Зуслангийн сэрүүхэн үдэш саравчиндаа халуун дарс шимэн суух сайхан л биз дээ... Гадаа бороо шиврээд л, хайртай хүнтэйгээ тэврэлдэн суух тэр мөчид ард намуухан хөгжим эгшиглээд л... Халуун дарс сэтгэл зүрх, дотор бүхнийг төөнүүлэн жаргаах...
Ийм сайхан үдэш танд хэрэг болох халуун дарсны талаар бид энэ удаад мэдээлэхээр зорьлоо.
Германчууд халаадаг дарсыг Gluehwein гэж нэрлэдэг бөгөөд сэрүүний улиралд ихэвчлэн хэрэглэдэг.
Халааж уудаг зориулалтын дарс байдаг. Ийм дарсан дээр халааж хэрэглэнэ гэх тусгай тэмдэглэл байдаг юм.
Бидний сайн мэдэх “Sangria” олон төрлийн жимсний дарсыг халааж хэрэглэхэд нэн тохиромжтой. Та энэхүү дарсны хэрэглэх заавар дээрээс “халааж хэрэглэнэ” гэж онцгойлон тэмдэглэсэн байгааг харж болно.
Хүмүүс ямар ч хамаагүй тэр тусмаа хуурай, алкаголь өндөр /13-14.5%/ дарсыг халааж хэрэглэх тал их байдаг. Ийм дарсыг халаах нь тохиромжгүй бөгөөд жинхэнэ халаадаг дарс шиг таатай үнэр, амт, мэдрэмжийг танд төрүүлэхгүй.
Халуун дарсыг заавал хүлээн авалт, баяр ёслолоор хэрэглэх биш өдөр тутам хэрэглэж болно. Халуун дарсны жимсний баялаг үнэр, амт, бага хатуулаг, халуун шинж чанар нь хоорондоо маш сайн зохицож танд таатай сайхан мэдрэмж төрүүлнэ.
Түүнчлэн халуун дарс хэрэглэх нь эрүүл мэндэд маш тустай байдаг учир нь хүний захын судсыг (гар, хөлийн үзүүр хэсэг) маш сайн тэлж өгдөг байна. Ингэснээр хүний гар хөл болон бусад биеийн хэсэг маш түргэн дулаацдаг гэсэн үг юм. Мөн халуун дарс нь алжаал ядаргааг тайлж, сайхан амрахад тусалдаг.
Үүнээс гадна гэр бүл найз нөхөд, хамт олноороо зуны зугаалгаар явахдаа үдэш оройн цагаар Sangria дарсыг халааж уухыг зөвлөж байна.
Үргэлжлэл бий...