Их Британийн Европын холбоонд үлдэх, эсэх санал хураалтын дүнг таамаглахад бэрх байгааг шинжээчид хэлж байна. Учир нь урьдчилан тандах зорилготой санал асуулгууд тун бага зөрүүтэй гарчээ.
Их Британичуудын 10 гаруй хувь нь санал хураалтыг шийднэ
...“Биднийг бүү орхиоч”. Шалдаа буужээ хэмээн дүгнэж болохоор ийм нэгэн ятгалгыг хөгшин тив Нэгдсэн вант улсад хаяглан, дэлхийгээр нэг цацаж байна. Европын удирдагчид “Ахан дүүс, анд нөхөд минь” хэмээн авгайлж, нялуун үгийг шулуунаар хэлж буйг уншигч та анзаарсан биз.
Их Британийг үлдээх хөдөлгөөн Европ даяар өрнөж эхэлсэн нь энэ. Бас гуйж гувшсан, дайрсан эсвэл сэрэмжлүүлсэн үг, уриа, лоозон, мэдэгдэл ар араасаа хөвөрч, сонин, сэтгүүлийн нүүр хуудсыг дүүргэж байна. Дэлхий ч энэ шийдвэрийг чих тавин хүлээж, чимээ чагнан харзнаж сууна.
Тэгвэл Их Британи улс Европын холбоог орхих тухай чухам хаанаас бас хэзээнээс эхтэй вэ? Нэг л өглөө сэрээд Brexit-ийн талаар яриагүй нь лав, британичууд. Өрнөдийн судлаачдын тайлбарлаж буйгаар өрх тусгаарлах тухай яриа бүр 2010 оноос эхтэй. Ийм үгийг хэт үндсэрхэг үзэлтнүүд анх цухуйлгаж байв.
Гэвч эдийн засгийн гол холбоотноосоо британичууд салж зүрхэлсэнгүй. Харин 2014 оноос цутгасан цагаачдын урсгал тэдний бие даах хүслийг нь сэдрээв. Ойрхи Дорнодын голдуу цагаач, дүрвэгчдийн шашин шүтлэг, ааш аяг англичуудын тэвчээрийг барж, төсөв, тэтгэмжээс нь хумсаллаа. Энэ хэрээр бие даах хүсэлтэй англи иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Нийгэмд буй болсон энэ хандлага дээр улстөрчид өөрсдийн “тоглолт”-оо хийсэн нь тодорхой. Ийнхүү 2017 онд Их Британийг Европын холбооноос гаргана хэмээх амлалтыг одоогийн Ерөнхий сайд Дэвид Камерон өгч, төрийн эрхэнд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хандлагыг улстөрчид улам бадраажээ.
Бас олон зууны турш олон ч улсыг далбаан доороо байлгасан их гүрний ашиг сонирхол ч давхар нөлөөлснийг шинжээчид онцолж байна. Бие даах, Брюсселиэс хараат бус байх тухай яриа хөөрөө, хөдөлгөөн хүчтэй өрнөж, Бүх нийтийн санал хураалтад хөтөллөө. Үүнтэй зэрэгцэн британичууд ч үлдэх, эсэхээр хуваагдаж, талцал, мэтгэлцээн өрнөсөн юм. Хоёр хоногийн өмнө буюу зургадугаар сарын 21-нд энэ асуудлаарх бас нэгэн мэтгэлцээн болсон.
Уншигч танд Европын холбоонд үлдэхийг дэмжигчдийн байр суурийг тоймлон хүргэе. Юун түрүүнд, Англи бол арлын орон. Хамгийн дөт зах зээл нь Европын холбоо. Тэр ч утгаараа эдийн засгийн хувьд нягт хэлхэгдсэн. Их Британийн экспортын тал нь дан ганц Европын холбоог чиглэдэг. Ингээд бодохоор хагас тэрбум хүн амтай, эдийн засгийн гол түнштэйгээ тангараг тасарвал Их Британид яав ч эергээр нөлөөлөхгүй.
Эдийн засагчид ч энэ талаарх тооцоо, судалгааг хэдийнэ гаргажээ. Тэд их эвслээ орхисноор хамгийн түрүүнд худалдаанд нь нөлөөлнө. Бас хөрөнгө оруулалт хумигдах төлөвтэй. Тэрчлэн энэ “салан тусгаарлалт” энгийн англи өрхөд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон судалгаа ч байна. Судалгаанд дурдсанаар, 2017 он гэхэд нэг өрх 4000-5000 фунтын алдалдал хүлээх тооцоо гарчээ. Мөн Лондон хотод хагас сая хүн шууд ажилгүй болно.
Учир нь дэлхийн тэргүүлэх компаниудын Европыг хариуцсан төв байрны 60 хувь Лондонд байрладаг аж. Үүнээс гадна мөнгөн тэмдэгтийн ханшид эрсдэл учрахыг Жорж Сорос тэргүүтэй эдийн засагчид анхааруулж байна. Эдийн засагчдын таамаг хоосон байсангүй. Санал хураалт ойртох тусам Их Британи болоод Европын хөрөнгийн зах зээлд уналт давамгайлж байгаа юм.
Харин одоо эсрэг байр суурийг хүргэе. Их Британи бол дэлхийн тав дахь том эдийн засаг бөгөөд импортлогч. Бас есдүгээрт эрэмбэлэгдэх экспортогч. Энэ мэтээр Их Британийн эдийн засаг хэр хүчирхэг болохыг нь илтгэх тоон үзүүлэлтүүд хөвөрнө. Цаашлаад хүчирхэг байдлаа хадгалах дотоод хүчин чадалтай гүрэн. Иймдээ ч бүхнээ Брюсселиэр заалгах хүсэл тэдэнд алга.
Бас нэг хүчин зүйл бий. Их Британи Европын холбооны гол санхүүжүүлэгчдийн нэг. Өнгөрсөн онд л гэхэд холбооны нийт төсвийн 12.6 хувийг тус улс дангаараа бүрдүүлжээ. Тус холбоо 28 гишүүнтэй гэж үзвэл дээрх дүн багагүй жин дарж буйг харж болно. Иймд энэ хүчирхэг орон бусад улсыг “тэжээх”-ийг хүссэнгүй.
Бас Брюсселийн энэрэнгүй шийдвэрээс үүдэлтэй цагаачдын урсгал болоод тэдний нийгмийн халамж нь төсөвт дарамт болж буй. Эрүүл мэндийн салбарт энэ байдал түлхүү илэрч байгаа аж. Улмаар нийгмийн үйлчилгээний чанарыг сулруулж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна гэж хэт үндэсний үзэлтнүүд мэдэгджээ.
Үүнээс гадна өөр нэг шалтгаан бий. Эв нэгдлийн бэлгэдэл Хатан хааныхаа хөргийг мөнгөн тэмдэгт дээрээ залсан энэ гүрэн нягтаршилд хэт автах хүсэлгүйгээ илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, Европын холбооны интеграцчлалд хэт уусч, бие даасан, тусгаар тогтносон үндэстэн гэдгээ умартах сонирхол алга. Энэ мэт ар араасаа хөврөх шалтаг хийгээд учиг британичуудыг хоёр туйлд хуваагаад байна.
Их Британийн экспортын тал нь Европын холбоог чиглэдэг
Хэрвээ гэх энэ үгийг урд нь тавиад, үлдэх, эсэхээр төсөөлөөд үзье. Их Британи Европын холбоог орхивол эдийн засагт нь эрсдэл учрах нь эргэлзээгүй. Бас зөвхөн Их Британи ч биш эх дэлхийн интеграцчлалын ирээдүйг шийдэх нь.
Учир нь Нэгдсэн вант улс Европын холбоог орхивол “Бид мөн ч одооноос тусгаарлана” гэдгээ цухуйлгаад буй бусад гишүүн ч дагана. Улмаар 28 орны хэлхээ задрах эрсдэлтэй. Ингэснээр эх дэлхийн хамгийн амжилттай интеграцчлал нурж болзошгүй. Энэ нь цаашлаад хөрш зэргэлдээ орнууд нэгдэж, нягт хамтран ажиллах боломжгүй болохыг баталсан бодит жишээ болно.
Харин үлдвэл эргэлт буцалтгүй Европын холбоог шинэчилнэ. Холбооны дүрмийг өөрчилж, улс орнуудад бие даан шийдвэр гаргах эрх чөлөө олгохын төлөө ажиллана хэмээн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдэж байна.
Харин санал хураалтын дүнг таамаглахад тун бэрх байгааг шинжээчид хэлж байна. Учир нь урьдчилан тандах зорилготой санал асуулгууд тун бага зөрүүтэй гарчээ. Британичуудын дунджаар 45 хувь үлдэхийг, мөн тооны хувь нь орхихыг дэмжиж байгаа. Харин үлдсэн 10 гаруй хувь хэрхэх тодорхойгүй байгаа юм.
Тэгэхээр эргэлзэхээс аргагүй. Их Британийн Европын холбоонд үлдэх, эсэх санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 23-нд орон нутгийн цагаар 07.00 буюу Монголын цагаар 15.00-д эхэлнэ. Санал хураалт орон нутгийн цагаар 22.00 дуусч баасан гарагийн 07.00 цагаас олон нийтэд танилцуулж эхлэх юм байна.
Г.Байгал