АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.
Энэ үеэр тэрээр "Хэрэв Бээжин газар нутгийн маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд агаарын довтолгооноос хамгаалах бүс байгуулбал Вашингтон үүнийг тус бүс нутгийн тогтворгүй байдлыг өдөөн хатгасан явдал гэж үзнэ гэдгийг хэллээ.
БНХАУ 2013 онд Дорнод Хятадын тэнгист мөн адил агаарын довтолгооноос хамгаалах бүс нутгийг бий болгож буйгаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл одоо Өмнөд Хятадын тэнгист бас ийм арга хэрэглэхээр зэхэж буй талаар барууны хэвлэлүүд мэдээллээ.
Энэ талаар Жон Кэрри "Агаарын довтолгооноос хамгаалах бүс байгуулах нь бүс нутгийн зөрчлийг улам хурцатгана. Түүнчлэн энэ нь Хятад улс асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхээс зайлсхийж буй илтгэж байна" хэмээн өнөөдөр Монголд хийсэн айлчлалын үеэр мэдэгдлээ.
Сануулахад Жон Кэрри БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтад оролцохынхоо өмнө дээрх мэдэгдлийг хийлээ.
Эх сурвалж: ВВС
Гэрэл зургийг Б.Бямба-Очир