Хийж байгаа зүйлээ түр азна. Хөгжмөө унтраа. Зурагтаа ч бас. Наад мессежээ битгий тоо. Зүгээр л үүнийг унш. Та яг одоо ганц л зүйлд анхаарч байна. Энэ тийм ч хүнд санагдахгүй байж болно. Нэг л зүйлд анхаарна гэдэг шинэ зүйл биш шүү дээ. Journal of Experimental Psychology сэтгүүлд нийтэлсэн 2014 оны судалгаанд анхаарал 2-3 секунд сарнихад л хийж буй ажилдаа алдаа гаргах боломжтойг нотолжээ.
Энгийнээр тайлбарлавал, нэгэн зэрэг их ажил хийх тусам багыг амжуулдаг аж. Нэг л зүйл хийнэ гэдэг бясалгал биш, харин XXI зууны ойлголт бөгөөд багш нарын хэлдгээр анхаарлаа төвлөрүүлэх юм.М эдлэг, мэдээллийн хэт урсгалын талаарх WNYC студийн “Note to Self” цувралын хөтлөгч Мануш Зомороди “Техник технологи бидэнд нэг зүйлд анхаарах боломж олгохгүй байна. Бидний анхаарал өмнө нь ингэж их сарнидаггүй байсан болохоор энэ сэдвийг хөндөж байгаагүй” хэмээжээ.
Калифорни дахь Стэн фордын их сургуулийн илтгэгч, “The Willpower Instinct” номын зохиолч Келли МакГонигал нэг дор нэг ажил хийх нь зүйтэй гэж үзэв. Тэрбээр “Энэ маш чухал чадвар бөгөөд танин мэдэхүйн хязгаарыг сөрөх өөрийн ухамсар юм” хэмээлээ. Бид ингэж ажиллавал үр дүн нь хожим цойлох аж. Хүний мэдрэлийн системийн эх үүсвэр хязгаартай бөгөөд өөр зүйлд анхаарах явцад барагддаг тухай хатагтай Зомороди хэллээ.
Ийм үйл явц өдөрт дунджаар 400 удаа тохиолддог гэж Калифорнийн их сургуулийн судалгаанд дурджээ. Ийнхүү бүх хүчин чадлаа ашигладаг учраас л бид орой ядардаг байна. Ухамсаргүйгээр Фэйсбүүк гүйлгэж, хатагтай Зомороди шиг буйдан дээрээ тухлан Пинтерест үзэхэд өөр зүйлд анхаарч чаддаггүй.
Анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэхэд ажил илүү урамтай болдог. Хатагтай МакГонигалын хэлж буйгаар аливаа ажилд бүрэн анхаарахад бүтээмж сайжирдаг ажээ. Ийм болохоор Твиттер ашиглангаа үзсэн кино залхуутай санагдаж, барин тавин уншсан ном дуусахгүй мэт бодогддог байх нь. Бид анхаарлаа сарниулах тусам тэгэх шаардлагатай болдог.
Харилцаа үүсгэхэд анхаарлаа төвлөрүүлэх чадвар маш чухал. Судалгаанаас үзвэл, ширээн дээр гар утас байхад л х оёр х үний харилцан ойлголцох чадвар буурдаг байна. Хатагтай Зомородигийн төсөлд 25 мянган хүн хамрагдсан. Тэд долоо хоногийг зөвхөн нэг зүйлд анхаарах шалгуураар эхэлжээ. Төгсгөлд нь судалгаанд оролцогчид анхаарлаа төвлөрүүлэх чадвар хэрэгтэй гэдэгтэй санал нийлсэн аж.
Гэвч энэ нь тун хэцүү болохыг ч хэлсэн юм. Нэг дор нэг ажил хийнэ гэдэг хэн нэгэнтэй ярилцахтай адил хялбар зүйл байж болно. Хатагтай МакГонигал “Эхлээд бусдыг сонсож сур. Гарт байгаа зүйлсээ тавьж, анхаарлыг тань сарниулах бүх зүйлийг унтраа” гэж зөвлөлөө. Нэг дор нэг ажил хийх хөдөлгөөн өрнөж байгаа юм уу гэж үү? “Одоохондоо үгүй, гэхдээ удахгүй эхлэх байх” гэж хатагтай Зомороди өгүүлэв.
ВЕРЕНА ФОН ФЕТТЕН