Гурван хэмжээст програмын тусламжтай зурсан хоёр болон гурван хэмжээст дүрсийг бодитоор бий болгож, туршилт хийх, дахин загварчлах, өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болоход туслах “3D CNC” машины танилцуулгыг та үзлээ.
Ямар нэг зүйлийн анхны загварыг боловсруулахад тохиромжтойгоос гадна үйлдвэр, ажлын байр, гэртээ хүртэл ашиглах боломжтой уг машиныг электроникийн инженер Б.Одбаяр бүтээжээ.
USB портоор ажилладаг, зөөврийн компьютерээр удирдах боломжтойгоос гадна төрөл бүрийн 3D программ дээр загвараа гаргаж болдог аж.
Хэлбэр дүрс, бүтээлч байдал, бодит ажлыг гурван үйлдлээр хэмээн тодорхойлоод буй уг машиныг зохион бүтээсэн Б.Одбаярыг ГАРААНЫ БИЗНЕС булан энэ удаагийн зочноор урилаа.
Б.Одбаяр 2013 онд Улаанбаатар их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Сурч байх хугацаандаа энэ технологийн талаар сонирхож эхэлсэн байна.
Ингээд сургуулиа төгсөөд нэг үйлдвэрт ажиллаж байхдаа энэ талаар судалж хэд хэдэн загвар гаргажээ. Улмаар жилийн өмнөөс одоогийн бэлэн болсон “3D CNC” машинаа бүтээх ажилдаа ханцуй шамлан оржээ.
Тэрээр хоёр хүнтэй хамтран жижиг цех ажиллуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард уг машинаа эцсийн байдлаар бэлэн болгосон байна.

“Электроникийн инженер схем хийхэд, гар урлаачид, үйлдвэрийн дамжлага болгон ашиглаж болно. 3D программ дээр зурсан зүйлээ бодитоор гаргах боломжтой. Шинийг бүтээгчид, инженерүүдэд хэрэгтэй” хэмээн өөрийн бүтээсэн машиныг тэрээр тайлбарлав.
Зөөврийн болон суурин компьютер, USB портоор удирддаг, энгийн, авсаархан, дагалдах хэрэгсэл байхгүй, бие даасан систем гэдгийг ч тэрээр онцолсон.
Хэрэглээний хувьд асар өргөн бөгөөд нэг удаад 40х20х12 см хэмжээтэй бүтээгдэхүүн гаргадаг юм байна. Энэ хэмжээтэй бүрдэл хэсгээр маш олон төрлийн зүйлийг хийх боломжтой аж.
Эх бие, энд хийж болох бүх зүйлийг өөрийн цехдээ хийжээ. Өөрөөр хэлбэл машиныг угсарсан байгаа эд ангиудыг бүгдийг нь энд цехдээ хийж, харин моторыг гаднаас авсан байна. Ихэнх зүйлийг нь компьютер дээр загварчлаад гаргачихдаг учраас угсрах ажил л үлддэг тул одоохондоо гурвуулаа бүхнийг амжуулаад байна хэмээн Б.Одбаяр ярьж байна.
Манайд энэ төрлийн машиныг импортоор оруулж ирдэг хэдий ч яг ийм загвартай, авсаархан төхөөрөмж байдаггүй аж. alibaba.com, aliexpress.com сайтууд дээр хэмжээ, загвар нь ойролцоо машинууд тэдний машинтай ижил, эсвэл бага зэрэг үнэтэй байдаг гэнэ. Анх удаа эхэлж байгаа учраас өртөг нь дээрх машинуудтай адилхан байгаа ч цаашдаа үнээ буулгах тал дээр ажиллана гэдгийг тэрээр хэлж байна.
Машиндаа жилийн баталгаа өгч, засвар үйлчилгээг хариуцахаас гадна хэрхэн хэрэглэх талаар заавар, хичээлийг орохоос гадна төхөөрөмжийнхөө талаар мэдээлэлтэй, дээр нь дагалдах хэрэгсэл зардаг сайт нээн ажиллуулж байна.
“Сайтаар дамжуулаад хөгжүүлэх маягаар хичээлүүдийг нэмж байна. Энэ төхөөрөмжөөр ямар олон бүтээгдэхүүн хийж болох талаар мэдээллийг оруулах юм. Бэлдэц гадуур байдаг. Манай төхөөрөмж дээр хөнгөн цагаан, түүнээс зөөлөн ямар ч төрлийн материалаар бүтээгдэхүүн хийж болно. 3D, 3D Max дээр хийсэн загварыг гаргах боломжтой. Машин хэрэглэхэд шаардлагатай өрмөөс эхлээд бэлдэц гээд бүх зүйлийг сайтаас авах боломжтой” хэмээн Б.Одбаяр тайлбарлав.
18 кг жинтэй, тэжээлийн оролт, USB оролт гэсэн хоёр оролттой. Удирдах хэсгийг хойд хэсэгт нь шийдсэн уг машинаа цаашдаа илүү боловсронгуй болгох, 3D принтер хийхээр зорьж байгаа аж.
“Сонирхолдоо хөтлөгдөж хийсэн учраас шантрах зүйл байгаагүй. Аливаа зүйлийг эхлүүлэхэд их хүчин зүтгэл хэрэгтэй гэж боддог. Үүнээс өмнө нэг загвар гаргасан байсныгаа улам боловсронгуй болгосон нь энэ. Үүнийгээ цаашдаа улам хөгжүүлж, загварыг нь ч тэр хэрэглээг нь ч тэр сайжруулах тал дээр илүү ажиллана. Энгийн хэрэглээ болгох тал дээр илүү анхаарна” гэдгийг залуу инженер баяртайгаар өгүүлсэн.

Та 3D CNC машины талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг carved.pin.mn сайтаас авах боломжтой.
Мөн GoGo мэдээний агентлагийн ГАРААНЫ БИЗНЕС буланд өөрийн шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахыг хүсвэл 11-326590 дугаарын утсаар холбогдоорой.