмгэгийн гайгаар үр хүүхдээ хохироогсдоос долоон дор. Түүний үйлдлийг яалт ч үгүй санаатай хийж буй гэнэ. Учир нь тэдний заримынх нь хувьд хүүхэд нь баяр баясгалан, аз жаргал нь биш өдөр тутмын хоолны мөнгө олох хэрэгсэл гэмээр харагддаг. Тэр бүү хэл, хүүхэдгүй нэгэндээ төрүүлсэн үрээ “түрээслүүлж”, гуйлга гуйлгуулдаг хүмүүсийн тухай ч сонсож байлаа. Гудамжинд тасраад уначихсан ээжийгээ хүүхэд нь татаад уйлж буй эмгэнэлт төрх манай гэрэл зургийн сурвалжлагчийн дуранд буусан байдаг. Энэ бол нийслэлчүүдийн өдөр тутамдаа харж байдаг энгийн үзэгдэл гээд хэлчихэд гүтгэсэн болохгүй. Архичин ээж, аавынхаа балгаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон жаалууд олон. Согтуудаа маргалдсан эхнэр, нөхөр хоёр хүүхдээ шидэж, хөнөөсөн хэрэг 2012 онд Налайх дүүрэгт гарч байв. Хүү нь ердөө хоёрхон сартай байсан. Мөн согтуу залуу хоёр, зургаан настай хүүхдүүдээ есөн давхрын цонхоор шидэх гэж байхад нь цагдаа, онцгойгийнхон аварч байсныг та санаж байна уу. Ийм хэргийг тоочоод барах ч юм биш. Хүн эцэг, эхээ сонгож болдоггүй нь ийм л үед хамгийн харамсалтай. Хэрвээ сонгох эрх байсан бол нэг ч хүүхэд тийм хүнийг ээж, ааваа болгохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Европын холбооны улсад иргэдийнхээ эцэг, эх байх эрхийг дараах тохиолдолд хасдаг аж.
-Хүүхдийн нөхөн төлбөр төлөөгүй
-Хүндэтгэх шалтгаангүйгээр хүүхдээ төрөх эмнэлэг, асрамжийн төв болон бусад газарт орхисон
-Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан
-Хүүхэдтэй зүй бус харьцсан (зодох, доромжлох, хүчирхийлэх, аминд нь халдсан)
-Архаг архичин, мансуурагч
-Хүүхэд, гэр бүлийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тухайн иргэнийхээ эрхийг хасдаг юм байна. Тэгвэл дээр дурдсан бүх шалтгаан манайд хэдийнэ “цэцэглэн хөгжөөд” бидний ирээдүйг булингартуулж байгаа. Бид барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгийг дуурайх дуртай биз дээ. Тэгвэл энэ мэтээр ирээдүйгээ аварч хамгаалъя л даа.
Дүүрэг, хороо бүр хариуцсан нутаг дэвсгэртээ амьдардаг, ажил эрхэлдэггүй, архи байнга уудаг, гэмт хэрэгт холбогдоход бэлэн, өөрөө ч хохирогч болж болзошгүй иргэдээ бүгдийг нь мэдэж байдаг. Тэдэнд ч гэсэн эцэг, эх болох эрхийг нь түр хасах арга хэмжээ авч болдоггүй юм уу. Үнэхээр архинаас ангижирч, хүүхдээ асарч хамгаалаад өсгөх сэтгэл зүйн чадвартай болсных нь дараа өмнө нь хийж байсан эмчилгээгээ зогсоочихож болно. Энэ бол хүүхдийн төлөө, тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалахын төлөө хийж буй бидний золиос. Угаасаа ямар нэг золиосгүйгээр сайн сайханд хүрдэггүй гэдэг дээ.
А.Сүлд