Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар эхэлсэн Шүүхийн шинэтгэлд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс судалгаа хийж Олон улсын түвшинд хүрч байна гэдгийг онцолжээ.
Судалгааны үр дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж болон ХБНГУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.Россбах нар өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Шүүхийн шинэтгэл хийсэн болон хийх гэж байгаа улс орнуудад хийдэг тус судалгааг өмнө нь дөрвөн улсад хийж байжээ. Мөн тус судалгааг
-Шүүхийн хараат бус байдал
-Төвийг сахисан шүүх эрх мэдэл
-Шүүгчийн ёс зүй
-Шүүгчийн зохистой байдал
-Тэгш эрхийг эрхэмлэх
-Хичээл зүтгэл, чадвар гэсэн шалгууруудын хүрээнд судалдаг байна.
Судалгааны үр дүнд Монгол Улсын Шүүхийн шинэтгэл нь нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна. Мөн Шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнхийг нь хуулиндаа тусгаснаас гадна практикт хэрэгжүүлж чадаж байна гэсэн товч дүгнэлтийг гаргажээ.
Мөн шүүгчдийн цалин Монгол Улсад харьцангуй өндөр байгаа нь авилга, хээл хахуульд өртөлгүйгээр шударга ажиллах нөхцөл болж байгаа төдийгүй иргэдийн шүүхээс үйлчилгээ авах боломж нь бүрэн хангагдсан байна гэж үзжээ.
Сайны хажуугаар саар гэгчээр судалгаагаар сөрөг гарсан дүгнэлтүүд ч бас байна. Тухайлбал шүүхийн тухай хуулинд гурван жилийн хугацаанд олон удаа өөрчлөлт оруулсан. Шинээр бэлтгэгдэж буй шүүгч нарын сургалтын хугацаа хэт богино буюу 14 хоног, энэ хугацааг доод тал нь зургаан сар болгож өөрчлөх хэрэгтэй. Шүүгч санаатайгаар буруу шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд төр хариуцлага хүлээж шүүгчийг хариуцлагаас чөлөөлөх хэрэгтэй гэж үзжээ. Басхүү Уул уурхайн салбар дээр суурилсан Эдийн засагтай манай улсын хувьд яг энэ талаа дагнасан шүүх болон мэргэшсэн шүүгч хэрэгтэй болохыг дурдлаа.