“Олон улсын хөөмийн IV” наадам ирэх сарын 6-9-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд болно. Хөөмийн өлгий нутаг болсон Чандмань сумынхан наадам зохион байгуулах комисс байгуулан бэлтгэлээ базааж эхэлжээ.
Хоёр жилд нэг удаа болдог наадмын үеэр шилдэг уран бүтээлчдийг тодруулах бөгөөд эрдэм шинжилгээний бага хурал болно.
Мөн хөөмийн гарал үүсэл болсон байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд гоцлол болон хамтлаг төрлөөр шалгаруулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг нийслэлд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Т.Далай