Хүүхдэдээ “алган боов”-ны амт үзүүлэх нь байх ёстой зүйл гэж зарим хүн үздэг. “Зодууллаа гээд надад муудсан юм алга” гэж ярих хүмүүс ч байдаг. Гэвч үүгээрээ та хүүхдээ өөрийнхөө эрхэнд байлгаж, тэдэнд аливаа асуудлыг хүчээр шийддэг төлөвшил бий болгож, хүчирхийлэл үйлдэж байна. Хэрвээ энэ байдал байнга давтагдаж, биеийн болон сэтгэл санааны дарамт үзүүлдэг бол та Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.
Хүүхдэд “алганы амт” үзүүлэх нь хүчирхийллийн нэг хэлбэр болно.
Хүүхдийн эсрэг аймшигт гэмт хэрэг болж өнгөрсний дараа л тэдний эрхийн асуудлыг хөндөж ярьдаг. Гэвч тэдний эрхийг зөрчсөн зүй бус үйлдэл гарахаас өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Хэрэв хууль зөрчиж, хүүхдэд ямар нэгэн байдлаар дарамт үзүүлбэл Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу танд хариуцлага хүлээлгэх болно.
“Хүүхэд нийгмийн бүхий л орчинд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс хамгаалагдах эрхтэй” хэмээн Хүүхдийн эрхийн тухай хуульд заажээ. Тиймээс хүүхдэд “алганы амт” үзүүлэх нь хүчирхийллийн нэг хэлбэр болох юм.
Та бусад хүнтэй харьцаж байгаад таалагдахгүй бол шууд цохиод авдаггүй л болов уу. Тэгвэл яагаад хүүхдээ зоддог вэ? Таны өөдөөс тэмцэж чадахгүй учраас уу?
ХҮЧИРХИЙЛЛИЙГ МЭДЭЭЛЛЭХГҮЙ БОЛ МӨН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Мэдээллэх үүргээ биелүүлээгүй бол хүчирхийллийг нуун дарагдуулж, үл ойшоосон гэж үзэж 150 мянган төгрөгөөр торгуулна.
Хүүхдээ зодож буй хүнийг хөндлөнгийн хүн зогсоодоггүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг байсан цаг үе ард хоцорно.
Иргэд “энэ хүүхдийн эсрэг хүчирхийлэл байх магадлалтай” гэж таамаглах төдийд л ”Хүүхдийн тусламжийн утас-108”, цагдаа, хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад мэдээлэх ёстой. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэвчлэн далд хэлбэрт байдаг учраас үүнийг илрүүлэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал юм.
Харин мэдсээр байж дуугүй өнгөрвөл та хуулийн хариуцлага хүлээнэ. Зөрчлийн тухай хуульд та гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүчирхийллийг нуун дарагдуулж, үл ойшоосон гэж үзэж 150 мянган төгрөгөөр торгуулна.
Сургуулийн орчинд ч мөн ялгаагүй хүүхэдтэй зүй бусаар харьцаж, дарамталсан бол сургуулийн захиргааг торгохоор Зөрчлийн тухай хуульд заажээ. Мөн хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн эсэхийг боловсролын бүх шатны байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан болон бусад ажилчид байнга ажиглаж байх хэрэгтэй.
Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүчирхийлэл амсаж, үе тэнгийнхнийхээ дарамтад орсон бол Хүүхдийн тусламжийн утас-108 дугаар руу залгаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Өдөр тутам хүүхэдтэй харьцдаг анги удирдсан болон хичээл ордог багш нар тухайн сурагч шалтгаангүй хичээл таслах гэх мэт сэжигтэй тохиолдол илэрвэл нийгмийн ажилтандаа хандах үүрэгтэй.
“Хүүхдийн биед хөхөрсөн, шалбарсан шарх сорви байгаа эсэхийг анзаарч, хэвийн бус тохиолдолд тухайн хүүхдээс “Миний хүү яасан?” гээд эвтэйхэн асуучихаж байх хэрэгтэй” хэмээн 50 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Р.Онон зөвлөсөн юм.
Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүчирхийлэл амсаж, үе тэнгийнхнийхээ дарамтад орсон бол өөрийгөө хамгаалах үүднээс Хүүхдийн тусламжийн утас-108 дугаар руу залгаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Мөн иргэн та хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн байцаагчаас бүрдсэн хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст мэдээлэх боломжтой.
Таны өгсөн мэдээллийг тухайн байгууллага хүлээн авч, судалгаа хийн, холбогдох байгууллагуудад мэдээлж, улмаар хуулийн дагуу арга хэмжээ авах юм. Үүнийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэдэг байна.
ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛЭЭС НЬ ТУСГААРЛАСАН Ч ЯВЦДАА ЭРГЭН НЭГТГЭНЭ
Шинэ хуулиар дүүрэг, аймаг тус бүрийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болгонд хүүхдийн эрхийн нэг ажилтан ажиллах юм. Тэрээр хүчирхийлэл үйлдэж байгаа эцэг эх, асран хамгаалагчаас хүүхдийг тусгаарлах эрхтэй улсын байцаагч хүн байна. Үндэсний хэмжээнд ийм эрх бүхий нийт 30 хүн ажиллах юм.
Энэхүү хуулийн хамгийн гол, шинэ заалт бол ямар ч тохиолдолд хүүхэд заавал асран хамгаалах газар бус гэр бүлийн орчинд өсөх ёстой учир тэднийг гэр бүлд нь эргэн нэгтгэх тухай билээ.
Эдгээр байгууллагууд хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар мэдээлэл аваад тухайн хүүхэд ямар орчинд амьдарч, асран халамжлуулж байгааг судалж үнэхээр аюулд орсон эсэхийг тодорхой болгоно. Хэрвээ хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учирч, гэмт хэргийн шинжтэй болсон тохиолдолд шууд цагдаагийн байгууллагад хандах юм.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар эрсдэлтэй нь нотлогдвол хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг эх, асран хамгаалагчаас тусгаарлах арга хэмжээ авч улмаар хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөх нөхцөл бүрдүүлсэн ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭ явуулах тухай шинээр тусгажээ. Энэ нь хүүхдийг өөр гэр бүлд өсгөн хүмүүжүүлнэ гэсэн үг юм.

Үүний тулд эхний ээлжинд тухайн хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид нь хэрхэн сайн аав ээж байх талаар сургалт явуулж, дахин хүчирхийлэл үйлдэхгүй байхаар зааж зөвлөх ажээ. Үүний зэрэгцээ хүүхдийг ч мөн сэтгэлзүйн хувьд айдасгүй, тайван болгож гэр бүлдээ эргэн нэгдэхэд нь бэлдэх болно.
ЭЦЭГ ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХАСНА
Таван настай хүүхдээ хойд аав нь галын хайчаар түлсэн хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ. Эхнэр нь ийм үйлдэл хийснээр хуулийн хариуцлага үүрч болохыг сануулахад нөхөр нь дахин хүчирхийлэл үйлдэх нь багассан талаар оршин суугаа хорооных нь нийгмийн ажилтан ярьсан юм.
Өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан үрсэд сүр хүчээ үзүүлэхийн оронд өөртэйгээ адилхан “хүн” гэдэг утгаар нь харьцах хэрэгтэй.
Хэрвээ хүчирхийлэл даамжирч, хүүхэд нэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэж үзвэл хуулийн дагуу эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах тухай хуульд тусгажээ.
Өмнөх хуульд эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх болон дахин асран халамжлах эрхээ сэргээлгэх боломжтой гэж заасан байсан бол шинэ хуулиар дахин сэргээх боломжгүй.
Эцэст нь хэлэхэд, бид хүүхдийг ХҮҮХЭД гэж хардаг бол хүүхэд өөрийгөө ХҮН гэж үздэг. Иймд өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан үрсэд сүр хүчээ үзүүлэхийн оронд өөртэйгээ адилхан “хүн” гэдэг утгаар нь харьцах хэрэгтэй.
Хэрвээ өөрт тань ийм дарамт үзүүлж, буруу зүйл хийх бүртээ загнуулж, зодуулж, доромжлуулаад байвал та хэрхэн амьдрах вэ гэдгийг үргэлж бодож уураа барин хүлээцтэй хандах хэрэгтэй.
Загнуулж, зодуулж өссөн хүүхдийн сэтгэхүй гэмтдэг. Тиймээс аливаа зүйлийг хүүхдэд эвээр ойлгуулж, гар хүрэхийн оронд ярилцаж зөвлөн, ойлгуулах нь хүмүүжил төлөвшилд нь эергээр нөлөөлнө.