АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн нэг өдрийн айлчлал үргэлжилж байна. Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийсний дараа АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, тэдний гэр бүлтэй уулзсан юм.
Харин үдээс хойш Англиар ярьдаг залуустай Шангри Ла зочид буудалд уулзан, бүтэн цагийн турш ярилцсан юм.
Tэрээр Транс-Номхон далайн түншлэлд аль болох олон улс нэгдэх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ингэснээр тухайн улсын экспортын бараа бүтээгдэхүүний чанар сайжрахын сацуу ил тод байдал нь өсдөг байна. мөн АНУ Монгол Улстай ил тод байдлын гэрээ байгуулсныг дурдлаа. Дэлхийн зах зээлд дэх өрсөлдөөний орчин улам ширүүсч байгаа тул Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад гишүүнээр элсэх нь зөв гэсэн юм.
Төрийн нарийн бичгийн дарга цааш нь “Бид хүний эрхийг хангах чиглээр маш их зүйл хийсэн. 1960-аад онд арьс өнгөний үзэл ихээхэн газар авахад тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннэди удирдагчийн үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тэр үед өнгөт арьстнуудыг үзэн ядаж байсан олон залуусыг ятган, их сургуульд элсүүлсэн юм. Тэнд хүний эрх яагаад чухал болох, яагаад нэг нэгнээ ялгаварлан гадуурхах нь хуульбус талаар зааж эхэлсэн. Энэ бол тухайн үед хийсэн олон ажлын зөвхөн нэг нь.
Гэвч одоо ч манай улсад хүний эрхийг төгс төгөлдөр хангаагүй байна. Олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү хандуулах хэрэгтэй. Үүнд удирдагчид маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Хуульт ёс, хуульт засгийг мөрдөнө гэдгийг иргэдэд хатуу анхааруулах хэрэгтэй” гэж ярьлаа.
Ардчилсан тогтолцоо ихээхэн сорилттой тулгарч, зарим улс орнууд нэг хүний удирдлага руу шилжиж байгаа талаар та ямар бодолтой байна вэ гэсэн асуултад хариулахдаа “Зүүн Африкийн орнууд, Европын зарим оронд засаглалын хямрал тулгарсан нь үнэн. Муу засаглалыг ардчиллын бүтэлгүйтэл гэж буруу ойлгон, хольж сольж болохгүй.
Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг авч буй хоригийн улмаас тус улсын эдийн засаг хүнд байдалд орж, гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн буурлаа. Ялангуяа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь ихээхэн буурч, шинэ технологи нэвтрүүлэх ажлууд зогслоо. Ингэлээ иргэд л ажлын байргүй үлдэж байна. Гэхдээ дэлхий нийт ардчилсан тогтолцоог сонгон, улам бэхжүүлэх сонголт хийсээр байгаад би итгэлтэй байна. АНУ-аас ардчилсан тогтолцоонд шинэ тутам шилжсэн орнуудад тусламж үзүүлсээр байна” гэж хариулав.
Мөн тэрээр төвийг сахих үзлийн талаар байр сууриа илэрхийлэв. МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа Монгол Улс төвийг сахисан улс болох нь зүйтэй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсны дагуу УИХ тун удахгүй энэ хуулийн төслийг батална. Та энэ талаа ямар бодолтой байна вэ гэсэн асуултыг тавьсан юм.
Чухам ямар асуудалд төвийг сахих байр сууринаас хандаж байна гэдэг л чухал. Жишээ нь хүний наймааны гэмт хэрэг, хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдлууд, Сирид Ерөнхийлөгч Башар Асадын хийж буй үйлдлүүдэд төв сахих үзлээр хандаж болохгүй шүү дээ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хариулав.
Энэ уулзалтын дараа тэрээр Төв аймагт болж буй бэсрэг наадамд оролцох юм.
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир