Эртний Ромын домог үлгэрт аянга цахилгааны бурхан тэнгэр Юпитер гэм буруугаа нуухын тулд өөрийгөө үүлсээр хучсан тухай өгүүлдэг. Харин энэ үүлсийн цаана байгааг гагцхүү түүний эхнэр Жюно харах учиртай ажээ.
Нар үүссэний дараа үлдсэн элементүүдээс нь Бархасбадь, түүнээс үлдсэн элементүүдээс нь дэлхий үүссэн | Скотт Болтон
Манайн нарны аймгийн хамгийн том гариг болох Бархасбадийг судлахын тулд эрдэмтэд хөөргөсөн хөлгөө Жюно хэмээн нэрлэсэн юм. НАСА агентлаг өмнө нь хөөргөж байсан хөлгүүдээ Бархасбадийн дэргэдүүр өнгөрөх үед л алсаас зургийг нь дардаг байсан бөгөөд ганцхан Галилей хөлөг л тойрог замд нь ажиллаж байжээ.
Галилей хөлөг гаригаас 32 мянган километрийн алсаас зургийг нь авч байсан бол одоо Жюно хөлөг ердөө 4800 километрийн зайнаас зургийг нь авах бөгөөд хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч ийм ойр зайнаас харж байгаагүй юм.
1,1 тэрбум ам. долларын өртөг бүхий Жюно хөлөг ирэх сарын 4-ний өдөр Бархасбадийн тойрог замд орж 20 сарын турш шинжлэх ухааны судалгаа хийнэ. Гариг хэрхэн бүрэлдсэн хийгээд, манай нарны үүсэл гарлын тухай мэдээллийг цуглуулах бөгөөд магадгүй хүн төрөлхтний талаар багахан ойлголт ч авч болох юм.
ЯАГААД БАРХАСБАДИЙГ СУДЛАХ ЁСТОЙ ВЭ?
Бидний мэдэж буйгаар манай нарны аймгийн хамгийн том энэ гариг дотроо 1300 дэлхийг багтаах хэмжээтэй. Түүнчлэн нийт масс нь манай нарны аймагт байгаа бүх гариг болон бага гаригуудынхыг нийлүүлснээс ч их.
Жюно төслийн ахлах судлаач Скотт Болтон “Нар үүссэний дараа үлдсэн элементүүдээс нь Бархасбадь, түүнээс үлдсэн элементүүдээс нь дэлхий үүссэн. Тэгэхээр Бархасбадийг судална гэдэг зөвхөн ганц гаригийн үүсэл гарлыг бус амьдралын үүслийг судлах чухал ач холбогдолтой юм” гэжээ.
ЖЮНО ТӨСЛИЙН ТУХАЙД
Жюно хэмээх нэр нь “Бархасбадийн тойрог замд илүү ойр” гэсэн үгсийн товчлол аж. 2011 онд хөөргөсөн энэ хөлөг долдугаар сарын 4-ний өдөр Бархасбадийн тойрог замд 200 мянган километр цагийн хурдтай давшин орно.
Жюно Бархасбадийг нийт 37 удаа тойрч, анх хөөрсөн цагаасаа хойш 3,5 тэрбум километр зам туулсныхаа дараа...
Тэр үед хөлөг эх дэлхийгээсээ 830 сая километрийн алсад очсон байх бөгөөд хөлгөөс ирэх радио долгионыг бид 48 минутын дараа хүлээн авах аж.
Жюно хөлөг радио долгион, богино долгион, хэт богино долгион, хэт ягаан туяа зэргээр гаригийг ажиглаж, дэлхийнхээс 20000 дахин хүчтэй соронзон орныг нь судлах юм.
Гариг хэрхэн бүрэлдэн бий болсноос гадна Жюно хөлөг Бархасбадь хатуу цөмтэй эсэх, агаар мандалд нь ус байгаа зэрэг болон 600 гаруй километр цаг хүртэл хурдалдаг салхиных нь судалгааг хийнэ.
Хөлөг гаригт тун ойрхон очих учраас авах гэрэл зургууд нь асар өндөр нягтралтай байх юм. Ингэснээр цаг ирэх бүр улам жижгэрч, өнгө нь улбар болж буй Аварга Улаан цэгийн талаар бид илүү сайн ойлголттой болно.
Жюно Бархасбадийг нийт 37 удаа тойрч, анх хөөрсөн цагаасаа хойш 3,5 тэрбум километр зам туулсныхаа дараа буюу 2018 оны арван нэгдүгээр сарын орчимд гаригийн агаар мандал руу нэвтэрч, шатаж үгүй болох юм.
Эх сурвалж: PopSci