УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, Монгол Улсын гавьяат агрономич Ц.Өөлдтэй ярилцлаа.
-Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монголын хөдөө аж ахуйн өнөөгийн төрх байдлыг ямархуу байна гэж дүгнэдэг вэ?
-Хөдөө аж ахуйн бодлого голдуу улс төр тал руугаа хэлбийж нарийн технологийн асуудлаа шийдэх ажлаа орхигдуулаад байгаагаас манай хөдөө аж ахуйд гайгүйхэн шиг юм гарахгүй байна. Хөдөө аж ахуй гэдэг чинь мал аж ахуйгаа яаж хөгжүүлэх вэ. Аль аймагт ямар төрлийн мал үржүүлэх вэ, аль суманд ямар үүлдрийн мал үржүүлэх нь зүйтэй вэ гэдэг технологийн нарийн бодлого байх ёстой. Энэ бодлого алдагдсан. Мал нь яах вэ 50, 60-аад саяд хүрсэн л гэж байгаа юм. Мал нь өсч үржлээ ч түүнийгээ борлуулж чадахгүй байна. Борлуулж чадахгүй болохоор мал үнэгүйдэж, малчин мөнгөгүй болдог. Үндсэндээ малчин нь хэдэн малаа хараад л мөнгөгүй суудаг. Энэ бол бодлогын том алдаа. Дээхнэ үед Орос руу жаахан мах гаргадаг байлаа. Тэрийгээ гаргахаа байсан. Малаа эрүүлжүүлэх, өвчин хортноос урьдчилан сэргийлэх арга хэмжээ байхгүй. Өнөөдөр малаас хүн рүү халддаг өвчин зөндөө болсон. Тийм учраас технологийн мэдлэгтэй хүмүүс хөдөө аж ахуйн ажлыг хийхгүй бол болохгүй. Ганцхан хөдөө аж ахуйн салбар ч биш бусад салбарт ч ийм асуудал байна.
Би дээр үед Хөдөө аж ахуйн яамыг толгойлж л байлаа. Тэр үед Оросын Хөдөө аж ахуйн сайдтай очиж уулзаад л “За ингэнэ шүү, Улаан-Үдээр төчнөөн мал, Баян-Өлгийгөөр төчнөөн мал гаргана. Та нар төчнөөнийг худалдаж аваарай. Бид хариуд нь гурил, будаа авна” гэж яриад л ирдэг байлаа. Оросын Хөдөө аж ахуйн яам ч Иркутск, Улаан-Үдэд гурил, будаа, техникийн сэлбэгийг аваад ирдэг байлаа. Тэр байтугай би чинь сэлбэг байхгүй бол муу машинаараа давхиад л Иркутскт очоод Хангамжийн газрын дарга нартай нь уулзаад чиргүүлтэй хоёр, гурван машинаар шаардлагатай сэлбэгийг нь ачаад л аваад ирдэг байлаа. Тийм амьд харилцаа манай энэ удаагийн сайд нарт байсангүй. Ер нь салбарын бодлогуудыг зангидаж сайхан барьж хуучин уламжлалаа ирээдүйн шинэчлэлтэй холбохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Могнол Улсын эдийн засгийг зохицуулалттайгаар удирдаж хөгжүүлнэ” гэсэн заалт бий. Гэтэл тэр төрийн зохицуулалт ерөөсөө байхгүй. Хөдөө аж ахуй бол зүгээр л хэдэн малчин, тариаланчдын дураар л явж байгаа юм.
-Улаанбуудай, гурилыг тойрсон хэл ам жилийн жилд гардаг болсон. Үүнийг дагаад үрийн асуудал, хөрс шорооны шимийн асуудал сөхөгддөг. Та үрийн аж ахуйн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ. Монголын хөрс ядуураад байгаа юм уу?
-Газар тариалан эрхлэгчдийг элгээр нь хэвтүүлчихлээ. Газар тариалангүйгээр Монгол Улсын тусгаар тогтнол байхгүй шүү дээ. Монгол Улсын тусгаар тогтнол гэдэг чинь монгол хүн газар дээрээ тариа, төмс, хүнсний ногоо ургуулж байж улсын тусгаар тогтнол байдаг юм. Мал бол яах вэ, туугаад аваад явчихаж болно. Монгол Улсын суурин соёл иргэншил бол газар тариалан л байна. Монголын хөрс тэгж их муудаагүй. Улстөржөөд л тэгж худал хэлж байгаа юм. Монголын хөрсийг сайжруулахад их амархан. Азот хуримтлуулдаг вандуй, шар буурцаг энэ тэрийг сэлгээндээ оруулаад л тариад явчихна. Эрдэс бордоогоор Монголын хөрсний үржил шим сайжрахгүй. Хөрсний үржил шимийг ялзмаг буюу буурцаг ургамлаар сайжруулна. Тэрийгээ л сэлгэж тариад явчихвал Монголын газар тариалан тэгж сүйд болчих гээд байгаа юм байхгүй. Газар тариалангүйгээр Монгол Улс цаашид олигтой хөгжихгүй.
Атар газрыг эзэмшсэн анхны жилүүдэд хот суурин, Сангийн аж ахуйн төв, сум гэж байгаагүй юм. Гурилын үйлдвэрүүд байсангүй. Монголчуудыг суурин иргэншилд орж хүн төрөлхтний жамаар хөгжих эх суурийг газар тариалан л тавьсан. Түүний ачаар гурилын үйлдвэрүүд, гурилын эливаторуудтай, үтрэм, сумтай болсон юм. Тэгсний ачаар монгол хүн газартайгаа харьцаж сурсан. Монголын хөгжлийн ирээдүй бол газартай холбогдоно.
-Эдийн засгийн хямралын энэ үед Монголыг аврах, эдийн засгийг чирэх гол салбар нь өнөөх хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа хэдэн мал нь юм байна гэдэгтэй олон хүн санал нэгдэх болсон?
-Хэдэн малынхаа ачаар монголчууд өлсөөгүй шүү дээ, ерөөсөө. Ерээд оны үед ч тэр. Картын барааны үед чинь ард түмэндээ хүнс олж өгөх гэж гадна дотноос зөндөө л юм гуйж явж байлаа. Эцсийн эцэст малаа малчдад өгөөд гадаад худалдаагааа либералчлаад тэгээд хөл дээрээ босоод ирсэн ш дээ. Өнөө ганзагын наймаачид маань л биднийг хангаад эхэлсэн. Монголчууд маань Хятад, Оросоос ганзагын наймаа хийгээд л босоод ирсэн. Монголчууд тийм л хувь заяатай улс байгаа юм.
Монгол Улсын хувьд үрийн талдаа үнэхээр алдсан. Монголчууд “Үрээ идэхээр үнээгээ ид” гэдэг ард түмэн. Айхавтар мэргэн үг. Үнээнээс нэг л тугал гарна. Тарих үрнээс төчнөөн олон тариа гарна. Монголчууд тийм ухаантай. Үрийн аж ахуйн бодлого алдагдсан. Гаднаас үр авчирсан л гэсэн. Тэр нь манайд хориотой, хог ургамал, өвчинтэй үр. Ийм л үр тарьсан. Энэ намар тэр хориотой хог ургамал нь улам л дэлгэрнэ.
Монгол Улсын газар тариалангийн ургац муудах, ургацаа авч чадахгүй байх тийм байдал руу шилжиж байгаа юм.
-Монголд эдийн засгийн хямралаас гадна улс төрийн хямрал нүүрлэчихээд байна. Монгол төрийн залгамж чанар гэж үгүй болсон. Одоо л улстөрчдийн нэр хүнд уначихаад байгаа болохоос биш уг нь монголчууд маань сайд, дарга, депутатуудаа ихэд хүндэлж, төрийн түшээ гэж дээдэлдэг ард түмэн шүү дээ?
-Хөөрхий минь төрийн албанд зүтгэж байгаа улсууд бол чадах чинээгээрээ зүтгэж байгаа байх л даа. Дээр үед төрд ажиллаж байсан хүмүүс улс орныхоо төлөө, төрийнхөө төлөө гэр орноо хүртэл умартаад өөрөө баяжихын тулд биш зөвхөн улс орон, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын тулд зүтгэж байсан байхгүй юу. Одооны улс төрд байгаа улсууд чинь баяжих гээд хажуугаар нь зээл, хууль гээд бүхнийг өөрийнхөө талд гаргуулаад явж байгаа учраас монголчууд минь ядуураад байна. Ард иргэдээ боддоггүй, амин хувиа хичээсэн бодлого явуулж байгаагаас улс орон минь ингэж ядуурч, иргэд маань дээшээ гарахгүй байна ш дээ. Таван толгой, Оюу толгойгоос орж ирсэн мөнгө нь хаана байгаа юм. Тэр мөнгийг нь ард иргэддээ бэлэн өгөхгүй юмаа гэхэд ажлын байрыг нь бий болгох хэрэгтэй юм. Ард иргэд, монголчуудаа баян болгоё гэвэл ажлын байр л бий болго. Тариаг нь тариул, малыг нь маллуул, аж үйлдвэрийг нь барь.
-Та МАХН-д олон жил өндөр албан тушаал хашиж дараа нь УИХ-д хоёр ч удаа сууж, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч. Таныхаар одоо төрд байгаа хүмүүст ямар чанар дутагдаад байна гэж боддог вэ?
-Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар 1992-1996 онд ажилласан. Одооны улстөрчдийг телевизээр л харах юм даа, улс төрөөс холдчихсон учраас. Телевизээр харж байхад бүгд сайхан л ярьцгааж байна. Гэхдээ яг бодитоор ажил хийгээд салбараа сайжруулаад явж байгаа сайд ховорхон байна. Үнэхээр ховор. Үлбэгэрдүүхэн л байх юм. Энэ юунаас болоод тэгж байна гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав хоорондоо нэг бодлоготой байж нэг юм руу зүтгэх ёстой. Тэгэхэд л энэ гурав гурван өөр тийшээ хараад яриад байгаа юм чинь. Тэгэхээр чинь ямар юмных нь олигтой зангидсан бодлого байх вэ дээ. Ийм л болчихоод байна даа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Ерөнхий сайддаа өндөрхөн шиг эрх мэдлийг нь өгөөд явахгүй бол УИХ-ын дарга чинь Ерөнхий сайд шиг аж ахуйн ажилд орох гээд ч байгаа юм шиг. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд шиг үүрэг өгөх гээд ч байгаа юм шиг. Өнөөх нь хэрэгжихгүй. Ерөнхий сайдад олигтой ажил хийлгэхгүй, ийм л байна. Н.Алтахуягийн Засгийн газар нь огцорлоо. Одоо энэ Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь сонгууль өнгөртөл байх байлгүй. Засаг төрийн бодлого тогтворгүй, уламжлал байхгүй болохоор л Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Энэ байдлаас яаж гарах вэ гэвэл иргэд сонголтоо сайн хийх хэрэгтэй. Битгий улстөрж. Хүнээ сайн хар. Жинхэнэ чадвартай, боломжтой, удам сайтай гэдэг юм уу даа тийм залуусыг сонгох хэрэгтэй. Залуу хүмүүсийг гаргаж ирэх ёстой. Гэхдээ Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан Р.Гончигдорж мэтийн улстөрчдийг хөгширсөн, зайгаа тавьж өг гэж зурагтаар яриад л байна лээ. Энэ нь нэг бодлын зөв. Гэвч бас ийм хашир туршлагатай хүмүүс УИХ-д байх ёстой. Ядаж 20 хувьд нь ийм хүмүүсээ байлгах хэрэгтэй. 40-50 хувьд нь дунд үеийнхэн үлдсэн хувьд нь шинэ залуу улсууд байх ёстой. Тэгэхгүй нэг талдаа л туйлшраад байхаар улс хөгжихгүй дээ. Тэр л хэцүү.
Би бүх л насаараа хөдөө аж ахуйн салбарт ажиллалаа. Хүнс, хөдөө аж ахуйн сайд хийхэд жил болсны дараа л миний ажил дөнгөж тархинд багтаж, гарт орж ирж байсан ш дээ. Жил хагас шүү дээ. Би чинь арван хэдэн жил хөдөө аж ахуйд ажиллаж Төв хороонд хөдөө аж ахуй хариуцдаг л байсан юм. Тэгэхэд л Төв аймгийн Баянцагааны илүү нугаламтай хонийг хаана үржүүлэх вэ, Дорнодын хүрэн үхрийг хаана үржүүлэх вэ. Тэр Хөвсгөлийн цагаан адууг хаана үржүүлж авч явбал зүйтэй вэ, Говь-Алтай, Өмнөговийн тэмээг яаж үржүүлэх вэ, илүү зогдортой, давхар зогдортой тэмээн сүргээ хаана аваачиж үржүүлэх вэ гэдэг асуудлуудыг шийдэж, танайх эндээс төчнөөн ингэ, буур ав. Танайд өнөө жил 20 хуц авчраад тавьчихъя. Түүгээр хониныхоо үүлдэр угсааг сайжруул. Сүхбаатарын улаан ямааны арван хэдэн ухныг авчраад тавьчихъя. За тэрүүгээрээ ямааныхаа үүлдэр угсааг сайжруул гэх мэтчилэнгээр гарт орж ирж байж л ажил явдаг. Түүнээс биш зүгээр л дээгүүр бодлого яриад байвал болдоггүй юм. Салбар удирдана гэдэг чинь өдөр тутам гэр орноо удирдаж байгаа юм шиг яг тэгж удирддаг. Одоо ухаандаа манай гэрт мах, будаа, гурил байна уу. Манай муу хөгшин хаана, юу хийж явна, өнөөдөр яах билээ гээд л төлөвлөж гэр орноо авч явдаг шиг Увсад гурил дутагдаж байна уу. Ховдын тарвасыг яаж Улаанбаатар руу авчрах вэ. Гэх мэтчилэнгээр аймаг, сум болгоноор нь шахуу үйл ажиллагааг нь мэдэрч байж улс орныг удирддаг юм. Тэгж байж улс орон, салбар удирдана. Хаана тэргүүний тариаланч байна, хаана сайн агрономич байна. Хаана сайн инженер байна. Тэднээс ухаарал авч, тэдэнтэй ойр ойрхон уулзаж байж салбар удирддаг. Тэгэхгүй ганцаараа өөрөө бүгдийг хийнэ гэж байхгүй. Дөрвөн жилийн сонгуульд ард түмэн маань туйлшраад АН дөрвөн жил зүтгэлээ. Зөндөө л зүтгэсэн байх. Гэхдээ их л өртэй үлдлээ дээ, Монгол Улс. Ард иргэд их өртэй үлдлээ. Үүнийг яаж давах гэж байгаа юм, ямар аргаар гарах бол. Дахин зээл авч зээлээ дарна гэдэг бол ямар ч утгагүй. Тийм учраас үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, арьс шир, ноос ноолуурынхаа үйлдвэрийг сэргээж, бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж байж л энэ өрнөөсөө сална. Монголын ард түмэн ч ажилтай болно.
-Сонгуулийн үеэр нэр дэвшигчид өрсөлдөгчөө унагахын тулд янз бүрийн арга хэрэглэх нь бий. Энэ нь сүүлийн үед улам ч башир болоод байна уу даа гэж харагдаад байна. Таныг нэр дэвшиж байсан тухайн үед сонгууль ямар болдог байв?
-Сонгуулийн үеэр элдэв юм гарна гэдэг чинь монгол хүний мөс чанар улам муудаад байна гэсэн үг шүү дээ. Миний 1998, 2002 онд сонгогдоход ер тийм юм байгаагүй. Багийн даргад нь хэлчихнэ. Багийнхаа улсуудыг цуглуулахаар нь би давхиад л оччихно. Хот айлуудаар хэсээд л явчихна. Нэг айлд очоод ойр хавийнхнаа цуглуул гэчихээр хүүхдүүд мордоод л давхилдана. За тэгээд тэр үед чинь хааяа нэг дуучин авч явдаг байлаа. Дуучин ирлээ, хоёр дуулуулъя энэ тэр гээд л. Тэр үед их цэвэр сонгууль болж байсан юм. Наадмын өмнө морь уралдуулж байхад тэрэн дээр нь нэг оччихоод л тавагтай идээ тавьчихна. Идээнээс амс гэнэ. Авлига, хээл хахууль, мөнгө төгрөг өгнө гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгээд нэг айлд очоод хэдэн хөгшчүүлийг нь цуглуулж юм ярьчихаад “Үр хүүхэд, хүргэн, бэрээ сонгуульд сайн оролцуулна шүү. Санал сайн өгүүлнэ шүү” гэхээр “За” л гэцгээдэг байлаа (инээв). Тийм сайхан найрсаг, нэгнээ гэсэн сэтгэлтэй, хүнээ хүндэтгэдэг байлаа. Бидний үед чинь УИХ-д нэр дэвшээд явж байхад чинь бас аймгийн дарга, даамал ороод ирэхэд бүх хүн сандал тавьж өгөөд хоймортоо суулгана. За тэгээд цай уу, юу болж байна, яах уу гээд л ярина. Дээр үеийн улсууд чинь даргаа их хүндэтгэдэг байсан юм. Маш их хүндэтгэдэг. Би нэг удаа Төв аймгийн Эрдэнэсант суманд очлоо. Тэгэхэд Ж.Батмөнх дарга хойшоо Булганы Баяннуур хавь руу л явах гэсэн байхгүй юу. Тэгээд нэг завод дээр буулгаад хоол өгөх гэсэн чинь нөгөө заводынхон чинь үхрийнхээ баасыг ч арилгаагүй байна шүү. Тэгэхээр нь очоод аашлаад “Та нар тэрүүгээр нэг том лам явах гэж байна гэвэл гоё хувцсаа өмсөцгөөгөөд яаж байх байсан бол. Төрийн тэргүүн одоо энүүгээр явах гэж байна” гэсэн чинь бүгд л дуу алдаад “Нээрэн тийм дарга аа” гээд л гялс босоод бүх юмаа цэвэрлэчихсэн. Гоё дээлээ өмсөөд Ж.Батмөнх даргыг угтаж байлаа. Төрийн тэргүүн, удирдах хүн нь сайн ажилладаг байж, тэднийгээ тэр хэрээр нь ард түмэн нь сайн хүндэтгэдэг байж. Тэгдэг байсан юм аа. Тийм л сайхан үед ах нь сайд, дарга хийж явлаа даа.
“Өдрийн сонин”Д.ГАНСАРУУЛ
Эх сурвалж Өдрийн сонин 2016/6/20 ны дугаар