Өнгөрч буй энэ долоо хоногт нийслэлд өрнөсөн гол гол үйл явдлыг эргэн дурсвал...
322 ХУВЬЦААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
Засгийн газар энэ сарын 9-ний өдөр 311 дүгээр тогтоолоо батлав. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай энэ тогтоолд иргэдийн “Эрдэнэс таван толгой” ХК-д эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаанаас эхний ээлжинд 322 ширхгийг нь багцлан худалдан авах тухай заасан юм.
Харин баасан гарагт Сангийн сайд Б.Болор товч мэдэгдэл хийн, энэ тогтоолыг дагалдан гаргасан журамд өөрчлөлт оруулна гэв. Чухам ямар журам гарган, наймхан хоногийн дараа өөрчлөх болов?
УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан бүхий л тогтоол, шийдвэрийг legalinfo.mn-д байршуулдаг. Харин энэ цахим хуудсанд 311 дүгээр тогтоол болон журмыг нь байршуулаагүй байна. Учрыг нь лавлатал “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг албажуулаагүй буюу холбогдох сайд нар (Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ) гарын үсгээ зураагүй аж. Үүний дараа албажсан гэж үзэн, дээрх цахим хуудсанд байршуулдаг байна. Ямартаа ч албажуулж амжаагүй журамд өөрчлөлт оруулснаар цаашид үлдэх хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газар худалдан авна.
Онцлууштай нь иргэд 322 хувьцаагаа худалдах гэж төдийлөн яарсангүй. 1.6 сая иргэн 1072 ширхэг хувьцаатай ч өнгөрч буй долоо хоногт 368 мянган иргэн л арилжааны банканд ханджээ.
Долоо хоногийн эхний өдрүүдэд Хаан банк ихээхэн ачаалалтай байлаа. Зарим иргэн 322 ширхэг хувьцаагаа бушуухан худалдах гэсэн нь энэ. Гэвч Засгийн газар иргэдэдд төлөх мөнгөө зээлнэ. Энэ зээлийн хугацаа 15 жил. Харин хүү нь хэд байх бол? "Өнөөдөр авах 300 мянгыг маргааш хэд болгон ТӨЛӨХ бол..." нийтлэлийг эндээс уншаарай.
УЛС ТӨР
Өнгөрч буй энэ долоо хоногийн хэвлэлийн болон нийгмийн сүлжээний “баатрууд” нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, сэтгүүлч Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар байв. Өнгөрсөн мягмар гарагт Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар хэвлэлийн хурал хийн, Л.Эрдэнэчимэг гишүүний халамцуу яриаг олон нийтэд дэлгэлээ. Үүгээр зогсохгүй 50 сая төгрөг авснаа ч нуусангүй.
Харин маргааш нь Л.Эрдэнэчимэг гишүүн хууль зөрчсөн үйлдэлдээ уучлал гуйн, сүүлийн нэг жилийн турш маш их дарамтад байсан хэмээж өрөвдүүлэх тактик баримталлаа. Мөн тэрээр Тавантолгойн ордыг эзэмших тогтоолын төслийг дурдан, анхаарлыг өөр тийш чиглүүлэх гэж оролдлоо. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга энэ хэргийн талаар ганц ч үг хэлээгүй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл пүрэв гарагт хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр газрын мафи хэмээх бүлэглэлийн талаар, тэдний уршгаар нийслэлийн иргэдэд учирсан хохирлыг танилцуулсан юм. Түүний хэлснээр Дэлхийн банкны мэргэжилтнүүд хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлого 26.9 их наяд төгрөг гэж тооцоолжээ.
ҮЙЛ ЯВДАЛ
Хөгжлийн банк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бондыг ямар төслүүдийг хэрхэн санхүүжүүлснээ тайлагналаа. Нийт 1600 орчим төсөлд бондын мөнгийг зарцуулжээ. Та эндээс бондоос санхүүжилт авсан ААН-үүдийн төлөөллийн видео ярилцлагууд болон дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартай Э хүү нас барсан. Сувилагчийн буруугаас болж хүү маань амиа алдлаа гэж ээж нь мэдээлсэн юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна. Хүүгийн задлан шинжилгээний албан ёсны дүгнэлт 21 хоногийн дараа гарна.
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа намын удирдлагуудтайгаа орон нутагт сонгуулийн сурталчилгаа хийх хойгуур нийслэлд ийм хэрэг гарлаа. Үүнд бухимдсан ээжүүд өчигдөр дээрх эмнэллгийн гадаа цуглан, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
СПОРТ
Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн XIV, өсвөр үеийн VII ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний "Aerobic step" төрөлд Монголын баг урьдчилсан шатанд 17850 оноогоор гуравдугаар байраар шигшээд шалгарлаа. Тэд өнөөдөр 17.00 цагаас шигшээд дахин өрсөлдөнө.
Малайзын ой тогтоолтын нээлттэй тэмцээнд оролцсон Монголын тамирчид нийт 60 медалийн 22-ыг нь хүртэж багаараа тэргүүлжээ. Уг тэмцээнд найман орны 98 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдсөн байна.
ТАНД САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛҮҮД
Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш 2016 оны тавдугаар сарын 21-ний өдөр Түвдийн талаас дэлхийн дээвэр Эверест оргил дээр хоёр дахь удаагаа амжилттай гарсан билээ. Тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард гавьяат тамирчин ОУХМ Т.Гүррагчаагийн хамт авирсан боловч, Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хятадын засгийн газраас авиралтыг цуцалсан билээ.
Ийнхүү тэрээр энэ жил зорьсноо гүйцээсэн бөгөөд оргил өөд шерпагүй гарч, хүчилтөрөгчгүй буун түүхэн амжилт тогтоосон байна. Сэтгүүлч А.Наранцацралтын Б.Цэвээндаштай хийсэн ярилцлагыг эндээс үргэлжлүүлэн уншаарай.
"Марко Поло" кинонд Монголоос 70 гаруй монгол хүн оролцсон бөгөөд тэдний 40 орчим нь зургийн талбайд ажиллажээ. Кино төслийн талаар Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюссер М.Оргилын ярилцлагыг хүргэж байна.
Хүний эрч хүч дундаршгүй юм. Афины олимпод цагаан хуудсаар оролцож байсан Л.Отгонбаяр өнөөдөр гурав дахь олимпдоо хурд хүч тэсвэр тэвчээр хатуужлаа сорих гэж байна.
Лондоны олимпод анх удаа нормативаа биелүүлж байсан түүний хувьд дөрвөн жилийн дараа дахиад л амжилтаа ахиулж чадлаа. Хөнгөн атлетикаар хичээллэсэн 22 жилийн хугацаанд 1500, 3000, 5000, 10000, хагас марафон, марафон нийт Монгол Улсын 19 рекордын эзэн, 34 удаагийн түрүү. Хөнгөн атлетикийн тамирчин Л.Отгонбаярын хөрөг нийтлэлийг эндээс уншина уу.