Хойшоо явна гэхээр Орос, баруун руу явна гэхээр Герман, урагшаа явна гэхээр Эрээн эсвэл Бээжин хот л санаанд буудаг байсан цаг саяхан. Тэгвэл одоо гадаадад аялж юм үзэж, нүд тайлъя гэсэн сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байна.
Аялал жуулчлалын улирал эхэллээ. Харин та энэ зун хаашаа явахаа шийдсэн үү. Аяллыг урьдаас маш сайн, нягт нямбай төлөвлөх нь аяллын явцад ямар нэгэн алдаа дутагдал гаргах, цаг хугацаа, мөнгө төгрөгөө ашиггүй зарцуулахаас урьдчилан сэргийлэхэд тус болно.
Түүнчлэн аялахаар зорьсон зорилгодоо хүрэх, амжилттай сайхан аялж, таашаал, сэтгэл ханамж, эрч хүч авна.
Улаанбаатарт нийт 60 гаруй аялал жуулчлалын компани үйл ажиллагаа явуулдаг. Genco tour, New Juulchin tours, Tenger travel, Монгол аялал, New Clover travel, Hunnu tour, Lets travel зэрэг олон компани гадаад аялал санал болгодог. Манай жуулчид зуны улиралд ихэнхдээ Азийн орнууд руу аялдаг талаар аялал жуулчлалын компанийн мэдээллээ. Учир нь Азийн орнууд руу шууд нислэгтэй, визгүй зорчих боломжтой.
БЭЭЖИН-ШАНХАЙН АЯЛАЛ

БНХАУ-ын аялал жуулчлалын гол бүсийн нэг болсон Шанхай хот “Дорнын Нью Йорк” гэдэг нэрээрээ аялагчдын дунд алдаршсан. Нью Йоркийн шилэн том барилгуудыг санагдуулам өндөр барилгуудаараа алдартай энэ хот таныг олон таашгүй гэнэтийн бэлгээр дүүрэн угтана. Шанхай хотод аялах бас нэгэн шалтгаан бол Диснейлэндийн үлгэрийн орноор аялах. Эх газрын Хятад дахь анхны Диснейленд өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Аяллын хугацаа: 5 өдөр, 4 шөнө
Аяллын үнэ: Жуулчны компаниудаасаа шалтгаалан 1.760.000-1.900.000₮-ийн хооронд хэлбэлзэж байна. Үүнд нислэг болон вагоны тийз, 3 одтой зочид буудалд өрөө, хөтөлбөрт заасан хоол, үзвэр үйлчилгээ, гадаадад зорчигчдын даатгал, жуулчны автобус, монгол хэлтэй болон орон нутгийн хөтөч зэрэг багтаж байгаа юм.
АЗИЙН ХАВАЙ-ХАЙНАН АЯЛАЛ

Зөөлөн торгон элс, намуухан илбэх мэт сэвэлзүүр салхи далайн давалгаа, алтан шаргал нар, дал мод, диваажин гэлтэй Хайнан арал. Хөх тэнгисийн ногоон гоёл хэмээн алдаршсан энэ арал дээр Сармагчингийн вант улсаар аялаж, болор мэт тунгалаг далайд сэлж, бүх төрлийн өвчнийг анагаах шидтэй халуун рашаанд орох боломжтой. Тэнд үзэх харах зүйл тийм ч олон биш, гэхдээ цэлийсэн номин далайн эрэг дээр нь биеэ шарж хэвтэх тэнгэрийн оронд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
Аяллын хугацаа: 6 өдөр, 5 шөнө
Аяллын үнэ: Жуулчны компаниудаасаа хамааран 1.890.000-2.000.000₮-ийн үнэтэй байна. Үүнд нислэгийн тийз, зочид буудал, хөтөлбөрт заасан хоол, Бээжин Хайнанд үзэх үзвэрүүд, гадаад зорчигчдын иж бүрэн даатгал багтана.
ЭРХҮҮ-УЛААН ҮД-БАЙГАЛЬ НУУРЫН АЯЛАЛ

“Эрхүүгийн хавар”-ыг сонсонгоо Эрхүү хотоор аялах уу. Эрхүүд Байгаль нуур орохоос гадна тухайн газрынхаа нэрийн хуудас болсон бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд худалдан авч шоппинг хийх боломжтой. Тухайлбал Ангар мөрний эрэг дагуу байрласан Листвянка тосгоны худалдааны төвөөр худалдаа хийж, Байгал нуурын эрэгт нутгийн иргэдийн хийсэн чулуун бэлэг дурсгалууд, шашины эд өлгийн зүйлс, жинхэнэ орос бөс бараа, нутгийн онцлог болсон хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас, цаа бугын арьсан гутал буюу унты гээд л.
Аяллын хугацаа: 6 өдөр
Аяллын үнэ: 750.000₮. Аяллын үнэд Улаан Үд-Эрхүү-Байгаль нуур чиглэлийн аяллын автобусны зардал, зочид буудалд байрлах зардал, Байгаль нуурын эрэг дагуу байрлах жуулчны баазын зардал, хөтөлбөрт заасан хоол, үзвэр үйлчилгээ, Монгол-Орос хэлтэй хөтөч орчуулагчийн зардал, гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж багтана.
ТОКИО-ШИЗУОКА АЯЛАЛ

Шизуока нь Япон улсын бэлэг тэмдэг болох Фүжи уул оршдог муж. Энэхүү муж нь байгалийн сайхан, түүхийн дурсгал бүхий хотууд, Японы уламжлалт үйлдвэрлэлийн олон янзын соёл, далайн эргийн болон уулын халуун рашаанаараа алдартай.
Тус аяллаар та Япон маягийн зочид буудалд байрлан, үзэсгэлэнт Фүжи уул, Солонгон гүүр, Одайба арал, Тоёота автомашины дэлхийн хамгийн томд тооцогддог авто үзэсгэлэн, халуун рашаан, хуучны Японыг санагдуулам Асакуса дүүрэг, Шинто шашны сүм зэрэг олон сонирхолтой үзвэрүүд үзэх боломжтой аж.
Аяллын хугацаа: 6 өдөр
Аяллын үнэ: 2.490.000₮. Аяллын үнэд Улаанбаатар-Токио чиглэлийн хоёр талын онгоцны энгийн зэрэглэлийн тийзийн үнэ, зочид буудлын зардал, хөтөлбөрт заасан хоол, аяллын хөтөчийн зардал, онгоцны буудлаас тосох үдэх автобусны зардал, гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын хураамж, халуун рашаантай Япон маягийн буудалд нэг өрөөнд дөрвүүлээ байрлах зардал, хөтөлбөрт заасан үзвэрийн төлбөр багтана.
ДУБАЙН АЯЛАЛ

Burj Al Arab зочид буудал, Gold Souk алтны зах, The Emirates Palace зэрэг хамгийн хамгийн тодотголтой бүхэн Дубайгаар хаягладаг. Дэлхийд томоороо 7-д орох Dubai Mall ч мөн Дубайд байдаг юм. Худалдаа наймаа, эртний түүхт газрууд болон орчин үеийн уран барилгын аварга бүтээн байгуулалт зэрэг нь Дубайн жуулчдыг татах хамгийн том зэвсэг.
Нью Йорк, Лос-Анжелест байгаа юм шиг сэтгэгдэл төрөх ч хотоос гараад зах хязгааргүй үргэлжлэх элсэн цөл зөвхөн Дубайд бий.
Аяллын хугацаа: 6 өдөр
Аяллын үнэ: Шууд нислэгтэй аялал 2.990.000₮. Түүнчлэн аялал жуулчлалын зарим компаниуд 1.650.000₮-ийн аялал санал болгож байгаа бөгөөд үүнд тийзний мөнгө тусдаа нэмэгдэнэ гэсэн үг. Аяллын үнэд Улаанбаатар-Бээжин-Дубай чиглэлийн онгоцны тийзний үнэ, визний хураамж, хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ, аяллын хөтөч орчуулагчийн үйлчилгээний зардал, гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж багтана.
ВЬЕТНАМЫН ХАНОЙ

Халон булангийн үзэсгэлэнт далайн эрэг, гайхамшигийн агуй, Хо Ши Мин ерөнхийлөгчийн бунханаар орж, нэг баганат, Tran Quoc суваргуудыг үзэж, далайн хав, усан хүүхэлдэйн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.Мөн Ба Вигийн үндэсний цэцэрлэг дэх цахирмаа цэцгийн болон шувуудын хүрээлэн таны анхаарлыг татах нь дамжиггүй.
Аяллын хугацаа: 5 өдөр, 4 шөнө
Аяллын үнэ: 2.600.000₮. Аяллын үнэд хоёр талын онгоцны тийзийн үнэ, зочид буудлын зардал, хөтөлбөрт заасан хоол, аяллын хөтөчийн зардал, гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын хураамж, жуулчны автобусны үйлчилгээ, орон нутгийн хөтөч зэрэг багтана.
БАЛИ АРАЛ

Индонезийн зүүн өмнөд хэсэгт байрлах Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан гайхамшигт Бали. Тэнд та Таман Аюумины сүмд очин, сармагчингийн ойгоор зугаалж сүмийн оройд нар жаргахыг харах боломжтой. Мөн Бату буланд очиж Баронгийн бүжгийг сонирхон, наран шарлагын газар амран, усанд сэлж алжаалаа тайлаарай. Галт уул үзэж, түүний дэргэдэх халуун рашаанд ч орж болох юм.
Аяллын хугацаа: 6 өдөр, 5 шөнө
Аяллын үнэ: 2.700.000₮. Үүнд нислэгийн тийз, зочид буудал, хөтөлбөрт заасан хоол, үзвэр үйлчилгээ, гадаадад зорчигчдын даатгал, жуулчны автобус, орон нутгийн хөтөч зэрэг багтаж байгаа юм.
"ЗҮҮН ӨМНӨД АЗИ" ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ
Зүүн Өмнөд Азийн орнууд бидэнтэй ижил Азийн хэв шинжтэй боловч биднээс ялгарах урин дулаан цаг агаар, ой шугуй, далайн гоёмсог эргүүд, хоол унд, жимс жимсгэнэээс гадна аялал жуулчлалын үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөн, харьцангуй боломжийн үнэ өртөгтэй, аюулгүй тайван орчинтой.
Сүүлийн үед манай аялагчид Зүүн Өмнөд Азийн улс орнуудаар үүргэвчтэй аялал хийдэг болсон. Тэдний нэг бол аялагч Б.Сарантуяа. Тэрээр үүргэвчтэй аялал хийх дуртай бөгөөд энэ удаад илүү олон хүнийг хамруулахаар "Зүүн Өмнөд Ази" үүргэвчтэй аялал хөтөлбөрийг санал болгож байна.
Аялалын хугацаа: 11 өдөр 10 шөнө
Аялалд гарах хугацаа: 2016.07.07-17
Аялалын чиглэл: Улаанбаатар-Бээжин-Хонконг-Бангкок-Бали-Куала Лампур-Бээжин-Улаанбаатар
Аялагчдын тоо: 10 хүртэл
Аяллын үнэ: Онгоцны тийзний үнээс хамааран 2.000.000 орчим төгрөгийн өртөгтэй болно. Энэ үнэд хоол, унаа, үзвэр үйлчилгээний хөтөлбөрийн үнэ багтаагүй юм байна.