-Энэ сарын 7-нд сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа. Дөрвөн жилийн өмнө та ч бас ингээд үнэмлэхээ гардаж байсан. Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ авахад ямар санагдав?
-Нэр дэвших эрхээ авах нь маш том баярт мөч. Нэр дэвших үнэмлэхээ гардаж байгаа хүмүүсийг харахад бүгд л үнэхээр баяртай байгаа нь харагдсан. УИХ-ын сонгуульд оролцох нь баргийн хүний чадах зүйл биш. Их л зоригтой байж сонгуульд нэр дэвшинэ. Мэдээж бүгд ялахгүй, зарим нь ялна.
-Хамгийн сүүлд бид хүүхдийн баяр тэмдэглэлээ. Та хэдэн хүүхэдтэй вэ. Ач, зээтэй юу?
-Манайх нэг хүү, нэг охинтой. Охин маань ЕБС-аа саяхан төгссөн. Хүү тусдаа гарч, гэр бүлийн амьдралаа зохиосон. Гурван хүүтэй. Би гурван ачтай гэсэн үг. Би өөрөө цөөхөн хүүхэдтэй болоод тэр үү олон хүүхдэд дуртай. Хүүхдүүдэдээ аль болох олон хүүхэд гаргаарай гэж захидаг.
Хүүхдийн баярыг ач нартайгаа хамт тэмдэглэж амжаагүй. Гэхдээ С.Эрдэнэ гишүүн бид хоёр Монголын хүүхдүүдэд том бэлэг барьсан. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлууллаа. Энэ хоёр хууль Монгол хүүхдийн бүх эрхийг бүх түвшинд хамгаалах чухал хууль болсон. Бид сүүлийн 20 гаруй жилд ийм хууль батлуулаагүй. Хүүхдийн байгууллагынхан бидний 20 жилийн мөрөөдөл биеллээ гэж ярьж байна лээ.
-Яагаад ийм чухал хуулийг батлахад бүтэн 20 жилийн хугацаа шаардсан юм бол?
-Мэдэхгүй. Хүүхдийн эрхийн тухай хууль бол байсан. Хүүхэд ийм ийм эрхтэй гэж зааснаас тэдгээр эрхийг нь хэн яаж хамгаалах, ямар тогтолцоотой байх нь тодорхойгүй байсан. Тиймээс шинэ хуулиуд баталлаа. Маш их хүч, хөдөлмөр орсон. Улсын хэмжээгээр бид 24600 санал цуглуулсан. Дийлэнх хууль хэсэг бүлэг хүмүүст хамаатай байдаг. Харин хүүхдийн тухай хууль айл бүрд, хүүхэд бүрд хамаатай учраас улс даяар хуулийн төсөлд санал авах ажлыг зохион байгууллаа. Парламентын түүхэнд хамгийн олон санал цуглуулсан, амжилттай хууль болсон.
Бид төслөө хэвлээд бүх сумд, дүүргүүд рүү тараасан юм. НҮБ-ын Хүүхдийн сан бидэнд тусалж, ивээн тэтгэн, хэвлэж тараах, санал цуглуулахад хамтарч ажиллалаа.
-Нээрээ л хэвлээд илгээхээр хүмүүс илүү нухацтай хандах байх.
-Тэгэлгүй яах вэ. Хүн болгон интернет рүү ороод, хуулийн төслүүдийг үзээд байдаггүй. Яг ширээн дээр тавьчхаар хүн бүр уншин, ажиллаад, саналаа маш идэвхтэй ирүүлсэн.
-Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой өөр ямар хуулиудыг УИХ дахь эмэгтэй гишүүд батлуулсан бэ?
-Эрүүгийн зөрчлийн хуулиудад хүүхдийн эрхтэй холбоотой заалтуудыг нэмж оруулсан. Бусад холбогдох хуулиудад хүүхдийн эрхийг хамгаалах заалтуудыг бүгдийг нь оруулснаар түрүүн дурдсан хоёр хууль цогц болсон. Гэр бүлийн хүчирхийллийн, Эрүүгийн, Зөрчлийн, Гэр бүлийн гэх мэт олон хуульд холбогдох бүх заалтуудыг нэмсэн.
Ер нь хүмүүс эмэгтэйчүүдийг хайрлаж байх ёстой. Эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг нь гэмт хэрэг юм байна шүү. Эмэгтэй хүнийг төр нь хайрладаг, хамгаалдаг юм байна шүү гэдгийг ойлгууллаа. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль бас адилхан. Эмэгтэй хүн ажилгүй гэртээ байхаар маш хэцүү. Ажил олддоггүй, орлогогүй болохоор үнэ цэнэгүй. Энэ утгаараа хүүхэд харах үйлчилгээний хууль чухал. Таван ээж гэртээ хүүхдээ хардаг байсан бол нэг ээж нь гэртээ нөгөө дөрвийнхөө хүүхдийг хараад цалин аваад, өөрөө орлоготой болж, дөрвөн ээж өөр газарт ажиллана.
Манай зарим эрчүүд та нар үүгээр яах гэсэн юм бэ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулчих гэдэг. Хэрвээ бүгдийг нь цэцэрлэгт хамруулна гэвэл 20 гаруй жил хүлээнэ. Мөн бага насны хүүхдийг цэцэрлэгт өгөх хэрэггүй. Цэцэрлэгт нэг багш 30 хүүхэд харж байхаар нэг эмэгтэй таван хүүхэд харахад тавих анхаарал нь өндөр байна шүү дээ.
-Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд хэр хангалттай нэр дэвшлээ гэж та бодож байна?
-Манай намаас 16 эмэгтэй нэр дэвшсэн. Хангалттай нэр дэвшсэн. Ер нь Сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчийн тоог заах нь зүгээр юм байна. Хуульгүй байсан бол юун 16, тав зургаан эмэгтэй нэр дэвшвэл их юм шүү дээ. Хуультай болсноор хоёр гол намаас л гэхэд хүссэн хүсээгүй 16 эмэгтэй нэр дэвшлээ. Хууль хэрэгжээд, хүмүүс энэ хуулийг ойлготол хугацаа хэрэгтэй. Ер нь хүмүүс эмэгтэйчүүдэд нэр дэвших боломж гарсныг харлаа. Тэгэхээр бид эхлээд өөрсдөө чадваржих ёстой, өөрсдийгөө дайчлах хэрэгтэй юм байна гэдгийг эмэгтэйчүүд ойлгож байна. Тиймээс дараагийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо улам ихсэх байх.
-Одоогийн парламентад 11 эмэгтэй ажиллалаа. Ирэх сонгуульд үүнээс илүү гарч чадах болов уу?
-Сонгууль хэр шударга болохоос хамаарна. Жижиг тойрог дээр мөнгөний сонгууль их болдог. Эмэгтэйчүүдийн хувьд мөнгө тараах гэх мэт янз бүрийн асуудлууд бараг гаргадаггүй. Эрчүүд л их мөнгө тараадаг.
-Гэхдээ хуулиар бэлэн мөнгө тараахыг хориглочихсон.
-Уг нь тийм. Гэхдээ манайхан хуулийн цоорхой олохдоо сайн шүү дээ.
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн хамтран батлуулсан анхны хууль нь Тамхины эсрэг хууль. Их сүр дуулиантай батлагдсан ч мартагдсан. Жишээ нь автобусны буудал дээр чөлөөтэй тамхи татаж байна.
-Их сайн хууль болсон. Хэрэгжилт дээр дутуу дулимаг зүйл бий. Ялангуяа олон нийтэд сурталчилж танилцуулах тал дээр маш дутуу ажиллаж байна. Эрүүл мэндийг дэмжих сан гэж байсан юм. Тэр санд тодорхой мөнгө төвлөрүүлээд, тэр мөнгөөрөө тамхи, архины эсрэг сурталчилгааны ажил хийх ёстой байсан юм. Гэвч энэ санг татан буулгасан. Тиймээс энэ санг эргүүлж бий болгох ёстой. Ер нь сурталчилгаа их байж энэ хууль хэрэгжинэ. Тамхины хор хөнөөлийг телевизээр сурталчлах, олон нийтэд ойлгуулах, сургагч багш нарыг олноор нь сургаж ухуулах алхмууд хийх ёстой. Орон нутагт энэ хууль муу хэрэгжиж байна гэсэн шүүмжлэл бас байдаг.
Гэхдээ ер нь бас ч сайхан орчин бүрдсэн. Зоогийн газарт ороход тамхи баагиулаад байдаг байсан шүү дээ. Албан газрын тасалгаанд маш их тамхи татдаг байсан ч энэ бүгд байхгүй болсон.
-Та бүхэн нэр дэвших эрхээ авсан эхний шалгалт Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ) байсан. Таныг БГД-ээс дахин нэр дэвшүүлнэ гэдэг намын удирдлагуудын шийдвэрийг ҮЗХ-ны гишүүд яаж хүлээж авсан бэ?
-Манай намын дунд шатны намын хороод голлох үүрэгтэй. Дүүргийнхээ намын хорооноос дэмжлэг аваад гараад ирчихсэн хүмүүсийн дийлэнх буюу 90 гаруй хувь нь ҮЗХ-ноос дэмжлэг авсан. Ганц хоёр тойрог дээр л асуудал үүсэж, дүүргээсээ гарсан ч хасагдсан хүмүүс бий.
Эмэгтэйчүүдийн хувьд нэр дэвших 16 гишүүн чинь хаана байна. Та нар бэлэн биш байна гэсэн асуудлуудыг эрчүүд зөндөө тавьсан. Нэрээ дэвшүүлэх 16 эмэгтэй бэлэн байсан. Гэвч намын дунд шатныхан эмэгтэйчүүдээ дэмжилгүй, дан эрчүүдээ оруулж ирсэн тул асуудал үүссэн. Түүнээс манай намд чадвартай, чадалтай маш олон эмэгтэй гишүүд бий.