ОХУ-ын Санкт Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн оролцсон юм. Түүнтэй ярилцлаа.
-Саяхан ОХУ-ын Санкт Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганд та оролцоод ирлээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-ОХУ-ын эдийн засгийн 70 хувийг газрын тос, байгалийн хий бүрдүүлдэг. Тиймээс эдгээр түүхий эд тус чуулганы гол сэдэв байлаа. Чуулганд “Total”, “Royal Dutch Shell” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож, зах зээлийн нөхцөл байдлаа үнэлж, дүгнэсэн. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр бага хэвээр байгаа.
Энэ онд баррель газрын тос 50 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаглалтай байна. Ер нь түүхий эдийн үнэ буурснаар хөрөнгө оруулалт хумигдсан. Үнийн уналттай холбоотойгоор дэлхий даяар 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гацсан тухай мэдээлэл ч бий.
Энэ үеэр манай улсын гол түнш “Роснефть” компанийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа. Үүнээс гадна ОХУ манайхаар дамжуулан урд хөрш рүү нефть бүтээгдэхүүн нийлүүлэх туршилт эхлүүлсэн. Энэ ажлын явцын талаар ч мөн ярилцлаа. Одоогоор Улаанбаатар төмөр замтай байгуулах яриа, хэлэлцээ үргэлжилж байна. Манай улсын хувьд транзит тээврийн урт хугацаатай, үр ашигтай гэрээ байгуулахыг зорьж байна.
-Эдийн засгийн чуулга уулзалтаас гарсан шийдвэр, шийдэл манай улсад ямар үр дүн үзүүлэх вэ?
-Тэдний ярилцаж буйгаар ОХУ-ын эдийн засгийн уналт эцсийн төвшиндөө хүрсэн гэж үзэж байгаа юм байна. Мөн сэргэх хандлага ажиглагдаж байгаа талаар хэлэлцэж байсан. Тэгэхээр хойд хөршийн эдийн засгийн сэргэлт манай улсад нөлөөлнө. Ингэснээр бид ч мөн цаашид эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэйгээр ирлээ. Чуулга уулзалтын үеэр ОХУ-ын “Сибур” компани хий дамжуулах саналыг манай талд тавьсан. Энэ хүрээнд Замын-Үүдэд хий шилжүүлж, ачих байгууламж барихаар тохиролцсон.
Энэ ажил энэ намраас эхлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн “Газпром” компани ч манайхаар дамжуулан БНХАУ руу хий нийлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Өмнө нь манай нефтийн салбар 100 хувь хойд хөршөөс хараат байсан. Харин өдгөө хамаарлаа тэлж, хараат байдлаа багасгаснаар нэлээдгүй амжилттай гэрээ хэлцэл хийдэг болсон. Мэдээж энэ нь бид газрын тостой болж транзит тээвэр хийж эхэлсний үр дүн юм шүү дээ.
-Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр бууралттай байна. Энэ нь манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?
-Манай улсын газрын тосны салбар өнгөрсөн онд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Харин энэ онд олборлолтод 310, хайгуулын 69 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Өмнөх онуудтай харьцуулахад, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналттай холбоотойгоор хөрөнгө оруулалт 20 орчим хувиар буурсан. Гэсэн ч газрын тосны олборлолт өссөн. Өнгөрсөн онд 1.1 сая тонн газрын тос олборлосон бол энэ онд 1.3 сая тонныг олборлож 266 тэрбум төгрөг олохоор төлөвлөж байна. Мөн нефтийн бүтээгдэхүүний албан татвараас 600 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх тооцоо бий.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын “ВТБ” банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний мөнгө орж ирсэн үү?
-Эхний ээлжийн санхүүжилт буюу 65 сая ам.доллар өнгөрсөн долоо хоногт орж ирсэн. Нийтдээ 300 сая ам.долларын зээлийг гурван жилийн хугацаатай авахаар болсон юм шүү дээ.
Манай улсын хувьд валютын гадагшлах урсгал намар эрчимждэг. Харин бид зээлийн эргэн төлөлтөө валюын урсгал саарах үед эргэн төлөлтөө хийх юм. Тэгэхээр валютын ханшийн өндөр савалгаа байхгүй болно гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр эдийн засагтаа ч эерэг нөлөө үзүүлнэ.
-Шатахууны чанар стандартыг сайжруулах тухай ярьж байсан. Энэ асуудлыг хэзээнээс эхлэх вэ?
-Бид “Роснефть”-ийнхэнтэй “Евро-2”-оос “Евро-4” стандарт руу эхний удаад нийслэлийн хэрэглэгчдээ шилжүүлэх талаар ярилцсан. “Роснефть”-ийн хувьд нийлүүлэлт хийх боломжтой гэдгээ хэлсэн.
Д.Оюунчимэг