Урьд шөнө Евро 2016 тэмцээний хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн, сенсаац дэгдсэн тоглолтууд чухам энэ өдөр л явагдав. Тэмцээн эхэлснээс хойшхи хамгийн сайхан өдөр байлаа.
Е хэсэг
Унгар 3-3 Португал
Хэсгийн бүх тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь эдгээр багуудын дунд өрнөв. Португал заавал хожиж байж хэсгээсээ баттай гарах байсан тул эхнээсээ ихэд хичээв. Нөгөө талд мажарууд тэр жилийн өсөө тайлах гэж мэрийж байгаа нь илт.
2010 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд тэд нэг хэсэгт таарч байв. Унгар хэсгээсээ гарах маш өндөр боломжтой байх үед Португал тэднийг 2 дараалан хожоод гэрт нь үлдээж байлаа. Унгарын хувьд одоо тэднийг хожиж хариугаа авах сайхан боломж.
Тэд ч хичээсээр эхний гоолыг хийв. Булангийн цохилтыг португалчууд хангалттай холдуулж чадсангүй, хөгшин бурхи Гера цээжин дээрээ тогтоогоод хориод метрээс маш хүчтэй цохиж гоолдсон. Үнэхээр харууштай гоол байлаа.
Түүнийг Англид удаан тоглосон гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Вэст Бромвич болон Фулхамд карриерынхаа оргил 10 жилийг өнгөрөөсөн тоглогч. 37 настайдаа гоолдсон тэр энэ үзүүлэлтээрээ тэмцээний бүх үеийн түүхэн дэх 2 дахь ветеран болсон.
2 талаас харилцан довтлолцсоор эхний хагас дуусахын өмнөхөн Селесэо тэнцүүлж чадсан. Роналдо голын шугамны урдаас эсрэг багийн хамгаалагчдын дундуур ганган пасс гаргаж өгснийг зүүн талд хаалганаас 10 хүрэхгүй метр зайд зогсож байсан Нани шууд цохиод ГООЛ.
2-р үеийн эхлэл португалчуудын хувьд гэнэтийн шок болов. Шалайгийн авчирсан чөлөөт цохилтыг Жужак гүйцэтгэхэд Гомешоос ойгоод орчих нь тэр. Гэхдээ тэд удаан баярлах хэрэггүй байж. Ердөө 3 минутын дараа далайчид дахиад л оноог нэг түвшинд аваачив.
Баруун талаас Жоао Мариогоос бөмбөг ирэхэд Роналдо өсгийлдөөд хаалга руу чихчихсэн. Мөн л үзүүштэй гоол байлаа. Ингэснээр тэр нэгэн түүхийн рекордын эзэн болов. Түүн шиг 4 Европын аваргад дараалан гоолдсон тоглогч урьд өмнө байсангүй ээ.
Энэ жинхэнэ солиормоор тоглолт болж байлаа. Роналдогийн гоолоос 5-хан минутын дараа мөнөөх Жужак дахиад л гоолын зөрүүг холдуулав. Унгарын талаас чөлөөт цохилт хийхэд Португалын хаалганы өмнө бөөн бужигнаан боллоо. Энэ дундаас Жужак бөмбөгийг хүлээж авч торгуулийн шугамын баруун ирмэгээс цохиход Нанигаас ойгоод 3-2.
Руй Патрисиод тун азгүй гэмээр. Жужакын 2 гоол хоёулаа дефлектед гоол байв. Нөгөө талаас унгарчуудыг дээрээс хараад байгаа мэт. Гэхдээ далайчдыг ч тэд тэмцээнээс гаргахыг хүсэхгүй байгаа бололтой. Хэдхэн минутын дараа энэ тоглолтын 6 дахь гоол орлоо.
Булангаас ойрхон гаргасан бөмбөгийг Куарешма төв рүү явуулахад Роналдо хамгийн өндөрт үсэрч мөргөөд дахиад л тэнцүүлэв. Ёстой галзуу тулаан гэхэд багадахаар. Еврогоор гоол харагдахгүй байна, бүх тоглолт ганц гоолоор дуусч байна гээд л фэнүүд ярилцаад байсан. Гэтэл бурхан тэр бүх гоолыг энэ тоглолтод бэлэглэсэн мэт.
Тэнцээний гоолоос ганцхан минутын дараа португалчуудын зүрх дахиад л амаар гарах шахав. Шалайгийн өгсөн бөмбөгийг Элек тууж ороод цохиход шон оночихсон. Удалгүй нөгөө талаас 7 дахь гоол орох шахав. Роналдо төв хэсгээс цохиод оруулж чадсан бол хэт трик болох байлаа.
Үлдсэн хугацаанд португалчууд хэт их риск хийхийг хүсээгүй бололтой, хамгаалалтдаа анхаарч эхлэв. 2 довтлогчийнхоо нэгийг хагас рүү татаж эхэлсэн. Хэт задгай тогловол өөртөө маш итгэлтэй тоглож байгаа мажарууд яаж ч мэдэх нь гэж болгоомжилсон биз. Тэдэнд шилдэг 16-д шалгарахын тулд дор хаяж олон гоолтой тэнцээ хэрэгтэй байсан, энэ үр дүндээ хүрсэн.
Тоглолтын баатраар 1 дамжуулалт, 2 гоол хийсэн Роналдо тодров. Тэр тэмцээний туршид олон янзын араншин гаргаж байсан нь түүний муу тоглолтоос илүү хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. 11м алдаад, хожилгүй 2 тоглолт хийгээд байхдаа хүртэл талбайд гарч ирсэн фэнийг хамгаалалтынхнаас салгаж байгаад селфид нь орсон, бас асуулт асуухаар очсон сэтгүүлчийн микрофоныг булааж аваад нуур луу чулуудчихсан гээд сайн муу үйлдэл нь илүү хэвлэлээр яригдаж байв. Энэ удаа тэр харин жинхэнэ чаддаг юмаараа яригдав.
Исланд 2-1 Австри
Австрийг энэ жилийн Битүү морь гэж цоллож байсан. Гэтэл Магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр тэд хэсэгтээ хомоол хамав аа. Уг нь бүрэлдэхүүн бол бас л хүчирхэг шүү дээ, дасгалжуулагчийн арга барил болсонгүй юу даа.
Жижигхэн Исланд улс харин гайхамшгийг бүтээв. Интернетэд гарсан марзан дүгнэлтээр бол тэд ердөө сул байсан 23 хүнээ нэг баг болгоод тэмцээнд явуулсан гэх. Өдийд энэ улсад хонь хяргах, загас агнуур хийх гол сезон нь тул олон эрчүүд тэнд ажиллаад үлдсэн, мөн галт уул дэлбэрэх риск ихтэй улс овоо хэдэн залуус тэнд хянагчаар үлдсэн. За тэгээд эмэгтэйчүүд, хүүхэд хөгшид, цэнгэлдэхийн фэнүүд, сохор доголонгоо хасвал 330 мянган хүн амаас цаана нь ердөө 23 залуу үлдсэнийг Франц руу цөлсөн гэх. Гэтэл өнөөдүүл нь шуугиан тарих нь тэр.
За тэр наргиа ч яахав. Хамгийн том багтаамжтай цэнгэлдэхэд хамгийн бага хүн амтай улс сенсаацыг үнэхээр дэгдээж чадсан. Австричууд гэхдээ эхний хагаст аманд орсон шар тосыг хэлээрээ түлхээгүй бол урам орж улмаар хэсгээсээ гарах ч байсан юм бил үү. Драгович пеналти алдсан юм.
Уг нь исландчууд 1-1-ээрээ тоглолтоо дуусгасан бол нөгөө зөөлөн талдаа газардах байлаа. Дасгалжуулагч нь заавар өгч болоогүй л юм байх даа. Нэмэлт цагийн сүүлийн минутад оруулсан гоол нь тэднийг 5 дэлхийн аварга язганалдан байгаа хэсэг рүү чирч оруулав.
F хэсэг
Швед 0-1 Бельги
1-р үеийн эхэнд Швед, төгсгөлд Бельги нэг нэг боломжийг гаргасныг эс тооцвол тун уйтгартай хагас болж өнгөрсөн. 2-р хагаст харин Бельги хэд хэдэн боломж гаргасан ч гоол болгож чадахгүй л байлаа. 84 дэх минут хүрч байж л тэд тоглолтын цорын ганц гоолыг оруулсан.
Скандинавчуудын хувьд заавал хожиж байж шөвгийн 16-д шалгарах байсан тул ихэд хичээсэн. Гэвч тэд нягт бельгичүүдийн эсрэг юу ч хийж чадсангүй. Энэ тоглолт Златан Ибрахимовичийн хувьд шигшээ дэх сүүлчийн тоглолт нь байлаа. Тэр Хөх-шаруудын төлөө 108 тоглолт хийсэн юм.
Ибрагийн сүрэнд дарагдаад байгаа болохоос түүнээс ч илүү олон тоглолтод оролцсон нэг тоглогч мөн зодгоо тайлав. Хаалгач Андреас Исакссон Шведийн төлөө 130 тоглолтод оролцжээ. Тэр энэ өдөр мөн л чухал хаалтуудыг хийсэн.
Швед сүүлийн 3 Европын аварга дараалан хэсгээсээ гарч чадсангүй. Хэсгээсээ 2-оор гарсан бельгичүүд одоо шилдэг 16-д Е хэсгийг тэргүүлсэн унгарчуудтай тулна.
Итали 0-1 Ирланд
Урьд өдөр нь тэдний аманд Испани ирэх нь тодорхой болсон тул Италийн дасгалжуулагч Контэ тэр тоглолтод илүү анхаарсан нь илт. Гарааныхаа 80 хувийг өөрчилсөн тэр Буффоныг хүртэл амраав. Тэртээ 2000 оны финалаас хойш анх удаа сэлгээнд сууж байгаа гэхээр Жижи үнэхээр агуу аж.
Ирланд хожиж байж хэсгээсээ гарах байсан тул зөвхөн үүний л төлөө тоглов. Бүтэн 90 минут дайрсаар байгаад цаг дуусахаас 5 минутын өмнө санасандаа хүрсэн юм.
Брэдигийн мөргөж оруулсан гоол дээр стадионыг тэр чигт нь ногоон өнгөөр хучсан фэнүүд амьдралдаа баярлаагүйгээрээ баярлаж байгаа мэт хөөрч байгааг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Италийг хожсон энэ хожил Европт бараг 30 жилийн турш дахь анхны хожил нь байсан юм.
Буффоны оронд гарсан Сиригу маш муу байлаа. Бас румын шүүгч тун тааруу байв. Эхний хагаст тэр Ирландад торгуулийн цохилт өгөх ёстой байсан. Ерөнхийдөө Ногоон хувцастай жаалуудын хүсэл эрмэлзэл, аццурричуудын хэт хичээгээгүйг харуулсан уйтгартай талдаа тоглолт болсон.