Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ хамтран “Халбага зөгийн бал” хэрэглээний боловсрол олгох аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй аж.
Энэ аяны нээлтийг өчигдөр хийсэн бөгөөд үйл ажиллагаанд ХХАА Я, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Нээлтийн үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Монгол Улсын Засгийн газраас зөгийн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд бодлогоор дэмжсэний үр дүнд олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүд энэ салбарт анхаарал хандуулж, хамтран ажиллаж эхэллээ. ХХААЯ-аас 2013 онд 30 жил тасарсан Зөгийчдийн 3 дугаар чуулганыг зохион байгуулсан нь зөгийн аж ахуйн өнөөдрийн эрчимтэй хөгжлийн суурь болсон” гэв.
“Халбага зөгийн бал” аяныг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа юм. Тус аян зөгийн балны зохистой хэрэглээний боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготой аж. Мөн монгол хүний эрүүл мэндэд олон эерэг нөлөөлөл үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээсээ хүн амын хэрэгцээгээ хангаж чаддаг болохоо харуулна гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтэд оролцогчид хэллээ.
Д.Оюун