2016 оны УИХ-ын сонгууль болоход 14 хоног үлдээд байна. Хаа сайгүй нүдэнд дулаахан эрхмүүдийн зураг, чихэнд чимэгтэй үгс, дуу хуур гээд сонгуулийн сурталчилгаа идэвхтэй өрнөж байна.
Гэхдээ сонгогчдын сонголт тэдний ямар сурталчилгаа хийж байгаад бус мөрийн хөтөлбөр дээр тулгуурладаг байх хэрэгтэй.
Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй намууд, бие даагчид эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөж буй амлалтуудаас онцолж байна.
АН: МОНГОЛ УЛСЫГ ЭЛЭГНИЙ C ВИРУСГҮЙ ДЭЛХИЙН АНХНЫ УЛС БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА
Дэгсдүүлж хэлбэл элэгний хавдар, хатуурал гээд энэ төрлийн өвчлөлтэй холбоотой асуудал айл бүрд тохиолдоод байгаа энэ үед Ардчилсан Нам Монгол Улсыг элэгний С вирусгүй дэлхийн анхны улс болгох зорилт тавьж ажиллахаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Энэ удаагийн сонгуульд АН Монгол хүн Монголдоо чанар, хүртээмжтэй, аюулгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжийг олгох нь Ардчилсан Намын Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн үндсэн зорилго хэмээж байна.
Мөн жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагалдуулан багаар нь төрийн сангаар сургахаас эхлээд эмч, мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллана.
Алслагдсан сумдад түргэн тусламжийн машин хүрэлцэхгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг нисдэг тэрэг, мэргэшсэн баг бүхий алсын дуудлагын цогц үйлчилгээтэй болгохоор тэд мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
МАН: ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА
Эрүүл аж төрөх үндэс нь өвдсөнийхөө дараа бус урьдчилан сэргийлэхэд оршино гэдэг. Тиймдээ ч улс орнууд нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын 70 хувийг зарцуулдаг. Харамсалтай нь манайд эсрэгээрээ урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог иргэд хийлгэдэггүй, энэ талаар ямар нэг арга хэмжээ авдаггүйгээс өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбар гал зогсоох төдий явсаар ирсэн.
Тэгвэл Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Иргэн бүрийн жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлого баримтална хэмээн тусгажээ.
Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт Эрүүл мэнд хичээлийг оруулахаа ч тэд дурдсан байна.
Олон улсын жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээний төв байгуулах, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг төрөөс бодлогоор дэмжиж, хүнд өвчнийг дотооддоо эмчлэн, эмч, мэргэжилтнүүдийн хөнгөлөлттэй нөхцөлтэй байр орон сууцаар ханган, сурч боловсрох тал дээр ч дэмжлэг үзүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
ТТЭНЭ: УДАМШИЛ ГЕНИЙН СУДАЛГАА ХИЙХ ИНСТИТУЦИ, СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ
Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож буй мөрийн хөтөлбөрөөс хамгийн анхаарал татаж байгаа заалт бол “Монгол хүний удамшлын генийг хадгалах, хамгаалах, цэвэршүүлэх, насжилтыг уртасгах зорилгоор шинжлэх ухааны үндэслэл бүхий үндэсний хөтөлбөр боловсруулж, удамшил генийн судалгаа хийх институци, судалгааны төв байгуулах эрх зүйн зохицуулалт хийх” юм.
Мөн ТТЭНЭ ардын уламжлалт эмчилгээ сувилгааг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, ардын уламжлалт эмчилгээ сувилгааны эмч сувилагчийг мэргэшүүлж, дадлагажуулах ажлыг бодлогоор дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
БНН: ИРГЭДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт хэмээн Бүгд Найрамдах Нам үзэж байна.
БНН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан анхаарал татах нэг зээлт нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх.
БИЕ ДААГЧИД
Хөдөлмөрийн Үндэсний Намаас бие даан нэр дэвшиж буй Х.Ганхуяг эрүүл, мэдлэг боловсролтой, чадварлаг Монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх, чанартай боловсролын тогтолцоог бий болгоно хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Д.Батболд эрүүл мэндийн салбарын бодлогод ард түмний санаа бодлыг шингээхээ мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Харин Баянзүрх дүүргийн 53-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Л.Өнөрчимэг эрүүл мэндийн салбарт ямар нэг амлалт өгөөгүй байна.
Та СОНГУУЛЬ 2016 хуудаснаас Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох намуудын МӨРИЙН ХӨТӨЛБӨРтэй танилцах боломжтой.