Хөлбөмбөгийн Европын аваргын эхний хоёр өдрийн тоглолтууд явагдлаа. Тэмцээний нээлтийг эзэн орны баг Румынтай хийв. Нэг сонирхолтой асуулт байсан нь Дешам урд хэсэгт 6 супер тоглогчоосоо аль гурвыг нь талбайд гаргах вэ гэдэг байлаа.
Багийн гарааг харахад тэр Гризманныг баруун, Пайег зүүн жигүүрт зоож, төвд Жируг хадсан байлаа. Тоглолт харин хэний ч санаанд оромгүй байдлаар эхэлсэн юм.
Олон цул авьяас багтаа шингээсэн гэгдэж байсан францчууд анхнаасаа л сандарсан, мэгдсэн, барьц алдсан байдалтай байлаа. Дамжуулалтууд нь эзнээ олохгүй, сөрөг довтолгоонд явчих гээд л. Нутаг дээрээ үзэгчдийнхээ өмнө туршлага бага залуус биеэ барьж байгаа нь илт.
Үүний шийтгэл болж, дөрөв дэх минутад балканчууд эгээтэй л гоолдох шахав. Зүүн жигүүрээс ирсэн хөндлөн дамжуулалт Францын хаалганы өмнө бөөн бужигнаан үүсгэсэн. Энэ дундаас бөмбөг хаалганы зүүн талд 3 метрийн зайд зогсож байсан Станчу дээр ирэв.
Тэр эргэлзэлгүй шууд хаалга руу цохисон ч Лорис байрлалаа зөв эзэлсэн байсан тул гайхалтай хаалтыг хийж чадсан. Энэ цохилт унтаж буй луунуудыг сэрээв үү гэлтэй. Францын тоглолт үүнээс сэхээ авч, арай өөр түвшний хөлбөмбөгийг харуулж эхэлсэн юм.
Пайегийн пассыг Жиру мөргөөд алдсаны дараа Гризманн мөргөлтөөрөө хаалганы шонг оносон. Үүнээс хойш 2 талаас осолтой момент гарахгүй байсаар эхний үе дуусахаас 10 минутын өмнө бөмбөг баруун жигүүрт гүйж явсан Пайе дээр ирэв. Түүний дамжуулалтыг харин Гризманн хаалганы гадна ёроолоор шахуу сүнгэнүүлчихсэн. Муугүй боломж байсан даа.
Үүний яг дараахан Кочиелни Андонэ дээр гаргасан алдааг Унгар шүүгч Кассай тооцсонгүй. Торгуулийн талбайн ирмэг дээрээс румынчууд хаалттай цохилт хийх ёстой байлаа. Ийм зайнаас гоол орох магадлал их өндөр байдаг.
Хоёрдугаар үе яг эхний үе шигээ эхэллээ. Зохион байгуулагчид нөгөө л сандарсан тоглолтоо харуулаад эхлэв. Румын ч дахиад л гоолдох боломжийг гаргаад ирсэн. Станчиугийн баруун талаас өгсөн дамжуулалтыг Станчу цээжин дээрээ тогтоогоод хэвтээ гуядсан ч хаалганаас нэлээн зайтай өнгөрсөн. Байгаа олсон бол осолтой цохилт байсан юм.
Энэ цохилт дахиад л өнөөдүүлийг чинь нойрноос нь сэргээв үү гэлтэй. Тоглолт нь бага багаар сэргэсээр 58 дахь минутад нөгөө гайхал Пайегийн пассаар Жиру мөргөж гоолдов. Хаалгачтай зэрэг бөмбөг рүү үсэрсэн. Гэхдээ тэр тохойгоо өндөрт өргөсөн байсан тул гоолыг тооцохгүй байж болохоор байв.
Румынчууд эсэргүүцээд дийлээгүй ч удалгүй тоглолтоороо тэнцүүлж чадсан. Станчиу дээр Эвра дээр тодорхой алдаа хийсэн. Торгуулийн цохилтыг Станчу хийгээд тэнцүүлэв. Тоглолт цааш француудын давамгайлал дор үргэлжилсэн ч тэд тодорхой боломж гаргаж амжихгүй явсаар.Цаг бараг дуусч байлаа. Гэтэл гэнэт нөгөө нэг Пайе чинь гараад ирэх нь тэр.
Хаалганаас хориод метр зайд хагас баруун талаас буудаж, тансаг нэгэн гоолыг үзэгчдэд бэлэглэлээ. Энэ бол тэдний хожлын гоол байв, хүнд дарамтыг нуруунаас нь авч хаясан чухал гоол байв. Тэдний бие тавирсан буй заа, дараа дараагийн тоглолтод сайн үзэх биз ээ.
Ийнхүү тэд 1984, 1998 оны дараа 3 дахь том тэмцээнийг гэрийнхээ үзэгчдийн өмнө хожлоор эхлүүлэв. Энэ тоглолт нэгэн дээд амжилтыг дагуулсан нь Кингсли Коман сэлгээгээр орсон явдал байлаа. 1982 оны дэлхийн аваргад Бруно Бэллонэгийн 20 настай талбайд гарсан хамгийн залуу тоглогч гэсэн рекордыг тэр 19 нас болгож эвдсэн юм.
ОХУ-АНГЛИ
Эхний өдөр ганц энэ тоглолт явагдсан бол тэмцээний удаах өдөр 3 тоглолт болсны оргил тоглолт нь Англи ба Оросын багийн тоглолт байв.
2008 онд орос ах нар будант албиончуудыг гомдоож, тивийн аваргыг зорих эрхгүй болгож байлаа. Англичуудын хувьд энэ тэмцээнд тэдэнтэй нэг хэсэгт таарсан нь хариугаа авах сайхан боломж.
Тэд ч тоглолтын эхнээс ууртай үзэж тарж эхэлсэн. Нэлээн хэдэн боломж гаргасан ч гоол болгож чадахгүй байсаар эхний үеийг дуусгав. Энэ хагаст зөвхөн тэд л тоглосон гэхэд болно.
Харин 2-р үед оросууд боссоосоо ширүүн зэмлэл хүртсэн үү яасан, ер бусын өөр тоглолт харуулаад эхэлсэн. Адилхан л дайралцаад илүү урагш тоглож байлаа.Гэхдээ эхний гоолыг эсрэг багаас хийв. Хориод метрээс Дайер хаалттай цохилтоос харууштай нэгэн гоолыг хийсэн.
Англи тивийн аваргад нийт 8 удаа оролцохдоо нэг ч удаа хожлоор эхлүүлж үзээгүй. Үндсэн цаг дуусчихсан нэмэлт 3 минут талдаа орж байлаа. Энэ үед бүх тоглогчид Английн хаалганы өмнө бужигнаж байхад Березуцкий өндрөөр ирсэн дамжуулалтыг мөргөж гоолдох нь тэр. Тоглолтын дүн 1-1.
Хэдий илт давуу тоглосон дээрээс нь эцсийн мөчид гоол алдсан гэдгээр нь англичуудыг азгүй байсан гэж болох ч оросууд хөгшин хамгаалагчдаа дэмжин, багаараа тун сайн зохион байгуулалттай хамгаалсныг дурьдах нь зүйтэй болов уу.
Англиас талбайд Вардигийн өмнө зогсож, талбайд гарсан Кэйн багийнхаа хамгийн тааруу нь байсан. Бөмбөгтэй тэмцэхдээ, хүлээж авахдаа тун тааруу байлаа. Мөн булангийн цохилтууд нь ямар ч мэдрэмжгүй очиж байлаа.
Харин хашир бурхи Рүүний энэ өдөр багийнхаа гол тоглогч нь байсан гэхэд болно. Довтолгоо, хамгаалалтыг холбох ажлыг маш сайн гүйцэтгэснээс гадна урагшаа осолтой дамжуулалтыг өгч тоглосон.
Нөгөө 2 тоглолтын тухайд эхлээд том тулааны дарийн утаа анх удаагаа үнэрлэж буй Албани болон сүүлийн жилүүдэд үргэлж хатуу самар байсаар ирсэн Швейцарын багуудын хооронд болсон. Тоглолт эхлэнгүүт Албаний хаалгачийн алдааг ашиглан Шэр гоолдсон. Тоглолтын эхний үе дундаасаа өнгөрч байхад бүргэдүүдэд азгүй явдал дараалан тохиов.
Эхлээд Садику хаалгачийн өөдөөс ганцаараа гараад алдсан бол залгуулаад багийн ахлагч Кана гараараа хааж 2 дахь шар карт авснаар талбайгаас хөөгдсөн. Үүнийг харин эсрэг баг нь үлдсэн урт удаан хугацаанд хэдий боломжууд гаргаж байсан ч ашиглаж чадсангүй байсаар тооны харьцаа хэвээр өндөрлөв.
Ийнхүү швейцарчууд маш чухал хожлыг байгуулж чадлаа. Нөгөө талд Румын хожигдсон нь тэдэнд амттай бэлэг. Энэ тоглолтын хувьд нэг сэтгэл хөдөлмөөр үйл явдал болсон нь ах дүү Жака нар нэгнийхээ өөдөөс тулав. Тивийн аваргад анхны тохиолдол.
Дараагийн тоглолт Вэльс болон Словакын хооронд болсон. Тун нээлттэй, харилцан довтолсон үзүүштэй энэ тоглолтын ялагчаар вэльс шидтэн Бэйлийн баг ялагчаар тодорлоо.Тоглолт эхлээд удалгүй Бэйл хаалттай цохилтыг нэлээн холоос цохин оруулснаар тэд тэргүүлж эхэлсэн.
Хачирхалтай нь тэр шигшээгийн анхны гоолоо бас л Словакын эсрэг оруулж байжээ. Тэгэхдээ мөн л хаалттай цохилтоос шүү. Сонин тохиолдол. Энэ гоолоос цааш харин эхний үе дуустал анхаарал татчихаар гоц гойд үйл явдал болсонгүй. Тэр байтугай 2-р хагас эхлээд ч байдал хэвээрээ.
Харин Словакын талаас сэлгээгээр орсон Дуда тооны харьцааг тэнцүүлснээр тоглолтын сүүлийн 1/3 маш сонирхолтой болов. Түүний гоол бараг 50 жилийн орсон гоол гэдгээрээ онцлогтой байв. Тэртээ 1958 онд домогт Пэлэ л хамгийн сүүлд Вэльсийн хаалганд гоолдож байжээ. Мэдээж тив, дэлхийн аваргын түвшинд.
Урам орсон словакчууд дараагийн гоолоо оруулах гэж өрсөлдөгчөө улам шахаж эхлэв. Вэльс самгардаж тэднийг байсхийгээд л өөрийнхөө хагаст алдчихаад байв. Яг энэ мөчид тэдний сэлгээгээр орсон Робсон-Кану Рамсигийн дамжуулалтаар Словакын хаалгач Дуричагийн хөлөн дундуур гоолдон багтаа дахин тэргүүллийг авчирсан. Энэ нь тоглолтоос арваад минутын өмнөх явдал байлаа.
Үүнээс хойш тоглолтын цаашдын үр дүн өөрчлөгдөхгүй байсаар Европын аваргын шинэ цэргүүдийн тулаанд 2-1-ээр Вэльс хожив. Хамсик өөрт олдсон боломжоо ашиглаж чадсан бол тоглолтын дүн өөр байх байсан нь эргэлзээгүй.