UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын батальон өөрсдийн санхүүжилтээр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Парианг суурингийн дунд сургуулийн барилгыг засварлаж, тохижуулах ажлыг хэрэгжүүллээ.
Уг ажлыг мотобуудлагын батальоны инженерийн салааны бүрэлдэхүүн хагас сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд хичээлийн байрны хана, тааз, хаалга, танхимийн ширээ, сандал, шалнаас эхлээд гадна орчны тохижжилт, хайс, зүлэг мод суулгах, бие засах байрыг шинээр барих гээд олон төрлийн ажлыг цогц байдлаар шийдэж хэрэгжүүлсэн байна.
Хичээлийн байрыг багш сурагчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара, батальоны захирагч хурандаа Б.Баатар, мужийн зохицуулагчийн алба, Хойд секторын командлал бусад хүмүүнлэгийн байгууллагууд, орон нутгийн удирдлага, иргэд оролцлоо. Нээлтийн ажиллагаанд оролцсон зочид сургуулийн сүүлийн хуучин ханыг будаж, тууз хайчилснаар будаг нь ханхалсан шинэхэн сургууль эздэдээ очлоо.
Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллага UNICEF-ээс тус сургуулийн 700 гаруй сурагчдад соёлын бараа, хичээлийн хэрэглэл зэргийг гардуулж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Батальоны захирагч хурандаа Б.Баатар “Монголын энхийг сахиулагчид 2012 оноос Парианг сууринд байрлан үүрэг гүйцэтгэх болсон. Энэ цагаас эхлэн энхийг сахиулагчид болон Парианг суурингийн иргэдийн хооронд хамтын найрсаг харилцаа бэхжих эхлэл тавигдсан.
Үүний нэгэн тод жишээ бол Парианг дунд сургуулийн засварын ажил юм. Өмнөх ээлжийн энхийг сахиулагчид маань тус сургуулийн нэг блок хичээлийн байрыг шинээр зассан бол бид энэ эрхэм үйлсийг уламжлал болгон сургуулийн бас нэгэн хичээлийн байрыг бүрэн шинэчилж, та бүхэнд хүлээлгэн өглөө. Бид үүнийг хийж гүйцэтгэсэндээ туйлын баяртай байна” хэмээн хэлсэн юм.
Харин тус сургуулийн захирал ноён Саймон Мижок “Бид бүхэнтэй үргэлж хамт байж, бидний ирээдүйд хөрөнгө оруулж байдаг Монголын энхийг сахиулагчид даа маш их талархаж байна.
Манай орон нутагт та бүхэн байрлаж үүрэг гүйцэтгэснээс эхлэн цагийн байдал тогтворжиж, иргэд НҮБ-д итгэх итгэл нэмэгдэж байна. Бидний ирээдүй болсон хүүхдүүд амар тайван орчинд өсөж хүмүүжин сурч боловсрох болсноор тэдэнд ирээдүйдээ итгэх итгэлийг өгч байна. Энэ бол энхийг сахиулагчдын зүгээс бидэнд өгч буй хамгийн том бэлэг юм” гэв.
Энэ сургууль нь гурван хичээлийн байраас бүрэдх бөгөөд нэг байранд 50 гаруй хүүхэд хичээллэх дөрвөн танхим байдаг аж. Үүнээс нэг байрыг нь IV ээлжийн цэргийн багийнхан шинэчилж байжээ. Харин хоёр дахь байрыг V ээлжийн цэргийн баг шинэчилснээр сурагчдын хичээллэх байр 70 хувьтай сэргээгдээд байна.
Эх сурвалж: Facebook