НӨАТ-ын урамшууллын 20 болон 4 саяын азтанууд өнөөдөр Гааль, татварын ерөнхий газар шагналаа гардан авлаа.
20 сая төгрөгийн азтан Завхан аймгийн Их уул сумын иргэн Б.Авирмэд төрийн банкинд цахилгааны мөнгөө тушаасан баримтаараа азтан болсон байна.
20 сая төгрөгийн азтан Б.Авирмэд:
"Гэрлийн мөнгөний 31606 төгрөгийн баримтаар 20 сая төгрөг хожлоо. Анх ГТЕГ-аас над руу утсаар яриад, азтан болсон гэхэд итгэхгүй байсан. Тэгээд бүртгэлээ шалгахад үнэн байсан. 20 сая төгрөгөөрөө машин авъя гэж бодож байна" гэлээ.
4 сая төгрөгийн азтан Д.Алтанцогмаа:
"Би 1240 төгрөгөөр гоймон худалдаж авсан. Урьд нь 1000 төгрөгийн баримт ч байсан бүртгүүлдэг байсан. Шударгаар азтан болдог юм байна. Хэдэн төгрөгийн баримт байсан ч бүртгүүлж байгаарай гэж хэлмээр байна" гэлээ.
4 сая төгрөгийн азтан Ү.Мөнхсарнай:
"Мөнгө хожсон гэдгээ маргааш нь ebarimt.mn хаягаас мэдсэн. Би тавдугаар сарын 23-нд Grand Plaza их дэлгүүрийн нэгдүгээр давхраас 31300 төгрөгийн пудр авсан. Урьд нь огт мөнгө хожиж байгаагүй. 20 мянган төгрөг ч болтугай хожиж үзэх юм сан гэж бодож байтал 4 сая төгрөг хожлоо" гэлээ.
Зургадугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол шинэчилсэн журмын дагуу явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, зургаадугаар сарын 18-ны 23:59 минутаас өмнө өмнө бүртгүүлсэн 9 230 542 баримт хамрагдсанаас
- 20 сая төгрөгийн нэг
- 4 сая төгрөгийн 11
- 500 мянган төгрөгийн 82
- 100 мянган төгрөгийн 845
- 20 мянган төгрөгийн 8307 баримт тохиролд таарч, азтанууд тодорлоо.
Эдгээр баримтууд бүгд төлбөрийн нэгдсэн системд бүртгэгдсэн баримтууд бөгөөд ebarimt.mn дахь хувийн мэдээлэл, дансны тохиргоогоо зөв хийсэн, хонжвор авах хүсэлтээ баталгаажуулсан азтанууд хонжвороо ажлын 20 хоногт багтаан авах юм.