Хувьцаагаа худалдах боломж олгосон анхны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт 322 мянган иргэн банканд ханджээ. Тэд өчигдөр эхний ээлжийн төлбөр болох 100142 төгрөгөө авлаа. Ингэснээр нийт 32 тэрбум 245 сая төгрөгийг нэг өдөрт зах зээлд бэлэн мөнгө болгон гаргалаа. Энэ мэтээр энэ долоо хоногийн турш бэлэн мөнгөний урсгал тасрахгүй. Нэг хүнд ноогдох 100 мянган төгрөг бага мөнгө биш.
Нэгэнт л иргэдэд 322 ширхэг хувьцаагаа багцлан худалдах боломж олгосон тул иргэд ч боломжоо ашиглав. Харин энэ мөнгөө юунд, хэрхэн зарцуулах бол? Төрөөс танд олгосон хувьцааны төлбөрөө яаж зарцуулах нь ТАНЫ ХЭРЭГ боловч эдийн засагчид дараах зөвлөгөөг өгч байна.
Эрдэс баялгийн шинжээч Ч.Эрдэнэдалай
“Эрдэнэс таван толгой”-н хувьцааны 100 мянган төгрөгөө битгий үр, хадгал.
Энэ бол төлөвлөөгүй, гэнэтийн олз ашиг. Битгий амарчил, боломжийг ашигла.
Гэнэтийн ашиг олон байдаггүй. Тиймээс (чинээлэг иргэдээс бусад нь) та мөнгө аваад шууд хадгаламж нээлгээрэй. Гэхдээ гэр, ажлаасаа хол, очиход хэцүү, мөнгөө авахад хэцүү, картгүй банкийг сонгож, данс нээлгээрэй. Хадгаламжаа өнөөдрөөс л эхлүүл. Ингэж хуримтлагч, хөрөнгө оруулагч болоорой. Энэ бол таны өөрөө өөрийнхөө төлөө хийх хамгийн зөв алхам. Дараагийн 200 мянгаа мөн л хадгаламжиндаа хий! Энэ мэтээр цалин болгоноосоо 5, 10, 20 хувийг цааш нь хий. Энэ хадгаламжаа бусдаас нууж, онцгой тохиолдлын сан гэж нэрлээрэй. Амь тулсан, тэнгэр хол, газар хатуу үед хэрэг болно.
Тэр үед та миний зөвлөгөөг санах болно. Ийм сайхан боломж олдож, төр сонгуулийн шалтгаанаар ухаалаг бус, хэт өглөгч хандаж байхад та харин эсрэгээр нь буюу боломжийг ухаалгаар ашиглаж, хөрөнгийнхөө эхлэл тавиарай.
Гаүли үнэт цаасны компанийн зах зээлийн шинжээч Б.Мөнх-Эрдэнэ мөн л ходоод руугаа биш хөрөнгө оруулалтад хувьцааны төлбөрөө ашиглахыг санал болгож байна.
-Та 300 мянган төгрөгөөрөө хямд үнэтэй, чанартай хувьцаа худалдан авах боломжтой. Мөн гэр бүл, найз нөхдөөрөө нийлж, бичил шинэ бизнес эхлүүлж, эсвэл бий болгосон бизнесээ өргөжүүлэх боломжтой. Үрье гэхээсээ илүүтэй өсгөх боломжийг хайгаарай.
Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш огцом буурлаа. Иймд та доллар худалдан авч, ирэх есдүгээр сард ханш эргээд өсөх үед төгрөг болгон, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой. 2050 төгрөгт хүрч байсан нэг ам.доллар өнөөдөр 1950 болж буурчээ. Сонгуулийн дараа, наймдугаар сарын сүүлчээр эцэг эхчүүдийн худалдан авалт нэмэгдэн, сургуулийн төлбөр төлөх цаг болоход ханш эргээд өсөх магадлалтай гэж олон хүн үзэж байгаа юм.
Дээр дурдсанчлан зөвхөн өчигдөр 32 тэрбум төгрөгийг иргэдэд олголоо. Энэ мөнгийг шууд хэрэглээнд зарцуулах нь мах, гурил гэх мэт өргөн хэрэглээний барааны үнийг өсгөх, цаашлаад инфляц хөөрөгдөх уршигтай. Иймд эдийн засагчид зээлтэй бол юуны өмнө зээлээ төл, үгүй бол хадгал, хуримтал, өсгөөрэй гэж хичээнгүйлэн захиж байна.