Амжилттай бизнес эрхлэгчдийн \entrepreneur\ төлөвшүүлсэн 15 дадлын жагсаалтыг танилцуулж байна.
Дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид \entrepreneurs\ нэг өдөрт яаж олон ажил амжуулдаг талаар та сонирхож байсан уу? Бидэнд адилхан л өдрийн 24 цаг, долоо хоног байхад тэд маш олон ажил хийдэг. Тэгвэл дараах 15 дадлыг шилдэг бизнес эрхлэгчид \entrepreneur\ эзэмшсэн байдаг аж.
1. “Яг одоо” гэдэг үгийн жинхэнэ хүчийг гарга. Яг одоо хий. Яг одоо шийд.
Яг одоо үүрэг болго.
Яг одоо аз жаргалыг мэдэр.
Яг одоо дуусга.
Яг одоо эхэл.Хэдийгээр зарим нөхцөл байдал тодорхой бус байсан ч шилдэг цаг ашиглалтын мастерууд яг одоо хийж дуусгах зуршилтай.
2. Тухайн ажилдаа л тасралтгүй төвлөрч ажилладаг.
Олон ажлыг зэрэг хийх нь амжилттай бизнест хүрэх зам ердөө биш юм. Мэдээж та уян хатан байж, нэг зүйлээс нөгөөд анхаарлаа шилжүүлэх чадвартай байх хэрэгтэй. Гэвч цаг ашиглалтын мастерууд анхаарал сарьнуулагч болон сонирхол татсан зүйлүүдийг үл анхаарах аргыг өөртөө төлөвшүүлсэн байдаг. Бизнесийнхээ хамгийн чухал ажлыг дуустал зөвхөн түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлж, бүтээмж гаргах нь тэдний давуу тал.
3. Бодлогоор хойш тавихад суралцах.

Зарим шийдвэрийг дараагийн өдөр хүртэл хойшлуулж болно. Тухайн шийдвэрийг яг тэр мөчид гаргах шаардлагагүй байж болно. Бүх шаардлагатай мэдээллийг гартаа оруулсны дараа баттай шийдвэр гаргах зуршлыг төлөвшүүлэх хэрэгтэй.
Хойш тавих нь ихэнхдээ шийдвэр гаргах хугацааг уртасгадаг ба мэдээлэл олж авах нь танаас хамааралтай. Та өөрөөсөө “Хугацаа нэмж авах нь миний гаргах шийдвэрт эергээр нөлөөлөх үү” гэж асуух хэрэгтэй. Хэрвээ хариулт “Тийм” бол хойшлуул. “Үгүй” бол та сонголтоо хийгээд шууд үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
4. Бэрхшээж байгаа ажлаа хамгийн түрүүнд хий.
Америкийн нэрт зохиолч Марк Твайн “Наад мэлхийгээ залги” гэж хэлсэн байдаг. Хүнд ажлыг зүгээр л нүдээ аниад хийх хэрэгтэй, тэгвэл та асар их эрч хүчийг тухайн өдрөө авах болно. Жишээлбэл та зүрхшээж байгаа хүнтэйгээ утсаар ярих эсвэл бичихээс айж байгаа цахим шуудан, мөн багийн гишүүнтэйгээ хамт суугаад ярилцах байж болно. Эдгээрийг аль болох эртхэн гүйцэтгэж, даван гарах хэрэгтэй.
5. Танд, танай компанид үнэ цэнэ авчрахгүй зүйлд боломж олголгүй ҮГҮЙ гэж хэлж сур. Бизнес эрхлэгч \entrepreneur\ илүү үнэ цэнэ бүтээхэд ашиглах гайхамшигтай шилдэг нууц нь энэ байж болно. Бизнесийн тань чухал зорилтууд руу чиглээгүй л бол үгүй гэж хэлэх хэрэгтэй.
6. Нэмэлт нэгийг хий...
Дахин нэг удаа утсаар ярь... Нэмэлтээр нэг цахим шуудан илгээ...Дахиад нэг хайгуул хийгээд үз... Стратегийн боломжит, өөр нэг хамтрагчтай холбогдоод үз...Энэ бүх нэмэлт нэг үйлдлүүдийг хийснээр таны бизнес өөр түвшинд хүрэх болно.
7. Олон хүнтэй хэт удаан үр дүнгүй зууралда х хэрэггүй. Өөрөөр хэлбэл алдагдлаа хэзээ зогсоохыг мэддэг байж, түүнийг сурах хэрэгтэй. Хэрвээ танай нэг ажилтан, аль нэг стратеги, шинэ бүтээгдэхүүн, эсвэл хамтрагч таны таны шаардлагад хүрэхгүй байвал хэцүү шийдвэрийг эртхэн гарга.
8. Тууштай байх–Маш олон хүнэрт бууж өгдөг.
Гэхдээ тухайн хүн, стратеги, бүтээгдэхүүн, эсвэл хамтрагч тань таны хүссэн үр дүнг бүтээнэ, хийнэ, гүйцэтгэнэ гэж итгэж байвал итгэл үзүүлж, үргэлжүүлэн ажиллах хэрэгтэй.
9. Асуудлыг улам нарийвчлах Бизнес эрхлэгч \entrepreneur\-дийн компаниа томруулдаг жишиг бол илүү их хэмжээний үнэ цэнэ бүтээж байгаа, цөөн асуудлууд дээр нарийвчлан ажиллах юм. Илүү сайныгаа дахин дахин сайжруулах нь амжилт юм. Компанийн хувьд хамгийн их үнэ цэнэ бүтээж байгаа үйл ажиллагаа, төсөл дээр анхаарлаа улам лавшруулж дадах хэрэгтэй.
10. Зүгээр өнгөрөөж сурах – шилжүүлэх, хойшлуулах, хаях, өршөөх.
Зарим ач холбогдол нь том биш асуудлыг шийдвэрлэхдээ та бусдад шилжүүлэх, хойшлуулах, эсвэл бүр орхих замуудыг сонгож сурах хэрэгтэй. Мөн бусдыг өршөөн өнгөрөөж дараагийн ажлуудаа хийх орон зай бий болгох нь эерэг үр дүнтэй дадал юм.
11. Амжилттайгаа тэтгэн, амжилтгүйг орхи.
Компанийнхаа бүх хэсэгт хэрэгжүүлнэ. Хамгийн бага үр дүнтэй 50 хувийн маркетингийн үйл ажиллагааг хааж, түүнээс сул гарах хугацаа, ур чадвар, мөнгийг хамгийн шилдэг 10 хувьд тооцогдож буй маркетингийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулах юм. Түүнчлэн хамгийн бага тоогоор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ шугамыг хааж, түүнээс гарах боломжийг амжилттай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөтгөхөд ашиглана. Амжилттай яваа багаа илүү бүтээмжтэй ажиллахад нь цагаа зарцуул.
12. Хамгийн “том хад”-г тодорхойлоод, ажлаа эхэл.
Танай компанид хамгийн том нөлөө үзүүлэх, тухайн өдөр бүрэн гүйцэтгэх \магадгүй бүтнээр нь биш нэг хэсгийг нь\ ямар ажил байна вэ? Тэдгээр ажлууд нь таны ТОМ ХАД бөгөөд тэдгээрийг гүйцэтгэх цаг хамгийн гайхалтай хугацаа байх болно.
13. Амласнаа биелүүл.
Цагаа барь. Хийнэ гэж хэлснээ бүрэн дуусгах. Тухайн ажлаа ямар нэгэн асуудалгүй бүгдийг нь хийж дуусгах хэрэгтэй. Заримдаа шаардлагатай гэж бодохгүй байсан ч дуусга. Учир нь хүний бие их дасгал сургуулилт хийснээр илүү хүч чадалтай болдог гэж цаг ашиглалтын мастерууд үздэг байна.
14. Амьдралаасаа суралц.
Аливаа төсөл, хүлээн авалт, уулзалтын дараа өөрөөсөө асуу. Сайн зүйл юу болов, дараагийн удаа ямар өөр зүйл хийх вэ? Эндээс олсон туршлагаас гарч болох хамгийн чухал сургамж юу байв?
15. Хаана ч явж байсан, тэндээ бүрэн бай!
Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Шилдэг бизнес эрхлэгчид хаана ч явсан бусдад хүчтэй нөлөөлж чаддаг. Хэрвээ уулзалтад оролцвол тэд уулзалтаас гарах үр дүнг хамгийн дээд хэмжээнд байлгахад бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тэд төсөл дээр ажиллаж байвал тэр төсөлдөө хамгийн их ач холбогдол өгдөг.
Гэр бүлтэйгээ хамт байх үедээ бол үр хүүхэд, гэр бүлийнхэнтэйгээ бүрэн хамт байдаг. Энэ сүүлчийн дадал бага хэмжээний сургуулилт шаардана. Учир нь таны бодол санаа, анхаарал “ажилласаар” байх болно. Энэ үед дасгалаа санаж, анхаарлаа та хаана байна, тэр газраа, тэр чухал мөчид төвлөрөх хэрэгтэй.
Орчуулсан Х.Бадрал
Эх сурвалж: Inc. Media, Дэвид Финкел